Мэдээллийн үнэн зөвийг нягтлахгүйгээр нийтэлсэн гэж “Нэгүүн.мн“ сайтын сэтгүүлч Б.Анхбаярыг 3 жил ХОРИХ ЯЛ, Л.Баяржаргалыг 36 сая төгрөгийн торгох ялаар шийтгэжээ
"Нэгүүн.мн" сайтын сэтгүүлч Л.Баяржаргал, Б.Анхбаяр нарт холбогдох хэргийг шүүх хурал энэ сарын 03-ны өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон байна.
Шүүхээс шүүгдэгч Л.Баяржаргал, Б.Анхбаяр нарыг гэм буруутайд тооцож, шүүгдэгч Л.Баяржаргалд 36 сая төгрөгийн торгох ял, Б.Анхбаярт 3 жилийн хорих ял, 1,5 сая төгрөгийн торгох ял шийтгэжээ.
Сануулахад, Л.Баяржаргал, Б.Анхбаяр нар нь мэдээллийн үнэн зөвийг нягтлахгүйгээр Л.Батаахүүгийн нэр төр, алдар хүндэд халдсан, илт худал мэдээллийг “Нэгүүн.мн” сайтаар “Хийдийн тэргүүн лам хүчин үйлдэж л байг уу” гэх гарчиг бүхий шууд бичлэгээр олон нийтэд тараасан” гэх хэрэгт холбогдсон байдаг.
Сэтгэгдэл
Энхтайван [66.181.186.153] 2024-09-18 12:26:19
Маш сайн шүүж ажиллах талаар чадваргүй бдаг эд нар юумыг маш сайн нягталж бичэж байвал таарах бх заримдаа иргэнийг хохироож бгаа шүү дээ хүнийг амьдаар нь алж бгаа улс бдаг зарим нэг асуудал чинь ёр нь одоо энэ нийгэмд үнэн ч сайт ховор ч юум шиг санагдаж бгаа нэг хүнээс мөнгө авч тийм алдаа хийж бгаа шүү эд нар
Зочин [103.57.95.60] 2024-09-11 10:46:36
Зөв зөв хүний нэр тар үнэхээр үнэтэй шүү нэр хугаахаар яс хугар гэдэг биз дээ хамаагүй амны зоргоор чалчиж болохгүй шүү
Зочин [66.181.186.153] 2024-09-18 12:28:05
Тийм шүү хүний сайн судалж л бичэж бгаасай эд нар
Зочин [45.117.35.13] 2024-09-11 00:16:30
Олон хүн дайоч 16 настай охины амийг хөнаасөн алуурчин 2 жилийн ял авлаа Энэ шударга шүүх мөн үү
Тэмүүл [66.181.190.48] 2024-09-10 20:20:01
Зөв зөв. Мэдээллийн хариуцлага байх ёстой. Хүний нэр төр бол дээд зэргийн эмзэг
шийтгэл хөнгөн байна [203.217.139.240] 2024-09-10 16:37:15
хүнийг санайтайгаар олон нийтийн байгууллагаар гүтгэж нэр төрд халдсан нь тогтоогдвол шийтгэл өндөр байх хэрэгтэй. мөн гүтгүүлэх сэжүүр эсвэл худал мэдээлэл өгсөн хүнийг нь бас өндөр шийтгэж төрийн алба хашдаг хүн байх юм бол ахиж төрд ойртуулахгүй байх хэрэгтэй. мэдээж хулгайч луйварчидыг илчилж зарлах нь зөв. гэхдээ сонгуулийн үе албан тушаалд томилогдох гэсэн зарим шудраг мэргэжлийн хүмүүсийг арай дэндүү гүтгэж төрд битгий хэл төрөл садан дотроо байхын аргагүй гүтгэчихээд за уучилаарай гээд явдаг асуудал газар авч байна.