Нийслэлийн Байгаль Орчны Газар 30.6 сая төгрөгийн үнэлгээ бүхий 20 минжтэй гэж тоолуулжээ

Aдмин / Нийгэм

Нийслэлийн өмчийн эд хөрөнгийн тооллогын нэгдсэн дүнгээр нийт 4.8 тэрбум /дөрвөн их наяд найман зуун гучин есөн тэрбум, хоёр зуун тавин есөн сая есөн зуун дөчин мянга/ төгрөгийн эд хөрөнгө бүртгэгджээ.

Энэ удаагийн үзлэг тооллогод нийслэлийн өмчийн оролцоотой 821 байгууллага хамрагдсан байна. Тухайлбал 271 цэцэрлэг, 140 сургууль, 28 эрүүл мэндийн байгууллага, 129 өрхийн эмнэлэг, 151 төсөвт байгууллага, 93 үйлдвэрийн газар болон нийслэлийн өмчийн оролцоотой 9 хуулийн этгээд байгаа аж.

Нийслэлийн өмчийн тооллогын нэгтгэлийг товч танилцуулбал, барилга байгууламжийн нийт дүн 2.03 их наяд төгрөг. Нийслэлийн өмчит 324 байгууллагад 2,709 тээврийн хэрэгсэл тоологджээ. Түүнчлэн 582 худаг, цэвэр усны цооног, услалтын долоон систем байна.

Нийслэлийн орон сууцны корпорац болон нийтийн тээврийн балансад 6 нэрийн оюуны өмч бүртгэлтэй байгаа бол нийслэлийн хэмжээнд 990 нэрийн түүх соёлын дурсгалт зүйлтэй.

Нийслэлийн Байгаль Орчны Газар/НБОГ/ 30.6 сая төгрөгийн үнэлгээ бүхий 20 минжтэй гэж тоолуулжээ. Энэ нь нийслэлийн үндсэн сүргийн дансанд бүртгэлтэй байна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.