Орон нутгийн тээврийн хэрэгслээс 5000 төгрөгийн төлбөр авч байна
Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас гаргасан тогтоолын дагуу орон нутгийн тээврийн хэрэгсэл нийслэлд 48 цагаас дээш хугацаанд зорчвол хоног тутамд 5000 төгрөг төлөх шийдвэр хэрэгжээд найм хонож байна. Тодруулбал, дээрх тогтоол есдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн юм.
Улаанбаатар хотод өдөрт дунджаар орон нутгийн дугаартай 16-19 мянган тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцдог бол баяр ёслолын үеэр 38 мянга болж өсдөг аж. Иймээс түгжрэлийг сааруулах зорилгоор Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас дээрх зохицуулалтыг хийсэн байдаг.
Төлбөрийг тавихдаа Улаанбаатар хот руу нэвтэрхэд байрших Эмээлт, Баруун түрүүн, Налайх, Түргэн, Аргүнт, Морингийн даваа, Хоолтын даваа зэрэг долоон товчоодоор буцаж гарах үед нь хяналт тавин, цахимаар авч буй юм байна. “Smart car” аппликейшнээр нэхэмжлэлийг илгээж буй аж. Ингэхдээ орон нутгийн дугаартай автомашинтай иргэн нийслэл рүү нэвтэрснээс хойш 48 цагийн дотор буцаж гарсан үед хураамж авахгүй. Харин дээр заасан хугацаанаас дээш хоног байсан тохиолдолд хоног тутамд 5000 төгрөгийн хураамж авч байгаа юм. Төлбөрийг Нийслэлийн замын санд төвлөрүүлж, зам засвар арчлалтад зарцуулна.
Сэтгэгдэл
зочин [103.212.118.193] 2024-09-10 23:59:44
Хотын дугаартай машинаас аймаг бүр 5000 төгрөг авч байя шударга нь дээр барьцах асуудалгүй
Зочин [139.5.216.107] 2024-09-10 11:00:26
Хөдөө бх аймаг сумдад давхилдаж байгаа УБ-ын дугаартай машинаа цэгцлэхгүй бол худлаа арга хэмжээ болно доо. Мөн эсрэгээрээ, хөдөөгийн дугаартай хотын иргэд ч олон бий. Эхлээд эдгээрийг цэгцлэх хэрэгтэй дээ.
Зочин [103.57.92.177] 2024-09-09 19:40:51
Өө сайхан нэг туг тойроод л халтуураа хийгээд явар юм байна шүү хөө. Өдөртөө дор хаяж 200к олдог гаруудад шүлсний 5к юу ч бишээ ккк.
zochin [37.19.220.180] 2024-09-09 16:20:18
tug toirood l bh um bn shde tegvel
Зочин [139.5.218.136] 2024-09-09 12:20:26
Хотод амьдардаг хотын орнууд хөдөөг баас шээс хосоороо дандаа бузралдаг татвар бас хөдөө явахад авах хэрэгтэй
Зочин [66.181.191.43] 2024-09-09 08:10:51
Орон нутгийн номертой атгээдүүд дээрэм хулгай хийгээд зугтдаг