Цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлт үйлчилж эхлээгүй байна

Aдмин / Нийгэм

Эрчим хүчний зохицуулах хороо (ЭХЗХ)-ноос гэр хороолын хэрэглэгчдийн цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтийг энэ онд үргэлжүүлэхээр шийдвэрлэсэн. Ирэх оны төсөвт дээрх хөнгөлөлтөд 34.5 тэрбум төгрөг төсөвлөөд байгаа юм. Мөн ЭХЗХ эрчим хүчний салбарын алдагдалтай ажиллаж буй өнөөгийн хүнд нөхцөл байдлыг харгалзан ААН, байгууллагын цахилгаан, дулааны үнийг нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн. Гэвч дээрх хоёр шийдвэр өнөөдрийг хүртэл хэрэгжиж эхлээгүй байна. Учир нь тус хорооны шийдвэрийг ХЗДХЯ баталгаажуулаагүй буюу албажуулаагүйгээс хүлээгджээ. Энэ талаар ЭХЗХ-ны Ажлын албаны дарга Б.Болор-Эрдэнээс тодруулав.

Тэрбээр, Засгийн газраас агаарын бохирдлыг бууруулах зорилгоор Гэр хорооллын айл өрхийн орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгаан, эрчим хүчний тарифыг 100 хувь хөнгөлөх шийдвэрийг 2017 оны долдугаар сард гаргасныг тодотголоо. Улмаар 2020 онд аймгийн төв болон 10 мянгаас дээш хүн амтай төв суурин газрын гэр хороолын айл өрхийн цахилгааны шөнийн тарифыг мөн 100 хувь хөнгөлөхөөр болсон. Энд Улаанбаатар хот болон 21 аймгийн төв, Харинхорин, Замын-Үүд, Мандал, Булган гэсэн 4 суурин сум хамрагдаж буйг онцоллоо.

Дээрх хөнгөлөлтийн тарифын зөрүү татаасыг УИХ хэлэлцэн ирэх оны төсөвт багтаан 11 дүгээр сарын 11-нд баталсан. Үүний дагуу ЭХЗХ хугацаа алдахгүй гэдэг байдлаар хөнгөлөлтийг үргэлжлүүлэх шийдвэр бүхий тогтоолоо тухайн сарын 14-нд гаргажээ.

Гэр хорооллын хэрэглэгчдийн шөнө, оройн цахилгааны хэрэглээний тарифыг хөнгөлөх шийдвэр ирэх онд бүрэн хэрэгжинэ.

Захиргааны ерөнхий хуулийн дагуу дээрх шийдвэр албажих шатандаа яваа аж. “Манайх тогтоолоо ХЗДХЯ-нд яаралтай хүргүүлсэн. Яам хуулийн дагуу улсын бүртгэлд бүртгэх, дээр нь эрх зүйн хэм хэмжээний актын эмхэтгэлд хэвлэгдсэний дараа нийтэд дагаж мөрдүүлж албажуулна. Ингэснээр хэрэгжинэ” гэдгийг тэрбээр тодотголоо. Ийм учраас жил бүрийн 11 дүгээр сарын 1-нээс эхэлдэг гэр хороолын хэрэглэгчдийн цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлт өнөөдрийг хүртэл хэрэгжиж эхлээгүй байна.

-Энэ жилийн хувьд хөнгөлөлт ХЗДХЯ-ны баталгаажилтыг хүлээж байна. Тэгвэл өмнөх онуудад хугацаандаа хэрэгжээд явдаг байсан нь юутай холбоотой байв? Энэ талын тогтоолыг жил бүр баталж баталгаажуулдаг юм уу?

-Өмнө нь энэ талын төсөв улсын төсөвт тусгагдаад явдаг байсан. Энэ жил төсөвт тусгаж батлагдтал жаахан хугацаа алдаад байна. Үүнтэй холбоотойгоор хойшлогдоод байна. Анх гаргасан Засгийн газрын 129 дүгээр тогтоолд ЭХЗХ жил бүр хүйтний улирлын халаалтын журам, хэрэглээний хягзаарлалтыг тогтоож хөнгөлж байхаар заасан.

-Тогтоолоор хөнгөлөлтийг жил бүрийн 11 дүгээр сарын 1-нээс дараа оны 4 дүгээр сарын 1 хүртэл үзүүлж үйлчилдэг. Гэтэл өнөөдөр дээрх хугацаанаас 25 хоног өнгөрөөд байна. Энэ хугацааны хөнгөлөлтийг хэрэглэгч нарт нөхөн үзүүлэх үү?

-Тогтоол албажсан өдрөөс хэрэгжээд явна. Өөрөөр хэлбэл хөнгөлөлтийг нөхөн үзүүлэхгүй. Төсөвт хөнгөлөлтийн зөрүүний татаас олгогдохгүй бол эрчим хүчний салбар үйл ажиллагаагаа явуулж чадахгүй хэмжээнд очно. Үүнтэй холбоотой юм.

-Энэ онд ААН, албан байгууллагын цахилгаан, дулааны үнийг нэмж байгаа. Энэ шийдвэр хэрэгжиж эхэлсэн үү?

-Цахилгаан, дулааны тарифыг өнөөдөр зайлшгүй өөрчлөх шаардлага үүссэн гэдгийг юуны өмнө хэлэх хэрэгтэй. Тодруулж хэлбэл эрчим хүчний үнэ, тарифыг хамгийн сүүлд 2019 онд баталсан. Үүнээс хойш өөрчлөгдөөгүй. Тиймээс өнөөдөр хэрэглэгчийн нэг квт/цаг нь 175 төгрөг байгаа тарифыг 224 төгрөгт хүргэх шаардлага тооцоо судалгаагаар гарсан. Үнэ нэмэх тогтоолыг манайх энэ оны 10 дугаар сарын 28-нд гаргасан. Энэ талын шийдвэрийг ХЗДХЯ мөн баталгаажуулж албажуулаагүй байна гэв.

ЭХЗХ-ноос ААН, байгууллагын цахилгаан, дулааны үнийг нэмэхээр 10 дугаар сарын 28-нд гаргасан тогтоол өнөөдрийг хүртэл хэрэгжиж эхлээгүй байна.

ААН-үүдийн цахилгааны хэрэглээний тарифыг ангилж 14-28 хувиар нэмэгдүүлж байна. Үнэ тарифыг нэмэх зайлшгүй шаардлагыг тэрбээр үйлдвэрлэгчийн үнийн индекс 46 хувиар, валютын ханш 18 хувиар, ус ашиглалт 80 орчим хувиар тус тус өссөн зэрэг нөлөөллүүдтэй уялдан гарсан гэдгийг хэлсэн юм.


Сэтгэгдэл

зочин [64.119.17.129] 2022-11-26 14:32:27

Эрчим хүчний хөнгөлөлт яг хэзээнээс эхэлж үйлчлэхийг маш тодорхой болгож мэдээлээч ээ. Ирэх 7 хоногоос нийт нутгаар эрс хүйтэрч өдөртөө -20 градус, шөнөдөө -30 градусыг давж хүйтрэх юм биш үү? Энэ оны 12-р сарын 1-нээс ядахдаа энэ тогтоолыг хэрэгжүүлж эхлээсэй.

Хурдан хөнгөл [202.9.46.87] 2022-11-26 06:04:13

МАН Нямбаатар хурдан шйидвэрээ гарга Огцор Гэр хороололд амьдарч үзээгүй банди чинь

зочин [59.153.86.85] 2022-11-25 12:49:33

анх АН -ын ЗГ санаачлан хэрэгжүүлж эхэлсэн шүү дээ .тэд хэдий нэр муутай ч нийт олныг хамруулсан олон бодитой сайн зүйлийг хийсэн .МАН чухам юуг санаачлан хийсэн нь тодорхойгүй зөвхөн санал авахын тулд ард олныг маш бага зүйлээр авилгадан хуурч ихэнх бяууг дарга анги өөрсдөдөө оноодог

tuya [103.10.21.244] 2022-11-25 08:18:03

100 huvi tsahilgaanaar halaadag ailuud shataj duusahiin bna daa amindaa utaa gargahgui geed demjeed bgaa humuusee bodohod yanaa ulaan luivarchinguud

Зочин [202.21.114.254] 2022-11-25 07:00:53

энэ жилийн 11-12 сар төсөвт сууцан бгаа хаашаа гударчих ваа

Зочин [59.153.86.73] 2022-11-25 06:53:45

Yasan ch hultsengui aimhai i amia bodson gulugshig ard tumen we iim ard tumwn inngej ch amidrahgui gd yahaw. Ingej hutsaj bga dund dood shatnii tsalin awj suudal bugludug nowshnuudiig huigaar n buudaj alah ymsan.

Зочин [59.153.86.73] 2022-11-25 06:48:36

Lalriin pizdaanuidiin hudalaa durem juram huuli yrij hutsaj ard tumniig tuilduulj hanadagui lalaeuud we . tusuw n batlagdchaad bhd yugaa hutsaad uliad bga nohoinuud we mongol ulsad ene guitsetgeh shatnii baiguullaga nowshnuud ingej haanaa idej uuhuu yaj ulsiin ajiliig hoish tatah we bodlogtoi hund surtal ene dund dood shatnii guitsetgeh ajil hj bga lalaruudiin hj bga ajil

Purev ochir [66.181.188.81] 2022-11-25 06:33:38

Ene odoo yugaa dongosood bnaa.11 12 sar chin ene jildee ordog yum bgaa bizdee.nodnin tosovtoo suulgaa bizdee.ireh onii tosov yariad tenegteed baih yum.er ni shononii tog chin iheehen iluudeltei shingeeh gazargui bgaa bizdee.


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.