Улаанбаатарт шөнөдөө -27 хэм хүйтэн

Aдмин / Нийгэм

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөө маргаашдаа нутгийн баруун өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, 22-ноос ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарахыг анхааруулж байна.


2023 оны нэгдүгээр сарын 21-ний 20 цагаас 2023 оны 01-р сарын 22-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун аймгуудын ихэнх нутаг, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, өдөртөө баруун болон төвийн аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруун өмнөөс зүүн хойш эргэж секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир, Байтаг Богд орчим, Идэр, Тэс, Эг, Улз, Халх голын хөндийгөөр 40-45 хэм, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 35-40 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, Хангайн нурууны өвөр бэлээр 18-23 хэм, бусад нутгаар 28-33 хэм, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Байдраг, Идэр, Тэс, Халх голын хөндийгөөр 30-35 хэм, Алтай, Хангайн уулархаг нутаг, Эг-Үүр, Орхон, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 25-30 хэм, Алтайн өвөр говь орчмоор 10-15 хэм, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 14-19 хэм, бусад нутгаар 19-24 хэм хүйтэн байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 37-39 хэм, бусад хэсгээр 30-32 хэм, өдөртөө 25-27 хэм хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө 38-40 хэм, өдөртөө 28-30 хэм хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн хойноос эргэж секундэд 4-9 метр. Шөнөдөө 37-39 хэм, өдөртөө 26-28 хэм хүйтэн байна.


2023 оны нэгдүгээр сарын 23-наас 01 дүгээр сарын 27-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

25-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 26-нд зарим нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 25-нд Алтайн салбар уулсаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарч Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, голын хөндийгөөр шөнөдөө 46-51 хэм, өдөртөө 31-36 хэм, Увс нуурын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Улз, Хэрлэн, Халх голын хөндийгөөр шөнөдөө 40-45 хэм, өдөртөө 26-31 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай газраар шөнөдөө 22-27 хэм, өдөртөө -14-19 хэм, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр шөнөдөө 27-32 хэм, өдөртөө 18-23 хэм, бусад нутгаар шөнөдөө 33-38 хэм, өдөртөө 22-27 хэм хүйтэн байна. Хугацааны сүүлчээр хүйтний эрч бага зэрэг суларна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.