Явган хүний замыг хамгийн багадаа 2.7 метр, түүнээс дээш өргөнтэй тавина

Aдмин / Нийгэм

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Шуурхай зөвлөгөөний эхэнд Хотын дарга авто зам, дугуйн зам, явган хүний зам, гүүрэн байгууламжийн ажлын явцын талаар тодруулав.

Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Г.Баярсайхан “Энэ жил он дамжин хэрэгжиж байгаа 114 арга хэмжээ байна. 2022 онд Түгжрэл бууруулах арга хэмжээний хүрээнд 11 ажил эхлүүлсэн. Тухайлбал, Дунд голын арын буюу Алтай хотхоны урд талын 750 метр авто замын ажил эхэлсэн. Наадамчдын замыг Энхтайваны өргөн чөлөөтэй буюу Яармагийн замыг Нэгдүгээр хороололтой холбох гүүрэн байгууламжийн ажил 39 хувьтай яваа. Зургаадугаар сар гэхэд дан нурууг угсарна гэж тооцоолж байгаа. Зайсангийн хос гүүрний ажил 33 хувьтай байна. Дулааны шугам солих учраас дулаан хаах хүртэл бэлтгэл ажлыг хангана. Шар хаднаас Улиастайн эцэс хүртэлх замын ажил үргэлжилж байгаа. Улиастай талаасаа 800 метр замын ажлыг хийсэн.

2022-2023 онд улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа 36 арга хэмжээ бий. Энэ хүрээнд Шувуун фабрик Сонгино чиглэлийн авто замын Туул гол дээрх төмөр бетон гүүр, Санзайн авто замын засвар, шинэчлэл, Цэргийн амралтаас хойш үргэлжлэх нэг км зам зэрэг ажлууд дууссан” гэлээ. Тодруулбал, 24 ажил дууссан бөгөөд 12 ажил хэрэгжих шатандаа явж байгаа юм. Өнгөрсөн жил 22 байршилд явган зам тавьсан бол энэ жил Бага тойругийн үлдсэн байршилд явган зам тавина гэдгийг хэлж байлаа.

Хотын дарга дугуйн замууд хоорондоо холбогдохгүй байгааг онцолж, Нийслэлийн Бодлогын судалгаа, шинжилгээний төвийн судалгаатай уялдуулахыг үүрэг болгов. Мөн явган замыг хамгийн багадаа 2.7 метр, түүнээс дээш өргөнтэй тавих ёстойг санууллаа. Түүнчлэн ажлаа шуурхайлж, хотын ажлыг аваад ажлаа гүйцэтгэхгүй байгаа аж ахуйн нэгжүүдийг хар жагсаалтад оруулж, хариуцлага тооцох ёстой гэдгийг онцлов.

Нийтэлсэн: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс


Сэтгэгдэл

bbyambaa [202.55.188.101] 2023-03-22 10:14:38

yavgan huni zamig gyalgar ungulguugui barzgar gadarguutai havtahgaar tavih shaardlagatai shuu.

ggg [43.228.129.204] 2023-03-21 10:25:18

ger horoolliin zarim shunal ni dendsen nowshnuud hashaagaa duraaraa urgusguj sungah yumaa ene tal deer hynalt tawih heregtei umnu 2 mashin hangalttai zurdig bsn gudamj odoo neg mashin arai gej ywdag bson bhiin

зочин [202.9.41.26] 2023-03-21 08:10:27

яасан идэж ханаж цаддаггүй хүнэнцэрүүд вэ

Ганаа [59.153.115.237] 2023-03-20 20:47:16

30 жил болоход явган хүний замаа стандартын дагуу тавьж сурсангүй дээ, далий мурий, хазгай, борооны ус тогтсон, эвдэрсэн, хэмхэрсэн, хүн ичмээр замууд хотоор дүүрэн, мөнгө идэхээ бодсон хэдэн жил хот дүүргийн засаг дарга хийсэн нэртэй хэдэн нөхөд хотыг маань ямар болгосонг хардаа, даанч ичмээр, хайран хөрөнгө, УБ хотын явган хүний замаар дагнасан үзэсгэлэн гаргамаар байна.

Зочин [202.9.46.83] 2023-03-20 18:13:36

Хүн халтирч унамаар гялгар тоосгоор явган хүний зам хийснээс хийгээгүй нь дээр.


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.