АВТО ЗАМЫН ЗОРЧИХ ХЭСГИЙН 80 ХУВЬД ДАВС ЦАЦЖЭЭ

Aдмин / Нийгэм

Улаанбаатар хотод арваннэгдүгээр сарын 18-ны 12:00 цагаас эхлэн цас орсон. Үргэлжлэн орсон цасны улмаас хүндрэлтэй нөхцөл байдал үүсэж болзошгүй даваа гүвээ, хотын гол гудамж, замуудад тусгай зориулалтын техник хэрэгслээр давс, бодис цацах ажлыг эхлүүлжээ.

Тодруулбал, өнгөрсөн амралтын өдрүүдээр зам цэвэрлэгээний орон нутгийн өмчит болон хувийн 16 байгууллага хариуцсан зам талбайн авто замын зорчих хэсгийн 80 хувьд давс, бодис цацсан байна. Нийслэлийн 7.8 сая ам метр замд халтиргаа, гулгаа үүсэхээс сэргийлж зам талбайн 579 үйлчлэгч тусгай зориулалтын 94 техник хэрэгсэлтэй ажиллаж байгаа аж. Бүх талбайд нийт 186 тонн бодис, 282.9 тонн давс цацаад байна.

Мөн худалдаа, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 2839 аж ахуйн нэгж, байгууллага орчныхоо 50 метр хүртэлх талбайг буюу нийт 171.248 ам метр талбайг цэвэрлэжээ. Их хэмжээний цас орсон учир даваа гүвээнд цас түрэлтийн ажлыг зориулалтын техник хэрэгслээр гүйцэтгэж буй бөгөөд зам талбайн үйлчлэгчид явган замын цэвэрлэгээг хариуцан ажиллаж байгаа юм байна.

Нийслэлийн сургалт, судалгаа олон нийттэй харилцах газраас иргэн, аж ахуй нэгж байгууллагуудад ойр орчмынхоо 50 метр талбайн цас, мөсийг цэвэрлэж, хүлээсэн үүргээ биелүүлэхийг уриалжээ.


Сэтгэгдэл

Зочин [202.131.225.197] 2022-11-23 02:43:14

hotiin zahruu tsatshgui bnashde, bayankhoshuunii zamiin zuvhun 1 egneend n tsatsaad nuguu egneend n tsatsaagui halitraad yavjeene. Zuun salaand bur tsatsaagui bna.

Зочин [66.181.168.131] 2022-11-22 02:39:08

Uur bodis gej baidaggui yumuu, mashin tereg evdej duuslaa!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.