Монгол, Канадын хууль тогтоогчид сайн засаглалыг бэхжүүлэхэд хамтран ажиллана

Aдмин / Нийгэм

УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар манай улсад айлчилж буй Канад Улсын үе үеийн парламентын гишүүдийн нийгэмлэгийн хүндэт төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, хүндэт зочдыг тавтай морилохыг уриад, хууль дээдлэх ёс, хүний эрх, ардчиллын нийтлэг үнэт зүйлстэй манай хоёр улсын хамтын ажиллагааны тулгуур нь парламент хоорондын олон талт харилцаа мөн гэдгийг тодотгов. Тэрбээр үргэлжлүүлэн хойд Америк дахь манай гуравдагч хөрш орон болох Канад Улс нь уул уурхай, эдийн засаг, аж үйлдвэрлэлийн салбарын түнш төдийгүй сайн засаглалыг бэхжүүлэх, парламентын ардчиллыг төлөвшүүлэхэд чухал хувь нэмэр оруулж буйг онцоллоо.

Түүнчлэн ардчилсан институцийг бэхжүүлэхийн тулд бодлогын залгамж халаа, системийн тогтвортой байдал чухал ач холбогдолтойг тодотгоод, тус нийгэмлэгээр дамжуулан үе үеийн парламентчид салбар бүрийн мэдлэг туршлагаа солилцож, хамтын ажиллагааны хүрээгээ гадаад улс орнуудад улам бүр тэлж буйд баяртай байгаагаа илэрхийллээ. Канад Улсын үе үеийн парламентын гишүүдийн нийгэмлэгийн Нарийн бичгийн дарга Браён Вилферт, Монгол Улс хүний эрх, эрх чөлөөг тууштай дээдлэн, эрх зүйт засаглалыг бэхжүүлэн хөгжүүлж буйг сайшаан тэмдэглэхийн сацуу нийгмийн хөгжлийн илүү өргөн боломж, санаачилгуудыг бодитоор хэрэгжүүлэхэд дэмжин ажиллахаа илэрхийллээ.

Уулзалтад оролцогчид хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд эрчимтэй тэлж буйг тодотгоод, шинээр бүрдсэн парламентын эрх зүйн шинэчлэлийн тэргүүлэх чиглэлүүдийн хүрээнд онцлох үзэл баримтлалуудыг хэлэлцсэн юм. Энэ үеэр талууд монголын үе үеийн парламентын гишүүдийн оролцоо, санаачилгад тулгуурлан ижил чиг үүрэг бүхий сайн дурын нийгэмлэг байгуулах талаар харилцан санал солилцов. Айлчлалын бүрэлдэхүүнд тус нийгэмлэгийн Нарийн бичгийн дарга, Торонто хот дахь Монгол Улсын Өргөмжит консул, ноён Браён Вилферт тэргүүтэй хүний эрх, залуучуудын манлайлал, жендэрийн тэгш байдал, хүрээлэн буй орчин зэрэг нийгэм, эдийн засгийн салбарт мэргэшсэн, үе үеийн парламентчдын төлөөлөл багтсан гэж УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллэ

МОНЦАМЭ


Сэтгэгдэл

Зочин [66.181.178.97] 2024-09-26 22:27:19

Үхсэн ацных нь гурав даг, хөршүүд гэж дэмий солиороод хэрэггүй

Зочин [66.181.178.97] 2024-09-26 22:25:18

Үнэндээ Канад Австрали АНУ нь манай улсыг шимэгч хорхой шиг л сорж иддэг зүгээр л шууд зайлуулах нэн шаардлагатай паразитууд шүү дээ

Зочин [202.9.40.178] 2024-09-25 09:52:35

Нам дагаж пялдага бөгс цүнхчин авилгач өлөн хулгаачуудад яаж ял өгөх ёстой саын хэлсэнч манай тоногчид ойлгохгүй

Зочин [122.201.31.255] 2024-09-24 13:43:25

Mmm

Зочин [202.9.40.240] 2024-09-23 15:32:40

Чихээ сэгсэрээд...

Ард [124.158.104.73] 2024-09-23 08:45:31

Монголын ардчилал, хуулийн засаглалыг Цогтбаатар Энхбаяр нар эрүүл ардчилсан, нээлттэй тунгалаг болгоосой. Та хоёр чаднаа.

Зочин [202.9.46.226] 2024-09-24 02:23:23

Ардчилал бол хар тамхи


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.