НИЙСЛЭЛИЙН ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦОЖ БУЙ ЖОЛООЧ НАРТ ИРЭХ САРД ЦАХИМ ГЭРЧИЛГЭЭ ОЛГОХООР БОЛЖЭЭ

Aдмин / Нийгэм

Засгийн газрын хуралдаанаар цахим гэрчилгээнд хамрагдаагүй тээврийн хэрэгслийг 2023 оны гуравдугаар сараас хөдөлгөөнд оролцуулахгүй болохыг Хот хариуцсан сайд, Нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Ж. Сүхбаатар танилцуулсан. Тэрбээр "Зам, тээврийн удирдлагын ухаалаг системийг бүрдүүлэгч цахим гэрчилгээ олгох ажлыг 2022 оны дөрөвдүгээр улиралд багтаан зохион байгуулж, 2023 оны нэгдүгээр сараас дагаж мөрдүүлэх, Цахим гэрчилгээнд хамрагдаагүй тээврийн хэрэгслийг 2023 оны гуравдугаар сараас авто замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх ажлыг зохион байгуулахыг холбогдох сайд нарт үүрэг болгосон.

Үүний дагуу ирэх гуравдугаар сарын 1-нээс нийслэлд замын хөдөлгөөнд оролцож буй бүх тээврийн хэрэгсэлд цахим гэрчилгээ олгохоор бэлтгэл ажлыг хангаж байгаа аж. Улмаар дөрөвдүгээр сарын 1-нээс цахим гэрчилгээг ашиглаж эхлэх юм байна.

Энэхүү цахим гэрчилгээг хэрэглээнд нэвтрүүлснээр татвараа төлөөгүй, даатгалд хамрагдаагүй зэрэг зөрчилтэй тээврийн хэрэгслээр хөдөлгөөнд оролцох боломжгүй болох аж. Тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээ нь код байх бөгөөд үүнийг салхины шилэндээ нааж явна. Ингэснээр уулзваруудад суурилуулсан ухаалаг төхөөрөмж тухайн автомашины төлбөр, тооцоо болон хөдөлгөөний бүртгэлийг хийнэ" гэв.


Сэтгэгдэл

ЗОЧИН [103.26.193.111] 2023-02-06 12:43:13

ИЙМ ЮМ НИЙТЭЛЖ БАЙХ ГЭЖ, ЭРҮҮЛҮҮ, ЦАХИМ ГЭРЧИЛГЭЭГ /ЦГ/ 22 оны 4-р УЛИРАЛД З/Б-Ж 23 ОНЫ 1-р САРААС ДАГАЖ МӨРДӨХ, ЦГ-нд ХАМРАГДААГҮЙ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛИЙГ ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦУУЛАХГҮЙ, ИРЭХ 3 САРЫН 1-нээс ЦГ ОЛГОХ, 4 САРЫН 1-нээс ЦГ-г АШИГЛАЖ ЭХЛЭХ ГЭНЭ,ЭДГЭЭРИЙГ ЮУ ГЭЖ ОЙЛГОХ ВЭ,ТАМИНЬ ЭЭ,ТАЙЛЖ ХЭЛЖ ӨГӨХ АРГА БНА УУ.

Зочин [66.181.160.104] 2023-02-06 09:01:11

Зөв зөв

Зочин [66.181.161.162] 2023-02-05 13:08:13

4 сараас гэрчилгээ ашиглана гэчихээд 3 сард хөдөлгөөнд оролцуулахгүй гэх юм ерөөсөө ойлгохгүй юм бн

зочин [202.9.41.14] 2023-02-04 10:11:06

зөв гэрлэн дохио асчихаад байхад дайрч алах г м сагауу гаруудын зөрчлийг бас ,,,,,,

зочин [103.229.122.90] 2023-02-03 22:09:41

түгжрэл буурна.зөв

Гаа [192.82.71.24] 2023-02-03 21:31:16

Хулгайч нартаа ял өгөөчээ !!!

Daramt [15.235.187.188] 2023-02-03 21:20:54

Delhii dayar hyamarsan ued ard tumenee daramtlahnee zail luibarchid

Zochin [103.212.119.126] 2023-02-03 19:35:12

Hulgaich naraa kodlooch


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.