НИЙСЛЭЛД 2000 ОНООС ӨМНӨ БАРЬСАН 1844 БАРИЛГА БАЙНА

Aдмин / Нийгэм

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Хуралдааны үеэр Барилга, байгууламжийг хүчитгэх, бэхлэх эрх зүйн орчны бүрдүүлэх журам боловсруулах, Нийслэл, дүүргийн хаягийн мэдээллийн сангаар зэрэгцүүлэн хаягийн мэдээлэл үүсгэх, холбогдох стандартын дагуу хаягжуулах, тэмдэг, тэмдэглэгээг байршуулах ажлын талаар Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулга мэдээлэл өгөв.

Тэрбээр “Нийслэлийн хэмжээнд 2000 оноос өмнө барьсан 1844 барилга байгаа. Үүнээс 898 барилгад газар хөдлөлтөд тэсвэрлэх чадварын үнэлгээ хийхэд 188 барилга хүчитгэх шаардлагатай гэж дүгнэлт гарсан. Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА-гаас Монгол Улсын гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэх төсөл хэрэгжүүлж байгаа.

Төслийн хоёрдугаар үе шатны ажил эхэлсэн. Төслийн хүрээнд гурван Ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Ажлын хэсэг барилга, байгууламжийг хүчитгэх, бэхлэх ажлын эрх зүйн орчныг бий болгох, барилгын зураг төслийг бий болгох, хүчитгэх ажлыг зохион байгуулах гэсэн гурван арга хэмжээг зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа.

Мөн манай газар Хот байгуулалтын мэдээллийн санд бүртгэлтэй 28,971 барилга, гудамж, талбайн нэршил, зип кодын мэдээллийг тоон байдлаар Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газарт хүргүүлсэн. Хаягийн мэдээллийг системд хөрвүүлэх ажил 80 хувьтай байна” гэв.


Сэтгэгдэл

иргэн [66.181.166.154] 2023-01-31 09:20:17

Хуучны 9 давхаруудын нэг давхарыг буцаан хуучин хэвэнд нь оруулаарай сайн дураараа гаргасан өргөтгөл аюул дагуулна шүү. СБД 3р хороо 19 дүгээр байр шалгаж өгөөч

зочин [66.181.187.36] 2023-01-30 23:49:27

Ёстой сайхан цэвэрхэн, цэлгэр гоё байжээ.

Erhlen [192.82.84.175] 2023-01-30 19:06:30

Goy boljee


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.