Түгжрэлийг дагаад мунхрал, утааг дагаад уур бухимдал, өвчлөл ихэсдэг

Aдмин / Нийгэм

Өмнө нь ямар ажил амжуулах вэ гэж боддог байсан бол одоо түгжрэлд хэдэн цаг явах бол гэдэгт тархиа гашилгадаг болжээ. К.Маркс үүнийг 150 жилийн өмнө орчин тархийг 99% удирддаг ба орчин муу бол дагаад систем, хууль бүгд мууддаг гэж бичиж үлдээсэн байдаг.

Түгжрэлийн сэтгэлгээг үнэндээ хүн төрөлхтөний хөгжил дэвшилтэй холбож ярихад дэндүү дорой. 2022 онд л гэхэд Түгжрэлээс үүдсэн алдагдсан боломжийн өртөг 3.8 их наяд төгрөгт хүрчээ

2008-2012 он Улаанбаатар хотын захирагч бөгөөд нийслэлийн засаг дарга Г. Мөнхбаяр метротой болох амлалт өгч байв.

2012-2016 Нийслэлийн засаг дарга бөгөөд хотын захирагч Бат-Үүл Амгаланд метроны шав тавьж, 2020 гэхэд метротой болно гэж байв.

2016-2018 он Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С. Батболд түгжрэлийг шийдэх үүднээс 100 айлын барилгын материалын захыг нүүлгэх ажлын хэсэг байгуулсан.

2019-2020 он Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С. Амарсайхан “Агаарын дүүжин тээврийн эхний маршрутыг 2021 оны 6 сард ашиглалтанд оруулна” гэж мэдэгдсэн.

2020 оноос Улаанбаатар хотын захирагч Д. Сумъяабакар “ жил бүр автозамын түгжрэлийг бууруулахаар 420 тэрбум төгрөг төсөвлөнө” гэж мэдэгдсэн.

Төсвөөс мөнгө зарцуулаад сайн сайхан амлалт өгч, аятайхан мэдэгдэл хийгээд түгжрэл буурдаг бол буурах өчнөөн хугацаа өнгөрч тооцож боломгүй алдагдал үүссэн байгааг эндээс харж болно.

Харин нийслэлийн агаарын бохирдол хүн амын эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийн хязгаарыг аль хэдийн давж дэлхийн хамгийн бохир агаартай хотын тэргүүн байранд Улаанбаатар хот өнгөлөх болжээ. Энэ бол бид дэлхийгээс 100 жилээр хоцорч явааг харуулсан хэрэг. Лондон хотын агаарын бохирдол 100 жилийн өмнө яг өдгөөгийн монголын нийслэлийнх шиг хэмжээнд хүрэхэд хөл хорио тогтоож байжээ.

Тоо баримтын эх сурвалж: Tenger tv


Сэтгэгдэл

зочин [103.212.119.30] 2023-01-29 10:49:49

Түгжрэл утааны зардалыг үе үеийн хотын дарга нэрийг нь гаргасан намууд хариуцлага хүлээх цаг болсон. Тэдний бурууг төсвөөс гаргадаг тэд хувьцаа аваад пээдийгээд явж байгаа нь шудрага уу

Иргэн [64.119.25.17] 2023-01-28 00:07:18

Хувийн арван жилийн сургуулиудын сурагчдаас болж түгжрэл үүсээд байхад хувийн сургуулиудад улсаас татаас өгөөд байхдаа яадаг юм бэ!

Зочин [192.82.67.143] 2023-01-27 17:26:47

Маш их бохирдрлтой хэдэн газрыг олон жил ярьдагч яг тэр газраа огт юуч хийдэггүй ядаж цахилгаанаар хийгээр 100 их хэмжээгээр түлш айл өрхөө халаалдагч юмуу хийчих арга хэмжээ авчих зөндөө л арга бна

irgen B [202.55.183.178] 2023-01-27 11:48:12

Mundag onoson garchig baina! Bidnii baigaa baidlyg 1 ӨГҮҮЛБЭРЭЭР ГОЁ ДҮГНЭСЭН ГАРЧИГ БАЙНА. ХАХАХА

Зочин [139.5.219.152] 2023-01-27 15:30:48

Y


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.