СУРВАЛЖЛАГА: Улсын эмнэлгийн ачааллыг хоёр дахин бууруулах ХАВДРЫН ШИНЭ ЭМНЭЛЭГ бэлэн боллоо

Б.Гэрэлмаа / Нийгэм

Улсдаа ганцад тооцогддог Хавдар судлалын үндэсний төвийн өнөөгийн ачааллыг хоёр дахин бууруулах Хавдрын шинэ эмнэлэг ашиглалтанд ороход бэлэн болжээ. Одоогийн ХСҮТ-д хавдрын зэрэг нь хоёр, гуравдугаар шатандаа орсон хүмүүсийг л хүлээн авах боломжтой бөгөөд хэвтэн эмчлүүлэх оргүйн улмаас сүүлийн шатанд орж найдваргүй болсон эсвэл дөнгөж хавдар нь эхэлж байгаа хүмүүсийг шууд хэвтүүлэх боломжгүй, яаралтай байгаа өвчтөнүүдээ хэвтүүлж эмчлэхээс өөр гарцгүй байдаг. Тиймээс ч хавдар судлалын үндэсний төвд ирэн очин эмчлүүлэгсэдийг дагасан бизнес буюу орчин тойронд нь жижиг дэн буудлууд “газар авч”, энэ байдлаас цөөн ч гэсэн хүнийг гаргахсан гэсэндээ “гал унтраах” зорилгоор Дарь эхийн өргөө нэртэй түр байрлах байрыг иргэдийн хандиваар барив. Энд орон нутгаас ирсэн байнгын эмчилгээтэй өвчтөнүүд байрлаж, өдөр бүр эмчилгээгээ хийлгээд байх боломжтой. Гэвч энэ бас л хангалтгүй. ХСҮТ-д 2016 онд дөрвөн давхар өргөтгөл ашиглалтанд орж ачааллыг 30-40 орчим хувь бууруулсан ч сууриасаа эхлэн усанд автаж, өндөр үнэтэй аппаратууд ажиллагаагүй болох дөхөж, эмнэлгийн стандарт шаардлага хангахаа болилоо. Мөн өнгөрсөн жилээс эхлэн ХСҮТ-ийн эмч нар гадаад улс руу эрхтэн шилжүүлэх чиглэлээр суралцаж, мэргэжил дээшлүүлж байна. Мөн энэ оноос тэд бие даан элэг шилжүүлэн суулгах хагалгаа хийж эхэлж байгаа. Монголчуудын нас баралтын тэргүүлэх шалтгаан болсон энэ элэгний өвчнөөр шаналж, өөрийн мэс заслын ээлжийг хүлээж тэсэлгүй хорвоог орхиж буй харамсалт явдал долоо хоногоор бус өдрөөр тоологдоно. Энэ бүхний шалтгаан нь эмнэлгийн хүрэлцээ муу, хангалтгүй байгаагийнх.

Ашиглалтанд ороход бэлэн болсон энэ 12 давхар шинэ эмнэлэг өдөртөө 500, жилдээ 150 мянган иргэнийг амбулторид хүлээн авч, оношлогоо, эмчилгээ хийх хүчин чадалтай бөгөөд мөн жилдээ 50 мянган хүн хэвтэн эмчлүүлэх боломжтой.

image

-ӨДӨРТӨӨ 500, ЖИЛДЭЭ 150 МЯНГАН ИРГЭНД ҮЙЛЧИЛЖ, 50 МЯНГАН ХҮН ХЭВТЭН ЭМЧЛҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ-

Хавдрын шинэ эмнэлэгийн зураг, төслийг Япон стандартаар боловсруулж, гүйцэтгэлийг нь 100 хувь Монгол инженерүүд хийжээ. 12 давхар жишиг энэ эмнэлгийн дотоод заслын ажил гүйцэж, зарим тоног төхөөрөмжүүдээ суурилуулсан байхад нь бид сурвалжлахаар очсон юм. Инженерүүд бүгд л энд тэнд шалгаж, туршиж, хийсэн том бүтээлээ хүлээлгэж өгөх гээд завгүй. Нэг талаараа зөвхөн Монгол инженерүүд ажилласан учраас тэдний хувьд маш том сорилт, нөгөөтэйгүүр бахархал нь болсон тул одоо сэтгэлээ шингээн бүтээсэн энэ том ажил нь олон хүнийг баярлуулах тэр цагийг тэсэхгүй хүлээнэ.

Цахилгаан, халаалт, агааржуулалт, хөргөлт, хяналтын систем, хийн хоолойнууд, дотоод холбоо, дохиолол гээд бүгд л ашиглахад бэлэн болчихож. 12 давхар барилга тэр чигтээ B1 давхарт байх нэгдсэн удирдлагын системд холбогдсон байх бөгөөд эмнэлгийн аль ч булан тохойд эвдрэл гэмтэл гарахад шууд мэдээлэл очих автомат удирдлагатай юм байна.

Өрөө бүр нь тус бүр хөргөлт, халаалт, агааржуулалттай. Тэр бүү хэл орны толгой бүрт сувилагч дуудлагын систем тоноглогдсон тул өвчтөн сувилагчтайгаа шууд харилцаа үүсгэж болдог. Өрөөгөөр зогсохгүй давхар бүр онцлогоосоо шалтгаалан тус бүрийн чийгшил, агаарын хэм нь өөр байхаар зохицуулагдаж, хэвтэн эмчлүүлэгсэдийн давхруудад агаарын чанарын удирдлага хийжээ. Өвлийн цагт агаарыг гурван давхар шүүлтүүрээрр шүүж, сэлгэх учир өвчтөнүүд үргэлж цэвэр бөгөөд шинэ агаараар амьсгалж байх боломжийг хамгийн чухалд тооцон бэлдсэн гэлээ. Гэхдээ энэ нь цахилгааныг их хэмжээгээр хэрэглэнэ гэсэн үг биш, хөргөлт халаалтын систем нь орчноо мэдэрч унтарч асдаг тул байгаль орчинд ээлтэй, эко технологи юм байна.

Хамгийн чухал зүйл бол энэ 12 давхар эмнэлэг анх суурийг нь цутгахаас л эхлээд зөвхөн хавдрын эмнэлэгт зориулсан стандартаар баригдаж байгаа тухайн инженерүүд хэлж байв. Зөвхөн хавдрын эмнэлэгт зориулсан гэдэг нь хийн системтэй салшгүй холбоотой. Одоогоор энэ эмнэлэгт шийдсэн шиг таван төрлийн хийн систем хоолойг Монголдоо өөр хаана ч шийдэж өгөөгүй, ихэвчлэн хүчилтөрөгч, вакум хоёрыг ашигладаг гэв. Мэс заслын үед шаардлагатай эдгээр хийнүүдийг олон төрлийн хагалгааг хямд зардлаар, шуурхай хийх боломж олгодог гэж даралт, шугам хоолойн угсралтыг хариуцан ажиллаж буй “Петро Хими” компанийн захирал Э.Ган-Эрдэнэ ярьлаа.

image

image

image

-ХАВДАРТАЙ ӨВЧТӨНҮҮДИЙН СЭТГЭЛ САНААНД ТОХИРУУЛАН ДАВХАР БҮРИЙГ ӨНГӨ ӨНГӨӨР ЯЛГАЖЭЭ-

Шинэ хавдрын эмнэлгийн дотоод засал маш өнгөлөг, сэтгэл сэргэм байдлаар шийдэгджээ. Учир нь хавдраар өвчилсөн иргэд ихэвчлэн химийн эмчилгээ хийлгэдэг, дээр нь өдөртөө л 15 орчим тариа тариулдаг, өвчлөлөөсөө болж сэтгэл гутралд орсон байх нь элбэг тул тэдэнд гэрэл гэгээтэй, өнгөлөг орчин бэлдэж өгсөн нь энэ. Нөгөөтэйгүүр олон давхар эсвэл томоохон эмнэлэгт сахиурууд, эргэлтээр ирсэн хүн, өвчтөнүүд ч төөрөх, цаг алдах эрсдэл гарахвий гэсэндээ давхар бүрийг онцлогтойгоор шийдэж өгчээ. Интерьерийн бас нэг чухал шийдэл бол эмнэлгийн гэрэлтүүлэг. Хэвтэн эмчлүүлэгчдийн өрөө, коридор, хүлээн авах танхим, мэс заслын тасаг, үзлэг оношлогооны хэсэг тус бүр өөр өөрийн онцлогт таарсан, шинжлэх ухаанч тооцоололтой гэрэлтүүлэгтэй. Эдийн засгийн хувьд ч маш урт настай, цахилгаан бага зарцуулдаг, хүний нүдэнд ачаалал хамгийн бага өгөх байдлаар шийдсэн гэв.

Эмнэлгийн барилга 12 давхар хүртэл дотроо ресторан, кофе шоп, олон цагаар хүнд нөхцөлд ажилладаг эмч нартаа зориулсан тухлаг өрөө, хэвтэн эмчлүүлэгсэдийн тасгууд, үзлэг оношлогоо, шинжилгээний тасгууд, лаборатори, мэс заслын тасгуудаас бүтнэ. Харин нэгдүгээр давхарт эмийн сан, хүлээн авах хэсэг, бүртгэл, оффис төвлөрчээ.

image

Халаалт, агаар сэлгэлт хөргөлт хариуцан ажиллаж буй “Happy city” констракшний ахлах инженер н.Болдсайхан:

-БНХАУ-ЫН ЗӨВХӨН АРМИЙН ЭМНЭЛГИЙН АГААРЖУУЛАЛТААР ДАГНАСАН КОМПАНИТАЙ ХАМТРАН АЖИЛЛАСАН-

-Сайн байна уу? Танай хариуцсан ажил хэдэн хувьтай байна?

-Барилгын нийт ажил 98 хувьтай, манай ажил 99 хувьтай болсон байна. Одоо тохируулга, туршилтын ажил үргэлжилж байгаа.

-Эмнэлэгийн барилгын ажил дээр халаалт агаар сэлгэлт хийхэд онцлог нь юу байв?

-Энэ бол бидний ажиллаж буй хоёр дахь эмнэлгийн барилгын ажил юм. Одоо гурав дахь эмнэлэг буюу “21-ийн жишиг эмнэлэг”-ийн ажил руу орсон байна. Эмнэлгийн барилгын гол онцлог бол агаар хөргөлт, агаар сэлгэлт, бохир агаар гадагшлуулах асуудалд маш өндөр түвшинд шаардлага тавьдаг. Эмчлүүлэгч хэвтэн эмчлүүлж байгаа болон онцгой давхар, тасгуудын агаарын бохирдлын үзүүлэлтийг автоматаар хянаж, буцаагаад цэвэр агаар оруулж байх. Мөн эмчлүүлэгчдийн тав тухтай байдлыг хангаж агаарын хэмийг тогтмол барина гэдэг гурван шаардлагыг биелүүлэх нь хамгийн нарийн асуудал байдаг. Ерөнхийдөө сантехник, агааржуулалт, өрөөний хий CO2-ийг дэлгэцэн дээр оператор хянаад, харин автомат төхөөрөмж CO2-ийн хэмжээг гаргах уу, зогсоох уу гэдгээ ухаалгаар тохируулдаг байдлаар шийдэж өгсөн байгаа. Агааржуулалтын тухайд БНХАУ-ын зөвхөн армийн эмнэлгийн агааржуулалтаар дагнасан компанитай хамтран ажилласан. Энэ мэтээр мэргэжлийн тал дээр маш өндөр түвшид ажилласа гэж бодож байгаа.

-Өвчтөн болгон өөрийн амьсгалж буй агаарыг хянаж, тохируулах боломжтой юу?

-Хэвтэн эмчлүүлэгчдийн өрөөнүүд, дотор нь ажиллаж, эмчлүүлж буй хүмүүс өөрсдийнхөө өрөөний хэмийг тохируулах боломжтойгоор хийгдсэн. Мөн хавдрын эмнэлэг гэдэг утгаараа олон нийтийн жишгийн дагуу мэс заслын тасаг, өрөөнүүд бүхий тасагт тусдаа вакумжсан орчин хийсэн. Түүний агаар сэлгэлт болох хамгийн нарийн ажил одоо үлдээд байна.

image

Дотор цахилгаан, холболт дохиоллыг хариуцан ажиллаж байгаа “Гэксаэдр Клауд” ХХК-ийн цахилгааны инженер Н.Түвшинтайван:

-ЭНЭ БАРИЛГАД ХЭЗЭЭ Ч ТОГ ТАСРАХГҮЙ-

-Та бүхний хариуцан ажилласан ажил ямар түвшинд байна вэ?

-Ажил 95 хувьтай, угсралт дууссан, туршилт тохиргооны ажил явж байна. Барилга 12 давхар бөгөөд B1 давхартайгаа нийлээд нийт 13 давхар шүү дээ. Бидий хувьд өмнө нь Интермэд эмнэлгийн цахилгааныг хийсэн бол энэ удаа Япон Монголын хамтарсан АШҮИС-ийн сургалтын эмнэлэгийн дотор цахилгаан, мөн энэ хавдрын эмнэлгийн цахилгааны ажлыг хийж байгаа.

-Эмнэлгийн цахилгаан учир их онцлогтой байдаг байх. Орон сууцны барилга болон бусад үйлчилгээний барилгын цахилгаанаас юугаараа ялгаатай байдаг юм бэ?

-Энэ барилгад хэзээ ч тог тасрахгүй. Зарим улсын эмнэлгийн барилгуудтай харьцуулахад цахилгаан хангамжин дээр хоёр талын эх үүсвэртэй дэд станцаас тэжээгдэж байгаа. Мөн хоёр талын тэжээл тасрахад дизель генератор ажиллана. Ингэхдээ давхар “UPS” буюу баттерейний системтэй учир эмчилгээ, оношилгоо явж байхад ямар ч тохиолдолд тог тасрахгүй. Эмнэлэгийн барилга байгууламжийн стандарт норм дүрмийн дагуу хийсэн.

image

Холболоо дохиоллыг хариуцсан инженер П.Буурал:

-ӨВЧТӨН БҮР ХҮРЭХ ТӨДИЙД Л АЖИЛЛАХ СУВИЛАГЧ
ДУУДЛАГЫН СИСТЕМТЭЙ БАЙНА-

-Та бүхний хийж гүйцэтгэсэн ажлуудас сувилагч дуудлагын систем их шинэлэг санагдсан. Хуучны эмнэлгүүдэд байдаггүй гэсэн. Ямар зарчмаар ажиллах вэ?

-Тухайлбал, аравдугаар давхарт 32 орны толгой буюу 32 өвчтөн хэвтэн эмчлүүлэх боломжтой. Энэ дунд 1-2 сувилагч байхад тухайн өвчтөн өөрийн орон дээрээ гартаа барьсан төхөөрөмжөөр шууд сувилагчтайгаа холбогдох буюу эсвэл сувилагчдаа дуудлага өгөх, сувилагчтайгаа ярилцах боломжтой. Аль өвчтөн дуудсан бэ гэдэг код сувилагчийн пост дээр тусгай самбар дээр харагдана, сувилагч тухайн давхартаа хаана ч явж байсан түүнийг харах боломжтой. Тэр самбар нь өвчтөн дуудаагүй энгийн үед өдрийн цагийг харуулж байна. Гараараа хүрэх төдийд л сувилагчаа дуудаж, амьд харилцаа үүсгэх боломжтой. Зөвхөн орон дээр хэвтэхдээ биш нийтийн бие засах газар, тэргэнцэртэй иргэний бие засах газар гээд хаана ч очсон сувилагч дуудлагын систем байж байх учраас тэнд өвчтөн ямар нэгэн байдлаар эрсдэлтэй учирсан ч сувилагчаа шууд дуудах боломжийг бүрдүүлж өгсөн.

-Галын аюулаас хамгаалах системийн тухайд? Их өндөр барилга учраас хамгийн өндөрт байгаа өвчтөнүүд хэрхэн осол аваарьгүй байх вэ гэдгийг уншигчид их сонирхох болов уу?

-Энэ бол нэгдүгээр зэрэглэлийн эмнэлэг. Тийм ч учраас галын дохиоллыг ч маш өндөр зэрэглэлд, ухаалаг байдлаар шийдэж өгсөн. Давхар болгоныг 4-5 бүс болгоод хянаж байх юм. Үүнээс гадна түгшүүр өгөхдөө шууд дохиолол өгөх биш, хэд хэдэн анхааруулга санамж өгч байж түгшүүр өгдөг байдлаар программчилсан. Тэр түгшүүрийг хянаад, хяналтын камераар харж, зарлан мэдээллэхээр хянаж байж түгшүүр өгнө. Мөн эмнэлэг үйлчилгээний хоёр цахилгаан шат, үйлчлүүлэгчдийн орж гарах хоёр цахилгаан шат, эмч болон өвчтөнүүд зорчих нэг цахилгаан шаттайн дээр хоёр талдаа аваарийн гарц, шаттай.

-Гал гарахад хэсэгчилж хаах уу?

-Тиймээ. Хавхлаг бүр дээр программ суурилуулсан. Тухайлбал, тавдугаар давхарт гал гарлаа гэхэд утаа дээшээ явдаг тул 5-7 давхрын хавхлаг ажиллаад бусдыг нь шууд хааснаар дээшээ утаа орох боломжгүйгээр шийдэж өгсөн байгаа. Түгшүүрийг өөрөө автоматаар мэдэрч хавхлагууд ажиллаж эхэлдэг. Чимээ ихтэй байлаа ч дохиоллыг өрөө бүр, кордор бүрт суурилуулж өгсөн учраас хүн үлдэх аюулгүй. Хоёр жил гаруйн хугацаанд ажиллаж, бэлэн болгосон зүйлүүд шүү дээ.

-Одоо бүх камеруудыг суурилуулаад бэлэн болчихсон уу?

-Тийм. Бүк камерыг нэгдсэн журмаар хяналтын өрөөнд 24 цаг тасралтгүй хянах юм. Гаралт, харагдаж байгаа өнцөг зэрэг нь маш өндөр зэрэглэлийн нягтаршилтай камер бөгөөд хагас сарын бичлэгийг хадгалаад явдаг онцлогтой.

image

"Ачлал оточ" эмнэлгийн дэд бүтцийн зөвлөх үйлчилгээний багийн ахлагч, Монгол улсын Зөвлөх инженер Г.Равдандорж:

-БОХИРЫН СИСТЕМИЙГ НЯНТАЙ, ЭНГИЙН, ХИМИЙН БОДИСТОЙ ГЭЖ ГУРАВ АНГИЛАН ШИЙДСЭН НЬ МОНГОЛДОО ШИНЭ-

-Сайн байна уу? Та хавдрын шинэ эмнэлгийн энэ барилга дээр ямар үүрэгтэй оролцож байгаа вэ?

-Сайн, сайн байна уу? Би дэд бүтэц хариуцсан зөвлөх үйлчилгээ үзүүлж байгаа. Үүнд агааржуулалт, халаалт, хөргөлт, усан хангамж, бохир, цахилгаан, автоматик зэрэг орно. Дэд бүтцийн зөвлөх үйлчилгээ гэдгийг бид 2018 оны хоёрдугаар сараас эхлэн үзүүлж байгаа.

-Олон жилийн туршлагатай хүний хувьд энэ удаагийн барилгын ажил дээр цоо шинэ гэж хэлж болохуйц дэвшилтэт зүйл юу байв?

-Эмнэлгийн барилга дэд бүтцийн хувьд их төвөгтэй. Үйлчлүүлж байгаа иргэдийн тав тухыг хангах, мэс заслын орчны ариун цэврийг хангах, шаардлага нь эрүүл ахуй, хүнд үйлчилдэг учир тэр шүү дээ. Ерөнхийдөө томоохон барилгуудад дэд бүтэц хариуцаж байсан ч эмнэлгийн ажлын туршлага бага байсан. Харин Монголынхоо томоохон эмнэлгүүдээр явж ажиглалт хийж, туршлага судалсан. Барилгын зургийг маш сайн гаргасан учир, зурагтайгаа сайн танилцаад хийхэд асуудалгүй байсан.

Хэд хэдэн онцлог бий. Дизель станц гэхэд аваарийн дизельтэй байх ёстой. Нэгдүгээр категорын хэрэглэгч учраас тог тасрана гэдэг ойлголт үгүй. Төвийн таг тасарсан ч өөрийн дизель станцыг ашиглаж, шууд ажиллах боломжтой талаар инженерүүд маань ярьсан байх.

-Хоёрдугаарт эмнэлэг гэдэг өөрөө янз бүрийн хүн ирж хэвтэж хагалгаа хийлгэдэг. Хүнээс янз бүрийн бохир гарна. Энэ нь нян, халдвар тархаах бодисууд байж болно. Үүнийг шууд бохиртой хольж болохгүй тул тусгай зайлуулах систем хийгдсэн. Улсын томоохон эмнэлгүүдэд байгаагүй, одооноос л хийгдэж эхэлж байгаа. Хүчил, шүлт хиймийн бодисоор бохирдсон, нянгаар бохирдсон, энгийн бохир гэж гурав хувааж ялгаж хаяж байгаараа онцлог.

-Тэр нян, химийн бодистой бохирыг тусгай газар төвлөрүүлдэг үү?

-Тиймээ. Ганцхан бохирын системтэй байдлыг халж гурван бохирын системтэй болж байгаа юм. Энгийн бохир бол шууд бохирын системд холбогдоод явна. Харин нөгөө хоёр бохир нь төвлөрч байгаад химийн бодистой бохирыг саармагжуулж, химийн бодисыг ялган төвлөрүүлж байгаад ердийн бохир болгоод илгээнэ. Харин нянтай бохирыг нянг нь устгаж ердийн бохир болгон нийлүүлнэ. Энэ мэтээр маш онцлог хэд хэдэн ажлууд бий. Монгол инженерүүд их чадалтай, итгэл даахуйц болсон. Би бол ажилдаа сэтгэл хангалуун байдаг. Гуравдугаар онцлог бол диспечерийн удирдлага. Энэ эмнэлэгт жижиг том нийлсэн 200 гаруй мотор ажиллана. Эдгээр моторуудыг доороос хянаж автоматаар удирдаж болно. Мөн эмнэлгийн тасгуудын цахилгааны төхөөрөмжүүдийг доороос нь хянах диспечерийн удирдлагатай.

-Японы технологиор зураг төсөл гарсан ч гүйцэтгэсэн инженерүүд дандаа монгол байгаа гэв үү? Чанар стандартад нь хэрхэн хяналт тавих вэ?

-Тийм. Энд гадаад нэг ч хүн ажиллаагүй, дандаа Монгол инженерүүд бий. Ийм төрлийн эмнэлгийн стандарт жишиг болохуйц бүтээлийг бид өөрсдөө, Монголчууд хийчихлээ шүү гэж бахархан харж байгаа. Бид бүх ажил дууссаны дараа сорил гэдэг зүйл хийнэ. Монголд үүнийг бараг хийдэггүй, акт гэх ганцхан хуудас материал бичээд л барилгыг ашиглалтанд гаргадаг. Харин энэ эмнэлгийн ажил дээр Монголд анх удаа Монгол зургаар Монголчууд хийж байгаа учраас бүх тоног төхөөрөмж бүх системүүд дээр сорил хийж гаргана. Би дээр үед л Чехийн мэргэжилтнүүд Дарханы цементийн үйлдвэрт сорил хийж байхыг үзсэн. Түүнээс өөрөөр монголчуудад барилга дээр сорил хийдэггүй, хаячихдаг шүү дээ. Одоо сорил хийчихээд өвөл болоход орхичихгүй, бас ахиад сорил хийнэ. Жилийн дөрвөн улиралтай учраас манайд өвлийн улирлаа угтан сорил хийх шаардлагатай гэж бид өөрсдөө дүгнэсэн. Энэ сайхан залуу инженерүүдтэй ажиллаж, ийм сайхан барилга барьсандаа сэтгэл өндөр байдаг. Өглөө босоод л барилгынхаа зургийг хараад суудаг. Их л бахархмаар ажил болчихсон шиг санагдаад байгаа.

image

Улаанбаатар хөгжил констракшн компанийн захирал Д.Мягмарсүрэн:

-НИЙГМИЙН ХАРИУЦЛАГЫН ХҮРЭЭНД САЙН ДУРААР ЦЭВЭРЛЭГЭЭ, ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЖ ҮЗҮҮЛЛЭЭ-

-Танай хамт олон эмнэлгийн барилгын ажилд ямар оролцоотой байв?

-Манай компани гадна пасад цонх цэвэрлэдэг. Хавдрын эмнэлгийн гадна пасад цэвэрлэгээ үйлчилгээ буюу нийт 7200метр квадрат талбайтай, орчин үеийн шийдэлтэй шилэн барилгыг гадар, доторгүй цэвэрлэх ажлыг амжилттай хийж дуусаа. Барилгын ажлын дараах цэвэрлэгээ, дотор цэвэрлэх үйлчилгээг нийгмийн хариуцлагын хүрээнд сайн дураар хийж гүйцэтгэсэн. Материалыг нь захиалагч компаниас гаргаж, ажил үйлчилгээг манай компани хийсэн. Улсын эмнэлгүүд төсөв байхгүйгээс ийм төрлийн цэвэрлэгээ үйлчилгээ хийлгэдэггүй. Харин энэ эмнэлгийг шинээр байгуулагдаж, үүд хаалгаа нээж байгаагийн дээр миний мэдэхийн хавдрын шинэ, орчин үеийн, шилэн ганцхан эмнэлэг гэдэг утгаар бид нийгмийн хариуцлага ингэж ухамсарлахыг хүссэн.

-Сайхан сонсогдож байна шүү. Та бүхний хийсэн сайн үйлс олон хүнийг эрүүл энхэд хөтлөх байхаа.

-Баярлалаа. Монгол улсад тулгамдаад байгаа асуудал бол яах аргагүй эрүүл мэндийн асуудал. Ийм эмнэлэг ашиглалтанд орж байгаа учраас хүн бүрийн оролцоо чухал гэж бодсон. Би энэ компанитай өмнө нь хамтарч ажиллаж байсан. Тийм учраас ийм сайхан хавдрын эмнэлэг ашиглалтанд оруулах гэж байгаа гэсэн мэдээ сонсоод өөрийн чадах зүйлээр туслахыг хүссэн. Бусад залуусыгаа ч Монголын ард түмэнд хэрэгтэй ийм ажлуудад өөрсдийн хүч, бололцоогоор туслаж байгаарай гэж уриалмаар байна.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Г.БАЗАРРАГЧАА

image

image

image

image

image

image

image

image

image

image

image

image

image


Сэтгэгдэл

Abrttib [195.2.67.223] 2022-03-15 06:35:02

<a href="https://t.me/filmfilmfilmes/22">Главный герой</a>

Abrttib [195.2.67.223] 2022-03-11 15:29:07

http://bit.ly/legenda-destan-vse-serii

Abrttib [195.2.67.223] 2022-03-11 13:16:40

http://bit.ly/legenda-destan-vse-serii

Abrttib [195.2.67.223] 2022-03-07 01:24:49

Фільм Бетмен дивитись онлайн <a href="http://bitly.com/betmen-2022-film">Дивитись фільм Бетмен</a> Фільм Бетмен дивитись онлайн

Aberttib [195.2.67.223] 2022-03-05 01:57:40

скільки буде тривати війна в україні 2022 <a href="http://bitly.com/skilky-shche-bude-tryvaty-viyna-v-ukrayini">коли закінчиться війна в україні 2022 екстрасенси</a> скільки триватиме війна в україні 2022

иргэн [103.26.194.175] 2019-04-13 09:29:21

Билэгт гишүүн бариулсан юм уу? Ямар гоё юм бэ. Түмэнд тустай үлгэр жишээ эмнэлэг болох байхдаа. Их хөрөнгө ороо биздээ? Яаж? Маш сайхан байна,эмч ажилчид чухал даа....

зочин [202.179.25.79] 2019-04-09 05:44:34

ЯМАР Ч ЗАМААР БАРЬСАН БАЙ БОДИТ ҮР ДҮН НЬ АРД ТҮМЭНД ТУС БОЛОХ УЧИР БИЛЭГТ ГИШҮҮНД БАЯРЛАЛАА АРД ТҮМЭН ТА БҮХНЭЭС ИХ ЮМ ГУЙГААГҮЙ ШҮҮ ДЭЭ ЦАЛИН ТЭТГЭВЭРЭЭ НЭМ ЗЭЭЛИЙН ХҮҮГЭЭ БАГАСГА ЭМНЭЛЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ САЙЖРУУЛ ЭМИЙН ТӨСВӨӨ НЭМ ЕРДӨӨ ЭНЭ ШҮҮ ДЭЭ ГАРЫН ТАВАН ХУРУУНД БАГТСАН БАЙГАА БИЗ

irgen [150.129.141.27] 2019-04-07 09:02:10

Emneleg barij uvchin buurahgui l dee. Sergiilj ert ilruulj l shiidne. Uilchilgeeg tuvluruuleh bish dooshoo huduu ruu taraajbbaij l uilchilgee irgend oirtdog. Bilegt fej company borluulagch awgai demiireed l baih yum. Sarangerel bas adilhan

Зочин [66.181.161.114] 2019-03-20 14:27:38

Маш их баярлалаа. Билигт гишүүнд. Муулаад байгаа малууд хавдарын эмнэлэгээр ороод гараарай хө. Эргэн тойрныхноос нь болон өөрөө өвчлөөгүй болохоороо галзуурч байна даа та нар. Үнэхээр сэтгэлгүй төр засаг шүү. Билигт гуайд дахин баярлалаа.

Зочин [103.229.122.147] 2019-03-19 12:47:20

Bayarlalaa

nar [27.123.213.42] 2019-03-19 03:40:53

ulsad iim barilga barih mungu bhgui bhd ulsaas tsailin avdag bilegted yahaaraa iim mungu bdiin ugaasaa l ulsaas hulgai hiisen mungu bj taarna shde bolij uz ulsaa shulhaa

Зочин [203.169.50.111] 2020-04-03 07:13:23

Хол очиж хуцаа, Билэгт сайн бизнесмен

Зочин [103.26.193.64] 2019-03-23 00:16:21

Уучлаарай магтаж чадахгүй бол ядаж чимээгүй байвал зүгээрсэн Гишүүн нь улсад ажиллахаасаа өмнө барьж эхэлсэн өвдөж зовсон иргэдэд маш буянтай ажил ш дэа

БИЛЭГТ АВГАЙ ИЧЭЭСЭЙ [150.129.140.157] 2019-03-19 01:58:06

ЭМНЭЛЭГИЙН ГАЗРЫГ ХУСЧ ЛУЙВАРДАН ОБЬЕКТ БАРЬЧИХААД ЭРГҮҮЛЭЭД ТӨРД ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГӨӨР ШАХДАГ ЛУЙВАР МАН- ЫН МАФИЖСАН БҮЛЭГЛЭЛИЙН ҮЕД ХҮЧЭЭ АВЛАА!!!! ТӨРД АВБАЛ ГАЗРЫН ТӨЛБӨРИЙГ НЬ ЯДАХДАА ШИНГЭЭМЭЭР ЮМ!!!

Баахүү [120.18.163.188] 2019-03-18 19:15:05

Сайхан эмнэлэгтэй болж байгаад баярлаж байна та бүхэнд амжилт хүсье

Иргэн [139.5.219.33] 2019-03-18 21:28:53

Маш буянтай ажил болжээ

Zochin [202.126.89.24] 2019-03-18 16:45:00

Muulaad bgaa durakuud boliosoo. Huvi huvisgal ni hamaagui ee.Bilegt gishuund bayrlalaa ta buyntai uil hiijee.

зочин [103.212.117.12] 2019-03-18 13:50:52

29 жилийн дотор мөн ч их ажил хийж дээ.тэгээд одоо яах уу.хавдартай хүмүүс маани ямар эмчилгээ байхгүй,элэг бүтэн монголчууд үхээд дуусав.эмнэлэг шинээр бариад ард түмний өмнө гавияа байгуулсан юм байхд өө.хөөрхий монголчууд гадна гудамж талбайд хэвтээд үхэж байх юмаа.авралгүй монгол гэдэг энэ л байх дөө

Зочин [120.18.163.188] 2019-03-18 19:16:50

чи ямар дурак амьтан бэ

Зочин [182.160.39.184] 2019-03-18 11:12:48

Билэгт гишүүн барьсан өртгөөр нь л улсад өгчихөөч дээ. Өндөр үнэтэй шахах гээд ядаад байх юм.

13 [66.181.183.128] 2019-03-18 11:01:21

БИЛЭГТИЙН ШАХАА. ЯГ УРД НЬ НЭГ БАРИЛГА НЬ ДУУСААГҮЙ БАЙГАА.СОНГУУЛИАС ӨМНӨ ШАХАХ ГЭЭД ГАДНААС НЬ АВСАН ЗУРАГ ГАРГААГҮЙ БАЙНА.

Зочин [202.179.27.250] 2019-03-18 09:48:56

Билэгт гишүүний клиник молл ккк

Зочин [150.129.140.61] 2019-03-18 09:23:39

Улс авья.Харин ард олон минь хайр гамтай ашиглаж хүний бүтээн бий болгосон энэ сайхан бүтээн байгуулалтад баярлаж байна.Мэдээж манай хавдрын эмч сувилагч нар сайн шүү.Ажлын их амжилт хүсье!

gaihamshig urgeljilseer [219.142.99.4] 2019-03-18 08:27:20

jigdreh shatandaa orjee . ulsiin gazar deer barilga bariad ulsad shahdag zaitai avgai shuu

zochin [66.181.161.32] 2019-03-18 08:03:50

hiisnen ad uzegdej yvdag horvood muulaj baigaa ter humuus oorsdoo neg buteen baiguulalt bosgochood neg heleesee ehe oron hogjij bn daa

Зочин [202.126.89.189] 2019-03-18 07:18:04

БИЛЭГТ ГИШҮҮНД БАЯРЛАЛАА.

уншигч [64.119.27.244] 2019-03-18 07:15:29

Уул нь стандартад нийцсэн мундаг эмнэлэг юм байна жилдээ л 4000 хүн хавдраар хорвоог орхиж байхад эмнэлэг нэмэгдэж байгаа нь сайшаалтай за тэр бизнес нь бидэнд ямар хамаатай одоо бас хэдэн аятайхан төрөх эмнэлэг нэмчихмээр л байна хавдрын эмнэлэгт 5 жил хэвтэж байсан хүний хувьд хэлэхэд эмч нар маань үнэхээр чадалтай ч эмнэлгийн барилга аргагүй л хуучирсан шүү

Khuderee [202.179.11.234] 2019-03-18 06:40:22

сувилагч дуудах систем нь яадаг2 гэчихэв? мэдээлэл бна уу?

Өвчтөн [202.179.26.110] 2019-03-18 05:59:28

Үнэхээр Сайхан барилга байна. Дотор нь ямар тоног төхөөрөмж багаж байх юм бол. Тэдгээр нь бэлэн үү. Ажиллах эмч мэргэжилтнүүд бэлэн үү. Хэзээ ашиглалтад орох бол. Гэх мэт олон асуудал байнаа. Шийдээсэй билээ. Хүсэн хүлээж байна

Зочин [150.129.140.61] 2019-03-18 15:54:47

Өө бэлэн

Зочин [185.107.83.71] 2019-03-18 05:39:24

Сайхан ажил болжээ. Улстөрчийнх байна уу төрийнх байна уу хамаагүй монголчууд хавдраас болж ямар их шаналж, ямар их шатаж байна вэ. Зөв юм хийж байгаа хүмүүсийг бид дэмжих ёстой.

Өгөөмөр [202.55.188.41] 2019-03-18 05:35:47

Бүтээж хийж байгаа монголчуудаа баярлалаа. Дор тааруухан сэтгэгдэл бичсэн хүмүүст хандаж хэлэхэд та нар үнэхээр юу ч хийж чадахгүй, яг л тахиа шиг орилоод л бусдыг ад үзэж, хараагаад л бж бдаг ийм л арчаагүй адгууснууд юм бна

Unshigch [185.220.101.65] 2019-03-18 05:31:36

Japanchuud lav muu yum hiihguim bga biz dee. Anhnaas ni buh standart ni havdriin zoriulalttai barigdana gedeg mash chuhal zuil

Баяр [51.68.214.45] 2019-03-18 05:27:20

Энэ их буянтай ажил болжээ. Монголд хавдрын эмнэлэг шиг хэрэгтэй юм ёстой алга. Хувь хувьсгал нь хамаа бхгүй

зочин [103.9.90.52] 2019-03-18 05:18:23

Ямар сайхан бүтээг байгуулалт вэ? Улс төрчид минь улс төржилгүй ард иргэддээ авч өгөөрэй. Улс өөрөө ийм бутээн байгуулалт хийж чадахгүй юм чинь

Зочин [202.131.247.34] 2019-03-18 05:12:42

Baynhongoriin aldart Bilegt gishuun aniagiin emneleg mon u? Za tegeed emneleg Er n heregtei shu! Uls huvi n hamaagui ee!

Зочин [202.126.89.51] 2019-03-18 05:10:59

Uu za za Bilegt yamar argaar ulsad shahav shalgamaar l bn shuu

Ганаа [182.160.39.141] 2019-03-18 05:04:16

Одоо ашиглалт бас стандарт байвал гайхалтай, амжилт, улгэр жишээ уйлчилгээтэй болох бхаа,

иргэн [202.126.89.163] 2019-03-18 04:39:24

Сайхан Эмнэлэг барьжээ баяр хүргий. Хайр гамтай ашиглаарай

Zochin [202.55.188.41] 2019-03-18 04:31:46

Сайхан бүтээн байгуулалт байна. Хятадын эрлийзүүд бас л муулж бна уу.

zochin [103.242.47.14] 2019-03-18 04:14:05

tom buteen baiguulalt boljee amjilt

Zochin [66.181.186.145] 2019-03-18 03:53:21

Manai uilchluulegchid gol ni soeltoi.ed horongond handah handlagaa hurtel zov bolgomoor sanagdaj bna.iim saikhan emnelgiig tsever tsemtsger bailgaval bidend l tustai.Manaihan haraad baihad arai l hunii ym gesen shig handdag bh yma.Teriigee l bolih heregtei shuu .

Hdhs [66.181.161.124] 2019-03-18 03:41:32

Haana barigdaj baigaa ym be !! Unshaad ogt olsongui !!!!!!

зочин [45.117.35.9] 2019-03-18 03:32:55

Саруулхан коридоруудтай юм байна. Удахгүй монголчилж байна гээд бүгдийг нь хаагаад, нээх муухай шилэн ханаар дүүргээд тэднийгээ түрээслээд мөнгө олох хэрэгсэл болгох вий дээ. яг л ийм байдлаар нь аваад явчихвал ядаж л доторнь ажиллаж байгаа хүмүүст, бас өвчтөнүүдэд хэрэгтэй ш дээ.

Зочин [64.119.18.116] 2019-03-18 03:20:26

сайхан эмнэлэгтэй боллоо олон хүн эрүүл болох болтугай

Сувд [66.181.190.71] 2019-03-18 02:52:09

Жорлон арай ч дээ больж үз ард түмнийг доромжлоод байгаа Юм уу гадаа талбайгаа машин багтах чөлөөтэй байхаар хийгээрэй дээ одоо ард түмнээ хуурхай болж үзээрэй дээ

Танд зориулав. [202.131.228.50] 2019-03-18 03:07:56

Голж,шүүмжлэхээс өөр үг мэдэхгүй юу?........

Алтай [66.181.190.71] 2019-03-18 02:48:27

Жорлон маш. Стандарт биш маш жижиг байна хужаа нар өөрсдөө хариугүй юм болхоор жорлонгоо жаахан том болгох арга хэмжээ ав солонгосын ард түмэн ард түмнийхээ төлөө зориулж байшингаа болон шат жорлонгоо хүниы тав тухтаы орчингоор тохижуулдаг юм байна лээ

Зочин [203.169.50.111] 2020-04-03 07:18:24

Япон гээд байна малаа

Hariu [202.126.89.181] 2019-04-07 12:14:37

Japan standard gej bichsen bn maluushka mini buren unshchaad hav hav.

irgen [202.70.34.115] 2019-03-18 02:41:37

SAIHAN BOLJEE, TURD AVAH NI ZUITEI, HAMGIIN GOL NI UNIIG ZUV TOGTOOJ TOHIROH UNEER NI AVAARAI

Зочин [203.91.115.54] 2019-03-18 02:24:44

Дэлхийн стандартад нийцсэн маш том бүтээн байгуулалт хийсэн эрхэм гишүүнд талархал илэрхийлье.

зочин [203.91.115.54] 2019-03-18 02:23:57

Ямар сайхан бүтээн байгуулалт вэ? Улс худалдаж аваад ядарсан өвчитнүүдээ болон эмч нарыгаа ажиллах таатай нөхцлөөр хангаад өгөөсөй.

зочин [202.9.42.108] 2019-03-18 02:19:20

шуналт хувалзний мөнгөний хүүдий мөнгө муутай хүмүүсийн ядуурлын эх үүсвэр

Зочин [203.169.50.111] 2020-04-03 07:19:43

Иш чааваас чи ийм эмнэлэгт үхэх тавилан байхгүй

Зочин [103.26.193.64] 2019-03-23 00:21:19

Эсрэг талаасаа бол өвдөж зовсон иргэдэд буяны мааш том хөрөнгө оруулалт

Золоо [202.179.31.85] 2019-03-18 02:01:33

Хэн хаанаас ямар мѳнгѳѳр барьж улс яаж худалдаж авах нь маньд ямар хамаатай юм бэ. Энэ ком бичиж байгаа хүний хардах сэтгэл давамгай юм аа. Ѳвчиндѳѳ шаналж байгаа хүн тав тухтай орчинд хүссэн эмчилгээгээ авч чадаж байвал л хэсэг хугацаагаар ч гэсэн амьдрах хугацаа нь уртасаж байна гэдэг буянтай сайхан шүү дээ.

Шилээ [61.149.204.174] 2019-03-18 04:27:07

Харин тийм. гэхдээ, Билэгтийн тухайд мөнгө олох санаатай л улсад худалдаж байгаа юмаа.

Дарь [61.149.204.174] 2019-03-18 02:00:02

Билэгт хувийн эмнэлгээ улсад мөнгө хүргэж шахсан уу

зочин [66.181.187.94] 2019-03-18 01:50:41

Хаана баригдсан юм болоо? Сэтгүүлч маань хамгийн гол зургаа тавьсангүй. Гадна фасад?

Зочин [64.119.18.116] 2019-03-18 03:19:30

хавдарын урд талд

Зочин [182.160.34.154] 2019-03-18 02:00:15

Bilegt avgai zaitai bna shuu... barisan barilgaa ulsad shahchihjee...

Zochin888 [76.94.186.26] 2019-03-18 01:47:36

Sain bna uu yamar saihan emneleg ashiglalt orj bga yum be de.hubi bna uu huvisgal bna uu hunii hiisen saihan yumiig bitgii harluulalda.minii aav havdartai havfariin em eleg ochir yamar ih bilee.bevteh gej 3 sar huleene.suuliin shatand bga hun 3 sar gedeg bol 3jil shig sanagddag.Ene saihan buteen bsiguulalt hiisen hamt olond mash ih bayarlaj ajil uils ni urgelj delgerch yavah boltugai.1 ch gesen hun saihan orchind emchluuleed garahad hichmeen saihan bilee.Amjilt

Зочин [202.126.89.64] 2019-03-18 01:36:40

good news

Зочин [59.153.114.66] 2019-03-18 01:24:04

нэг есны бизнес хийгээд байгаа л санаа л даа. улс харин энэ эмнэлгийг хэдээр унэлж авахаа шодоргоор шийднэ гэж хэзээ ч бодох хэрэггуй. Хогжлийн Банкнаас 15 САЯ $ хуу гуй шахам зээлээд одоо энэнээс ээ осгож шахах ухаан маазай авгай М.БИЛЭГТЭД бий. УИХ - ын гишуунээр хогнууд сонгох оо л больчихооч

Зочин [202.179.26.1] 2019-03-18 01:14:27

хувийн эмнэлэг гэж ойлгох уу?

ИРГЭН [66.181.180.86] 2019-03-18 01:00:02

МӨНЧ МАНГАР ШҮҮ ДЭЭ.ДОТОР ТАЛЫГ НЬ ЯНЗ БҮРЭЭР ХАРУУЛААД БАЙХААР ГАДНАХ БАЙРШЛБГ НЬ ГАНЦ ХАРУУЛЖ ХААНА БАЙГААГ НЬ ҮЗҮҮЛЧИХ БОДОЛ ХҮРДЭГГҮЙ ЮМ БАЙХ ДАА.

Hariu [202.126.89.181] 2019-04-07 12:19:55

Havdar nuurlesen tsagt bairshil tiim ih chuhaluu? Bilegtiin shahaa chuhaluu? Kkk iimerhuu com yavj baih shivdee

Зочин [66.181.161.102] 2019-03-18 01:55:25

Хавдар судлалын эмнэлгийн урд талд байрлалтай

Зочин [202.21.124.20] 2019-03-18 01:25:55

miniih arhiwiin ard

Jajajaj [202.126.89.97] 2019-03-18 00:59:56

Oo yamar saihan yum be. Bayarlalaa


71 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
71 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.