София Жоржиева: Монголд 10 эмэгтэй тутмын нэг нь 15 нас хүрэхээсээ өмнө бэлгийн хүчирхийлэлд өртдөг

Aдмин / Нийгэм

Улсын Их Хурал (УИХ) болон Засгийн Газар, төрийн болон төрийн бус байгууллага, иргэний нийгмийн байгууллага болон олон улсын байгууллагаас хамтран "Монгол Улсын Жендэрийн Нөхцөл Байдлын Үнэлгээ"-г танилцууллаа.

Уг хэлэлцүүлгийг нээж Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх Ч.Болортуяа, Дэлхийн банкны Монгол Улс, БНХАУ, БНСУ-ыг хариуцсан захирал Мара Варвик нар үг хэлсэн бол Дэлхийн банкны Нийгмийн хөгжлийн ахлах мэргэжилтэн бөгөөд төслийн багийн ахлагч София Жоржиева, Дэлхийн банкны Эдийн засагч Хиллари Жонсон нар илтгэл тавилаа.

Монгол Улсын жендэрийн үнэлгээний талаар төслийн багийн ахлагч София Жоржиева "Дэлхийн банк, Азийн Хөгжлийн банк 2005 оноос хамтарч жендэрийн үнэлгээг анх хийж байсан. Түүнээс хойш 2018 онд Азийн Хөгжлийн банкны оролцоотойгоор хоёр дахь удаагийн үнэлгээг хийсэн.

Харин өнөөдөр Дэлхийн банкны дэмжлэгтэйгээр дунд хугацааны үнэлгээг хийснээ танилцуулъя. Үнэлгээг хийхдээ

  • Ном, товхимол, тайлан, бусад баримт бичгийн тойм судалгаа
  • Тоон мэдээллийн дүн шинжилгээ
  • Гол мэдээлэгчтэй ярилцлага хийх
  • Чанарын судалгаа
  • Зөвлөлдөх уулзалт, баталгаажуулах семинар хийх зэрэг аргачлалыг ашигласан юм.

Энэ судалгааны үр дүнд Монгол Улс нь боловсролын түвшин, эрүүл мэнд, эсэн мэнд амьдрах чадвараараа бүс нутагтаа дээгүүрт жагссан хэвээр байна. Жендэрийн тэгш байдлын бүхий л чиглэлээр харьцуулагч орнуудаас илүү, хүн ам тааруу суурьшдаг хэдий ч эхийн эрүүл мэндийн чиглэлээр гайхалтай ахиц дэвшил гарсан,бараг бүх хүн ам нь бичиг үсэгт тайлагдсан, бүх нийтээр сургуульд элсдэг, хууль эрх зүйн чиглэлээр гаргасан ахиц дэвшил, хөдөлмөр, улс төрийн оролцооны чиглэлээрх хуулиудаа боловсронгуй болгосон.

Гэхдээ ялгаа нь гүнзгийрч буй зарим салбаруудаас онцолбол боловсролын салбар дахь жендэрийн ялгаа, дундаж наслалтын зөрүү, эдийн засгийн хүрээнд эмэгтэйчүүдийн оролцоо, манлайлал, жендэрт суурилсан хүчирхийлэл их байгааг хэлж болно.

Тухайлбал дээд боловсролын түвшинд жендэрийн урвуу ялгааны үзүүлэлтээр Монгол Улс нь дэлхийд хамгийн том ялгаатай улсад тооцогддог. Ялангуяа хөдөө орон нутагт хөвгүүдийн ахисан түвшний боловсрол эзэмших боломж хумигдмал байна.

Монгол улсын хувьд суралцахуйн үр дүнг бусад дунд орлоготой орнуудтай харьцуулж болохуйц байгаа ч тэднээс ялгаатай нь хөвгүүд Шинжлэх ухаан, технологи, инженер, математикийн чиглэлээр хоцрогдсон хэвээр байна" гэв.

"2022 оны байдлаар эрэгтэйчүүдийн дундаж наслалт эмэгтэйчүүдийнхээс 9.4 жилээр богино байна"

Үргэлжлүүлэн "Өвчний улмаас нас баралт нийт амь насаа алдсан хүмүүсийн 83%-ийг эзэлдэг. Гэхдээ нас баралтын шалтгаан болдог өвчлөл эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хувьд өөр өөр байна. Ихэнхдээ хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдал, эрүүл мэндийн эрсдэлт зан үйл зэрэг эрэгтэйчүүдийн эрүүл мэндтэй нягт холбоотой.

Ялангуяа архи, тамхины хэрэглээ, буруу хооллолт, хөдөлгөөний дутагдал зэрэг үүнд нөлөөлдөг зан үйлүүдэд тооцогдож байна. Амиа хорлолт, бусдын гарт амь алдах, үйлдвэрийн болон зам тээврийн осол зэрэг нь эрэгтэйчүүдийн нас баралтын тэргүүлэх шалтгаан болж байна. Тэр дундаа нас залуу эрчүүдийн дунд түгээмэл байгааг судалгаанаас харж болно.

Түүнчлэн гэр бүлийн хүчирхийллийг гэмт хэрэгт тооцох талаар хууль тогтоомжид заасан хэдий ч энэ нь эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн хамгийн түгээмэл хэлбэр хэвээр байна. Монголд эмэгтэйчүүдийн 27 хувь нь амьдралынхаа туршид дотно хамтран амьдрагчийнхаа хүчирхийлэлд өртдөг. Монголын 10 эмэгтэй тутмын нэг нь 15 нас хүрэхээсээ өмнө бэлгийн хүчирхийлэлд өртсөн талаар мэдээлэл бий.

Энэ байдалд цар тахлын үед улам дордсон нь хямрал, байгалийн гамшгийн бусад үед гэр бүлийн хүчирхийлэл нэмэгдэх эрсдэлтэй байгааг харуулж буй юм" гэлээ.

Эдийн засгийн хүрээнд оролцох оролцоогоор эмэгтэйчүүдийн ажиллах хүчинд эзлэх хувь эрчүүдтэй харьцуулахад 15 хувиар бага байгааг тогтоожээ. Үүнд цалингүй асран халамжлах үүрэг нь эмэгтэйчүүдийн ажиллах хүчний оролцоо доогуур байх гол шалтгаан болж байгааг онцолсон юм. Мөн эмэгтэйчүүд эрчүүдээс 25 хувиар бага цалин авдаг бөгөөд уг зөрүү улам нэмэгдэх хандлагатай байна.

Цалингийн зөрүүгийн 40 орчим хувийн учир шалтгаан тодорхойгүй хэвээр байгаа нь хөдөлмөрийн зах зээлд эмэгтэйчүүдийг алагчилсаар байгааг илтгэж байна.

эх сурвалж (ikon.mn)


Сэтгэгдэл

иргэн [202.126.91.222] 2024-09-30 07:39:40

суралцах боломж хүн бүрт байдаг.гэвч мэдээлэл муугаас хаана сурах боломж байгаа мэдэх хэцүү байна.

зочин [66.181.180.34] 2024-09-26 23:52:12

ЮУ? ҮНЭН ҮҮ? АРАЙ ҮНЭН БОДИТ СУДАЛГАА ХИЙЖ ҮНЭН ЗӨВ ҮР ДҮН АВЧ БУСДАД МЭДЭЭЛЭХ ХЭРЭГТЭЙ БАЙХ АА? МОНГОЛЧУУДЫГ ДОРОМЖЛООД БАЙГАА ЮМУУ? ЮУ ВЭ? ИЙМ МЭТ БАТАЛГАА, НОТОЛГООГҮЙ ХУДАЛ МЭДЭЭЛЛИЙГ ЯАХ ГЭЖ ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭНД БАЙРШУУЛДАГ ВЭ? МӨНГӨ УГААЛТ УУ?

Milla Vallecillo [38.154.199.149] 2024-09-25 23:30:54

We submit your promotion to millions of website contact forms: Connect with countless people with your message from only 19$. We will deliver your message via numerous website contact forms, ensuring inbox delivery. Produce sales leads, traffic, buyers, and brand awareness, boosting your visibility. Check out https://bit.ly/blastcforms Unsubscribe here if you want to stop receiving these tremendous newsletters: Send a mail to hortzsteven@gmail.com Blancefloerlaan 485, Bornem, VAN, Belgium, 2880

Зочин [47.84.89.102] 2024-09-25 11:58:28

Энэ Гадаадын судлаач нэртэй худалч юмнууд их байх юмаа. Төсөл гэж мөнгө идсэн наад худлаа судалгаа хийсэн нэртэй юмнуудаа өшиглөөд явуул

Зочин [66.181.178.16] 2024-09-27 17:45:58

Судалгааг нь монгол хүн хийдэг юм ш дээ. Ямарав дээ?

Зочин [66.181.178.43] 2024-09-25 18:21:25

Ок


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.