Согтуу залуус өндрөөс унах гэж байсныг аварчээ
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны шинээр баригдаж байгаа орон сууцны цонхоор хүн унах гэж байна гэсэн дуудлага энэ сарын 2-ны 06:21 цагт иржээ. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн Г /20 настай, эрэгтэй/, Э /20 настай, эрэгтэй/, Ц /19 настай, эрэгтэй/, М /21 настай, эмэгтэй/, Д /22 настай, эрэгтэй/ нар согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ баригдаж байгаа барилгын 10 дугаар давхарт байсныг эсэн мэнд буулгаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгөхөөр ажиллаж байна.
Сэтгэгдэл