Өнөөдөр: Хөгжлийн бүтээн байгуулалтын онцлох төслүүдийн талаар олон нийтийн хэлэлцүүлэг өрнүүлнэ

Aдмин / Нийгэм

Есдүгээр сарын 26-ны өдөр болох үйл явдлын тойм:



9:00 цагт: УИХ-аас Монгол Улсын 2025 оны төсвийн төсөлд тусгасан “Хөгжлийн бүтээн байгуулалтын онцлох төслүүд”-ийн талаарх олон нийтийн хэлэлцүүлэг Төрийн ордонд болно.



9:00-11:00 цагт: "Төрөөс мөнгөний бодлогын талаар 2025 онд баримтлах Үндсэн чиглэлийн төсөл"-ийг сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудад танилцуулах нээлттэй хэлэлцүүлэг Монголбанкны Г байранд болно.



10:00 цагт: “ХХ зууны монгол хэл бичгийн ухааны хөгжил, төлөвшил: Шанжмятавын Гаадамба-100” эрдэм шинжилгээний хурал Чингис хаан Үндэсний музейд болно.




10:00 цагт: АНУ, Японы багш нар робот мэс заслын талаар сонирхолтой лекц Чингис зочид буудалд болно. Утас: 99015787



11:00 цагт: Монголын сагсан бөмбөгийн холбооноос “Ball In School” төсөл Coach Clinic сургалт болон Монголын Шигшээ багуудын талаар хэвлэлийн хурал Central Tower 10 давхарт болно. Утас: 88883710




11:30-12:30 цагт: Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулсан 36 дахь удаагийн "Номын баяр"-ын "Мэргэн ном" цом гардуулах ёслол Төрийн ордны Их танхимд болно.



14:00 цагт: УИХ-аас “Эрүүл мэндийн салбарын 2025 оны төсөв”-ийн төслийн талаар олон нийтийн хэлэлцүүлгийг Төрийн ордонд зохион байгуулна.



14:00 цагт: “Дэлхийн цирк Монголд-2024” тоглолтын хэвлэлийн бага хурлыг “STEPPE ARENA” мөсөн ордонд зохион байгуулна. Утас: 91399149



15:00-16:30 цагт: Хятадын нэрт зохиолч Лиү Жэньюань “Хятадын өнөө үеийн утга зохиолын хөгжлийн хандлага” лекц, уулзалт МУИС-ийн төв байрны дугуй танхимд болно.



-“Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл-2024” Төв цэнгэлдэх хүрээлэнд энэ сарын 29 хүртэл үргэлжилнэ.



-Монгол Улсад аялал жуулчлалын салбар байгуулагдсаны 70 жилийн ой, дэлхийн аялал жуулчлалын өдрийг угтан 22 дахь удаагаа зохиогдож буй "ГРАНД ТУР-2024" аялал жуулчлалын Улсын XXII олимпиадын намрын улирлын тэмцээн энэ сарын 25-27-нд болж байна.



-Монголын Аялал Жуулчлалын Холбоо “АйТиЭм” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнг 1999 оноос хойш 25 дахь жилдээ буюу энэ сарын 25-27-нд "Мишээл экспо"-гийн үзэсгэлэнгийн танхимд зохион байгуулж байна.



-Эрүүгийн цагдаагийн албанаас шүүхээр эцэслэн шийдсэн хэрэгт эд мөрийн баримтаар хурааж, шинжээчийн дүгнэлтээр түүх, соёлын дурсгалт биет өв болох нь тогтоогдсон эд өлгийн зүйлсээр “Аврагдсан өв” тусгай үзэсгэлэнг Чингис хаан Үндэсний музейд энэ сарын 25-27-нд зохион байгуулж, олон нийтэд танилцуулж байна.



-“Найрамдлын 75 жил” гэрэл зургийн үзэсгэлэн энэ сарын 27 хүртэл үргэлжилнэ.




-"Цайны их зам" үзэсгэлэн Монголын Үндэсний музейд 10 дугаар сарын 3-ныг хүртэл үргэлжилнэ.


Сэтгэгдэл

Зочин [66.181.188.130] 2024-10-08 15:20:09

Тэзү-д эдийн засаг том зургаар судалгаа хийдэг


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.