“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг нээлттэй компани болгоно

Aдмин / Нийгэм

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг нээлттэй болгох асуудлыг Засгийн газрын ирэх долоо хоногийн хуралдаанаар хэлэлцэхээр болжээ.

ЗГХЭГ-ын дарга Н.Учрал энэ тухайд “Эрдэнэс Тавантолгой” ХК нь хамгийн олон буюу 3.4 сая хувьцаа эзэмшигчтэй. Өнөөдрийн байдлаар ийм тооны хувьцаа эзэмшигчтэй компани манай улсад байхгүй. Хувьцаа эзэмшигчидтэй атал тус компанийг хөрөнгийн зах зээл дээр нээлттэй компаниар бүртгээгүй.

Өнөөгийн нөхцөлд тодорхой шат дараатай ажлыг хийсний дараагаар Санхүүгийн зохицуулах хороо зөвшөөрөл олговол албан ёсоор нээлттэй компани болох юм. Хэрэв уг компани нээлттэй компани болбол хувьцаа эзэмшигчдийн оролцоотойгоор шийдвэрээ гаргах хэлбэр лүү шилжинэ" хэмээв.

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.