Эзэнгүй нохой, муурыг хурдан устгах үүрэг өгөв

Aдмин / Нийгэм

Хот, нийтийн аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа зөвлөгөөнийг удирдан явууллаа.

Тэрбээр дараах үүрэг, даалгаврыг өгөв. Үүнд:

Дүүрэг, хороод болон иргэдээс ирж байгаа гомдол мэдээллийн дагуу Баянзүрх дүүргийн 11, 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт хамаарах чиглэлд нийтийн тээврийн том оврын автобусны хүртээмжийг нэмэгдүүлэх, мөн Улиастайн чиглэлийн автобусны богино эргэлтийг Кино үйлдвэрийн урд уулзвараар буцаж эргэдэг болгох талаар судлах, Хонхорын чиглэлд дунд оврын автобусны тоог нэмэгдүүлэх.

Сар шинийн баярыг угтан зам, талбайн цэвэрлэгээ, үйлчилгээг эрчимжүүлэх, иргэдийн худалдан авалт нэмэгдэж, айл өрхөөс хог их хэмжээгээр гарахтай холбогдуулан хогийн цуглуулалт, тээвэрлэлтийг уртасгасан цагаар зохион байгуулах, мөн өдөр шөнийн хуваарьт шилжүүлэх.

Эзэнгүй нохой муурыг устгах ажлыг эрчимжүүлэх хуваарийн дагуу дүүрэг, хороод, хэсгийн ахлагч, олон нийтийн байцаагч нарыг хамруулан зохион байгуулж ажиллах.

Үерийн хамгаалалтын суваг дагуу хуримтлагдсан ахуйн хог хаягдлыг цэвэрлэх.

“Манай хороо-Миний гудамж” аяны батлагдсан удирдамжийн дагуу дүүргүүдэд дэд ажлын хэсгүүдийг байгуулах.

Худалдаа, үйлчилгээний болон бусад байгууллагын хог хаягдал, цас, мөсийг хариуцан цэвэрлэх 50 метр хүртэлх нийтийн эдэлбэр газрын зураглалыг гаргаж баталгаажуулах ажлыг эрчимжүүлэх.

Сар шинийн баярыг тохиолдуулан иргэдэд мах, цагаан идээ болон бусад хүнс, өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүнийг нэг дороос өргөн сонголтоор худалдан авах боломжийг бүрдүүлэх, батлагдсан байршлуудад өргөтгөсөн худалдааг чанарын өндөр түвшинд зохион байгуулж, мэргэжил арга зүйн удирдлагаар хангах зэргийг даалгав.


Сэтгэгдэл

zochin [117.136.4.87] 2023-02-03 21:56:39

Humuujilgui huuhduud zolbin golog muuriig ih tamladag.Amitan tamalj alj baigaa humuust hariutslaga tootsoh heregtei

Zochin [66.181.161.216] 2023-02-03 15:26:18

Ezrngui ch gaigui hunluu dairdagguishtei,ailiin nohoi sul bhl ayultai,nuhtiin tend 2adilhn nohoi bdg,sul tavichihsnl bdg,uuliin engrlu garch boldogui,baliar muuhai.zz

зочин [64.119.24.223] 2023-02-03 13:59:36

Үзэсгэлэн худалдаа нэг дороос гаргах сайшаалтай ч үнэ бусад газараас үнэтэй байх юм. Мөнгө хүүлдэг зах байж боломгүй.

Зочин [203.17.23.197] 2023-02-03 13:10:12

Арьсыг нь ашиглаж сум, ажлын хөлс шатахууны зардалаа хэмнээч

gg [66.181.183.82] 2023-02-03 12:18:01

Сүхбаатарын талый дээр хүртэл золбин нохой бн лээ шүү

Зочин [192.82.90.158] 2023-02-03 11:28:29

Цагаан сараа угтаж амьтад алах нүгэл биз дээ

Зочин [192.82.90.158] 2023-02-03 11:27:30

Хөөрхий УБ-д төрсөн нохой муурнууд ...


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.