Тарваган тахлаас урьдчилан сэргийлэх хяналт шалгалт үргэлжилж байна
Мэргэжлийн байгууллагууд наймдугаар сарын 15-ны өдрөөс эхлэн авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодод 24 цагаар хяналт шалгалт хийж байна.
Өнгөрсөн хугацаанд 25 мянга гаруй тээврийн хэрэгсэлд үзлэг шалгалт хийж, 51 зөрчил илрүүллээ. Тарваганы мах, түүхий эд тээвэрлэсэн, зөөвөрлөсөн хуулийн этгээдэд 3.2 сая төгрөгийн торгууль, 32.6 төгрөгийн нөхөн төлбөр төлүүлж хариуцлага тооцжээ.
Нийслэлийн нутаг дэвсгэрт байгалийн голомтот хүн, мал, амьтны гоц халдварт болон тарваган тахал өвчний халдвар тархахаас урьдчилан сэргийлэх хяналт шалгалт үргэлжилж байгааг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээлэв.
Сэтгэгдэл