Шинэ хоршоо хөдөлгөөний хүрээнд 6500 гаруй хоршоо байгуулагдаж, 16 мянга гаруй малчинд зээл олгоод байна
Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 95 дугаар тогтоолоор Шинэ хоршоо хөдөлгөөний салбар дундын уялдааг хангах үндэсний хороо байгуулагдаж, өнөөдөр (2024.10.24) анхдугаар хуралдаанаа хийлээ. Хурлаар
-Шинэ хоршоо хөдөлгөөний тайлан, хөдөлгөөнийг эрчимжүүлэх хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагааны үндсэн чиглэл, Үндэсний хорооны 2024 оны төлөвлөгөөний төсөл;
- Хоршооны гишүүн малчдын зээлийн явц, зээлийн эргэн төлөлтийн мэдээлэл;
-Шинэ хоршоо хөдөлгөөний салбар дундын уялдааг хангах үндэсний хорооны тогтоолын төсөл зэргийг хэлэлцэн баталлаа.
Энэхүү хөдөлгөөн өрнөж эхэлснээс хойших зургаан сарын хугацаанд 6599 шинэ хоршоо байгуулагдаж, 68,500 малчин хоршоонд гишүүнээр элсэж, нийт 556 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зээлийг 16,399 малчинд олгосон байна. Хурлаар зээлийн зарцуулалт, үр дүнг хянаж, Зээлийн мэдээллийн санг байгуулах зэрэг арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөлөө.
Шинэ хоршоо хөдөлгөөний дараагийн үе шат нь хоршоологчид, үйлдвэрлэгчидтэй хамтран ажиллаж, үйлдвэрлэлийн гинжин хэлхээний чухал бүрэлдэхүүн хэсэг болох, улмаар дэлхийн зах зээл рүү гарах экспортын чиг баримжаатай бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх явдал юм.
Мөн уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй байгалийн гамшиг, аливаа эрсдэлийг хамтын хүчээр буюу хөдөлмөр, хөрөнгөөр хорших замаар даван туулж, урьдчилан сэргийлж, үндэстнээрээ сөрөн тэсвэрлэх чадвартай байх, уламжлалт мал аж ахуй, соёлын давтагдашгүй үнэт байдал, онцлогоо хадгалж үлдэх гэсэн том агуулга, чухал зорилгыг багтааж байгаа билээ.
Сэтгэгдэл
зочин [66.181.190.204] 2024-10-28 11:55:21
Төр оролцоод комисс байгуулаад сайдаар удирдуулаад албатууддаа үүрэг өгөөд лбайгаа нь буруу шүү Гол нь мөнгө Банк шийднэ шүү Саяын сонгуулиар хоршоог намын хэсэг болгочихсон явж байх юм Ингэхээрээ буруу замаар орж хүмүүсийн дургүй хүргэж байна шүү Албадлага хүчгүй шүү Албадаагүй гэчихээд төрөөс мөнгө гаргаад ашиглаж олон хүн ажлуулж байна
Зочин [203.17.23.197] 2024-10-28 10:11:08
Одоо бие биенээ луйвардаад нэг хэсэг нь баяжаад нэг хэсэг нь өрөнд ороод хулхидуулаад дуусаж байна даа
Зочин [122.201.31.223] 2024-10-27 09:08:32
Одоо бид нийтээрээ энэ хэвлэж тараасан мөнгөний горыг амсана даа. Сонгууль ч өнгөрсөн. Инфляц гаарна.
Малчинхүү [59.153.114.220] 2024-10-27 00:56:24
Энэ малчид нээрээ салхи дагаад сүйрүүлчих юмаа. Зээлээ зуд турхан боллоо гээд цуцлуулна даа, удахгүй
Иргэн [103.212.118.137] 2024-10-26 12:34:54
МАЛЧИД маань эрх биш өөрийн гэсэн хэдэн малтай, одоохондоо бэлчээр тэжээл нь хүрэлцээтэй байгаагийнх хотоо харлуулаад ч болтугай ӨРөө төлчихтэйгээ байлгүй дээ. Хотын оркууд санаа нь зовоод байгаа бол өмнөөс нь төлөлцөөд байж болно ш дээ.. Монголчууд малаасаа дор, эрх баригчид монголчуудаасаа дор гэсэн хэллэг гарсан байна лээ
Зочин [80.148.22.12] 2024-10-26 10:17:16
Balai muu huduunii orkuud zailaarai
Иргэн [66.181.182.215] 2024-10-26 00:22:15
Ихэнхмнь Орон сууцгы урьдчилгаа Сургалтын төлыөр Приус болж байна
Зочин [103.57.94.143] 2024-10-25 20:55:11
өмнөх гашуун сургамжаа мартсан уу нэгдэлжих хөдөлгөөн ба нэглийн балгийг. Энэ шинэ хоршоо гэх хадуурал маш гашуун үр дагавартай, зээл эзэнгүйдэх, баахан зээл хүүг нь эцсйн дүнд татвар төлөгчдийн нуруун дээр үүрүүлж төсвөөс төлөх лай гай нүүрлэх болнодоо харж л байгаарай эхний 1-3 жилд зээл аваад мэдэгдэхгүй хугацаа болоогүйгээд, 5 дахвь жилээс зэс нь цухуйж мулгуу үйдлийг гамшиг нүүрлэх нь гарцаагүй
Зочин [103.57.94.143] 2024-10-25 20:59:33
хоршоо гэх нэрээр баахан билчээрийн сорыг хашаад бусдыг хавьтуулахгүй дамлана. үүнээс болж билчээрийн дайн болно. Үе үеийн хойч үеийн залуус хэрхэх болж байна? вэ өмнө ньэзэмшээд өилчээгээд байсан билчээрт нь хоршоо гэгч мангас эзэн суугаад бусдыгаа дээрэлхэж гар мухарлаж хаашаа ч гишгэх гарцгүй болгох муйхар мулгуу аргаа боль
зочин [66.181.189.36] 2024-10-25 13:20:45
Өрх хоршоо бүрт газар хагалуулна 5 га тэгээд билчээрээ яах юм дараа үеийн шинэ малчид боол болох уу тэднээс билчээр горьдоод суух уу Хамгийн сорыг одоо үеийн хүмүүс аваад цаашдаа түрээслэнэ гэнэ Ойлгомжгүй юм руу түлхэж байна Мөнгө зээлэхийн тулд зарим нь орж байна