Баянзүрх, Хан-Уул дүүрэг дэх замуудыг хэсэгчлэн хаана.

Aдмин / Нийгэм

2024 оны есдүгээр сарын 20-ны Баасан гарагт Улаанбаатар хотын зургаан байршилд зам засварын ажил эхлээд байв. Зарим байршлын замын хөдөлгөөнийг өнөөдөр нээжээ.

Тодруулбал Яармагийн гүүр орчмоос Фүүд Сити хүртэлх, Дөлгөөн нуур худалдааны төвийн уулзвараас Өлзий төв хүртэлх, Нарны зам буюу Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн баруун урд уулзвараас Циркийн уулзвар хүртэлх, Нисэхийн тойргоос Архивын ерөнхий газар хүртэл хойноос урагш чиглэлийн баруун талын авто зам, Төмөр замын дээд сургуулийн уулзвараас "Гранд" плаза хүртэлх авто замыг шинэчилсэн байна.

Зам засварын ажлын хугацаанд инженерийн шугам сүлжээний худгийн тагийг асфальт бетон хучилтын түвшинд тааруулах, хашлага солих, тэмдэг тэмдэглэгээ хийх зэрэг ажлыг гүйцэтгэжээ.

Өнөөдөр/2024.09.23/ орой хаагдах зам:

Хан-Уул дүүрэг, 120 мянгатын уулзвараас “И-МАРТ” худалдааны төв хүртэлх авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлийн хүрээнд хойд хэсгийн замыг есдүгээр сарын 23-ны өдрийн 23:00 цагаас есдүгээр сарын 26-ны 06:00 цагийн хооронд, урд хэсгийн замыг есдүгээр сарын 26-ны 23:00 цагаас есдүгээр сарын 28-ны 06:00 цагийн хооронд хааж, шинэчлэхээр болжээ.

Засвар хийгдэж буй замууд:

  • Баянзүрх дүүрэг, 13, 37, 42 дугаар хороо, Нарны зам, Өгөөмөр захаас Чулуун овооны тойрог хүртэлх авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлийн ажил 2024 оны есдүгээр сарын 21-ний 23:00 цагаас есдүгээр сарын 24-ний 06:00 цагийн хооронд
  • Хан-Уул дүүрэг, 17 дугаар хороо, Их Монгол улсын гудамжны авто зам, Их тэнгэрийн уулзвараас “И-Март” худалдааны төвийн уулзвар хүртэлх авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлийн ажил есдүгээр сарын 22-ны 23:00 цагаас есдүгээр сарын 26-ны 06:00 цагийн хооронд


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.