АВТО ЗАМ, ГҮҮРЭН БАЙГУУЛАМЖИЙГ ШИНЭЭР БАРЬЖ ЭХЭЛЛЭЭ

Aдмин / Нийгэм

Сүүлийн 10 жилд нийслэлд бүртгэлтэй авто машины тоо 80 хувиар өссөн бол гол болон туслах гудамж, зам 19 хувиар нэмэгджээ. Нийслэлд өдөрт дунджаар 300-400 мянган тээврийн хэрэгсэл авто замын хөдөлгөөнд оролцдог. Энэ үзүүлэлт нь одоо байгаа гол болон туслах замын багтаамжаас даруй хоёр дахин их үзүүлэлт юм. Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага буюу ЖАЙКА-гаас 2022 онд хийсэн судалгаагаар зам хоорондын уялдаа холбоо дутмаг, гол зам дээрх холбоос зам хангалтгүй нь түгжрэлд нөлөөлөх голлох шалтгааны нэг гэсэн дүгнэлт гарчээ. Тиймээс авто замын түгжрэлийг бууруулахад нөлөө үзүүлэхүйц замуудыг судалж, эхний ээлжид 11 байршилд 17.15 км гол болон туслах гудамж зам, 963.7 урт метр гүүр шинээр барих ажлыг 2022 оноос эхлүүлээд байна.

Энэ талаарНийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төслийн ерөнхий инженер Я.Өнөртүвшин “Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах зорилтын хүрээнд авто замын үндсэн сүлжээг хөгжүүлэх ажилтай холбогдуулан нийт 22 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Үүний үр дүнд 25.9 км авто зам барьж байгуулахаар тооцоолсон ч 11 төсөл, арга хэмжээ нь төсвийн тодотголоор хасагдсан. Үүнээс 2022 онд дөрвөн байршлын авто замыг барьж, ашиглалтад оруулсан. Тодруулбал, Улаанхуарангийн гудамжийг Цагдаагийн академийн өргөн чөлөөтэй хлбох 0.4 км авто зам, “Номин юнайтед” их дэлгүүрийн баруун талын авто замаас Б.Шаравын гудамж хүртэлх 0.86 км авто зам, Эрчим хүчний гудамжнаас “Монос фарм трейд” ХХК хүртэл 1.74 км авто зам, Хайгуулчдын гудамж болон Хүнсчдийн гудамжийг холбох 1.8 км авто замыг явган хүн, дугуйн зам, гэрэлтүүлгийн хамт цогцоор нь барьж байгууллаа. 2023 онд нийт долоон байршилд зам, замын байгууламжийн ажлыг үргэлжлүүлнэ. Энэ хүрээнд 12.1 км авто зам, 872.1 урт метр төмөр бетон гүүр хийх бөгөөд эдгээр нь 2022 онд төлөвлөсөн ажлын үргэлжлэл юм. Өөрөөр хэлбэл, тус бүтээн байгуулалтуудыг 2022 онд эхлүүлсэн ба далан суурь болон гүүрний суурь бүтээцийн ажлуудыг үргэлжлүүлнэ" гэлээ.

Дараах долоон байршилд бүтээн байгуулалтын ажил үргэлжилж байна. Үүнд:

  • Ээрмэлийн гудамжийг Туул гол гудамжтай холбох 0.61 км авто зам,
  • Наадамчдын авто замаас Энхтайваны өргөн чөлөө хүртэлх 483 урт метр, зургаан эгнээ бүхий гурван гүүр,
  • Улиастайн тойргоос Шар хадны эцсийн зогсоол хүртэлх 4.2 км авто зам, 97.3 урт метр төмөр бетон гүүр,
  • Чингисийн өргөн чөлөөнөөс Баруун үйлдвэрийн гудамж хүртэлх 1.2 км авто зам, 33 урт метр гүүр,
  • Толгойтын авто замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох олон түвшний огтлолцол, гүүрэн байгууламж бүхий 2.4 км авто зам,
  • Алтай хотхоны урдаас Төмөр замын гарам хүртэлх 0.7 км авто зам ,
  • Зайсангийн 225 урт метр төмөр бетон гүүрийг шинэчилж, хос гүүр барих ажлыг тус тус эхлүүлээд байна.2022 онд эдгээр төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Улаанбаатар хотын гол гудамж замуудад хөдөлгөөний эрчим, авто замын багтаамжийн харьцаа /VCR/-г тодорхойлсон. Судалгаанд орсон авто замуудын хөдөлгөөний ачаалал 2-3 дахин нэмэгдсэн гэх дүгнэлт гарсан аж. Авто замын түгжрэлийг бууруулах төсөл арга хэмжээний хүрээнд түгжрэлд голчлон нөлөө үзүүлдэг 90 байршлыг мөн тодорхойлжээ. Уг 90 байршилд авто замын ажил хэрэгжсэнээр судалгаанд хамрагдсан гол гудамж замуудын хөдөлгөөний ачаалал дунджаар 20 хувь буурах урьдчилсан тооцоо гарсан байна.


Сэтгэгдэл

энхэээ [103.111.68.3] 2023-03-29 08:50:10

та бүгдэд энэ өдрийн мэнд хүргэе. иймэрхүү байдлаар судалгаа хийж эх орноосоо гарч байгаа вальютаа бага ч гэсэн дэмжлэг //хэмнэлт//үзүүлж байгаа та бүхэндээ баярлаж байнааа . ДЭЭР сууж байгаа ЭРХЭМ НӨХӨД маш муу эх орноосоо дээрэм тонуул төрд ажиллаж бөйгаа албан хаагч нараа янз бүрийн хэрэгцээгүй юм шаардаж цаас маш их хэмжээгээр үрэн таран хийж ялангуяа ИНЕГ-ийн харьяа ИНҮТ - ГЭДЭГ ямарч хэрэг байхгүй дамжууладаг бас болоогүй хүний хийсэн зүйлийг өөрсдөө хийсэн мэт жүжиг тоглодог ИЙМ БАЙГУУЛЛАГЫГ татан буулгаж хэмнэлт хийхийг ИНЕГ-ийн дарга удирдлагад санал их очдог боловч ямарч арга хэмжээ авахгүй байна .ЗТЯ-ны сайд үүнийг нэг анхаараач ээ. ИНҮТ -* гэдэг байгууллага бол улс төрчдын гар хөл болсон нөхөдүүд л байдаг байх гэж ИНЕГ болон ажилчин албан хаагч нар бүгд тэгж боддог юмаа . Тэд нарийн хийж байгаа ажил гэж нийгэ болон ард иргэд иргэний нисэхдээ тустай юм нэгч байхгүй сул өндөр цалн авсан нөхөд байдаг гэдгийг ОДОО ТА БҮХЭН ИРЭЭД ХАРСАН Ч БОЛНО . ОЮУНЭРДЭНЭ ҮҮНИЙГ АНХАА


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.