Бейонсе “Country Music Awards” наадмын шагналд нэр дэвшсэнгүй

Aдмин / Нийгэм

Америкийн алдарт дуучин Бейонсегийн “Texas Hold 'Em” дуу оны хамгийн шилдэг кантри урсгалын дуунуудын нэг байсан боловч түүний уран бүтээлийг “Country Music Awards” наадмын шагналд нэр дэвшүүлсэнгүй.

Даваа гарагт шагналд нэр дэвшигчдийг зарлахад Бейонсе нэг ч номинацид нэр дэвшээгүй байсан нь олны анхаарлыг татжээ. Шүтэн бишрэгчид нь Бейонсег “Cowboy Carter” цомгоороо “Оны шилдэг цомог” шагналд нэр дэвшсэн анхны өнгөт арьст эмэгтэй болно гэж таамаглаж байлаа.

Харин арьс өнгөөр ​​ялгаварлан гадуурхсан утга агуулгатай үг хэлсний улмаас гурван жилийн өмнө дуу бичлэгийн компанитай гэрээгээ цуцлахад хүрч байсан Морган Уоллен хамгийн олон номинацид нэр дэвшсэн байна. Хожим нь тэрбээр уучлалт гуйж, дуу бичлэгийн компанитай дахин хамтран ажиллахаар болжээ.

Өнгөрсөн онд М.Уоллены “One Thing At A Time” цомог нь Америкийн чартуудыг 16 долоо хоногийн турш тэргүүлж, “Country Music Awards” наадмын оны шилдэг цомогт нэр дэвшсэн юм. Тэгвэл энэ онд түүний Пост Мэлоунтой хамтран дуулсан “I Had Some Help” дуу дөрвөн шагналд нэр дэвшжээ.

Түүнчлэн Бейонсетэй “Cowboy Carter” цомог дээр нь хамтран ажилласан Шабүзи мөн “A Bar Song” дуугаараа “Оны шилдэг шинэ уран бүтээлч” болон “Оны шилдэг дуу” гэсэн хоёр номинацид нэр дэвшсэн байна. Энэ дуу нь дөрөвдүгээр сард Америкийн кантри чартуудыг тэргүүлж байсан Бейонсегийн “Texas Hold 'Em” дууг гүйцсэнээр Шабүзи кантри чарт болон “Billboard Hot 100” жагсаалтыг нэгэн зэрэг тэргүүлсэн анхны өнгөт арьст эрэгтэй уран бүтээлч болсон юм. Энэ нь өнгөт арьст хоёр уран бүтээлч дараалан нэгдүгээр байрт бичигдсэн анхны тохиолдол болж байлаа.

ЭХ СУРВАЛЖ: МОНЦАМЭ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.