"Мобиком" корпорацийн удирдлагуудад эрүүгийн хэрэг үүсгэх үү

Д.Тулга / Хууль

- УИХ-ЫН ГИШҮҮНД АВЛИГА ӨГДӨГ БАЙСАН БАЙЖ БОЛЗОШГҮЙ ХЭМЭЭН ИРГЭН С АТГ-Т ГОМДОЛ ГАРГААД БАЙНА-

"Шилдэг топ 100 аж ахуйн нэгж"-ээр шалгарсан "Мобиком" корпорацийн удирдлагууд АТГ-т шалгагдахаар болоод байна.

Тэднийг УИХ-ын гишүүнд авлига өгдөг байсан байж болзошгүй хэмээн иргэн С АТГ-т гомдол гаргасан. Мэдээж АТГ ирсэн гомдол бүрийг нягтлан нарийвчлан шалгадаг тул иргэн С-ийн гомдлын дагуу шалгалтын ажиллагаагаа эхлүүлжээ.

Харин тэдэнд эрүүгийн хэрэг үүсгэх үү, яллагдагчаар татах уу гэдэг нь олны анхаарлын төвд байна.

Учир нь Монгол улсын нийгэм, эдийн засаг, бизнесийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буй Шилдэг аж ахуйн нэгжүүдийг шалгаруулж олгодог энэхүү нэр хүндтэй шагналыг "Мобиком Корпораци" 2004 оноос хойш жил бүр хүртсээр ирсэн.

Гэтэл түрээсийн төлбөрөө төлөөгүй, эрх бүхий албан тушаалтнаар өөрсдөдөө ашигтай байдал бий болгохын тулд авлига өгдөг байсан байж болзошгүй тухай мэдээллүүд цацагдаж байгаа нь энэхүү том корпорацийн хувьд байж боломгүй үйлдэл юм.

"Мобиком" корпораци нь зөвхөн монголдоо ч томоохондоо тооцогдохгүй. Японы томоохон корпораци болох "KDDI"-ийн охин компани. Энэхүү компани 1995 онд Монголын Ньюком, Японы Сумитомо корпорацитай хамтран Мобиком корпорацийг байгуулж байв. Ингээд 2016 оны гуравдугаар сард Монголын харилцаа холбооны Мобиком корпорацийн хувьцаанаас нэмж худалдан авснаар өөрийн охин компани болгосноо өөрийн вэб хуудсандаа зарлаж байжээ.

Гэтэл охин компани болсон "Мобиком" нь түрээс төлөөгүй гэх асуудлаар толгой компанийнхаа чихийг халууцуулж эхэлж байгаа нь хэр зохимжтой асуудал вэ.

Хэрэг явдлыг сануулбал,

"Мобиком" корпораци нь өнгөрсөн 10 жилийн хугацаанд "Монтрейд", "Ньюком Проперти" компанийн хооронд байгуулсан гэрээний дагуу хотын А бүсэд мкв нь 17.357 мянган төгрөгөөр оффис түрээслэж ирсэн байна. Ингээд энэхүү хугацаа 2018 оны арванхоёрдугаар сарын 31-нд дууссан ч өнөөдрийг хүртэл "Монтрейд" компанийн байранд үйл ажиллагаа явуулсаар байна. Гэвч харамсалтай нь энэ хугацаанд байрласан таван сарынхаа төлбөрийг төлөхгүй байгаа аж.

Мөн дамжуулан түрээслэгч компанийн зүгээс "Мобиком"-оос нэг нугалан мөнгө авдаг байсан байж болзошгүй нөхцөл байдал байгаа аж. Хэдийгээр "Мобиком" нь үүнийг мэддэг хэрнээ чимээгүй явсаар ирсэн, дамжуулагч түрээслэгч компани оруулалгүйгээр хямд оффис түрээслэх боломжтой байтал заавал дамжуулан түрээслэгч компани оруулж ирэн өндөр үнээр түрээслэдэг байсан нь авлигын шинжтэй байж болзошгүй гэж үзэн, АТГ-т шалгуулах хүсэлт өгсөн байна.

Дамжуулан түрээслэгч компани нь одоогийн УИХ-д суугаа нэгэн гишүүнийх гэнэ. Тиймээс "Мобиком"-ын зүгээс эрх бүхий албан тушаалтнаар өөрсдөдөө ашигтай байдал бий болгохын тулд авлига өгдөг, үүнийгээ өндөр түрээс нэрийн дор өгдөг байсан байж болзошгүй хэмээн хардаж байгаа аж.


Сэтгэгдэл

Зочин [66.181.176.123] 2019-05-24 01:44:25

Мобиком Монголчуудыг дээр дооргүй дарлах юм даа.

Зочин [58.140.202.122] 2019-05-23 23:22:08

мобикомтой комгүй амьдраад л явцгаана мобигоо л больчих

Зочин [66.181.182.133] 2019-05-23 16:55:38

Нbюkoм пропорти гэг ч kомпани чинb УИХ гишүүн Бямбацогтын kомпани мөн үү ? биш үү?

Zochin [139.5.217.152] 2019-05-23 14:31:38

Мобиком дэмжиж бна битгий мөнгө төл.шүүхээр яваад талын нь төл

Зочин [43.242.243.100] 2019-05-23 13:22:50

Ямар ч агааржуулалтгуй байр байсан шуу дээ. Олон жил турээсийн монго авч байсандаа баярла

zochin [202.126.89.180] 2019-05-23 12:58:57

zarimdaa negj alga bolchihood baihion bas 4000 negj beleglelee gechiheed yarihaar vndsen negj unaad bna hudlaa um bish vv

Зочин [66.181.161.117] 2019-05-23 10:37:29

Japanii tagnuuliin suljee mobicom baij magadgui.

Зочин [119.40.98.162] 2019-05-23 08:33:06

Угаасаа манай гишүүд мөнгө олох бүх боложийг 100 хувь хувьдаа ашигладаг өөрсдөө л ийм гишүүд сонгоод байгаа болхоор иргэд буруутай

иргэд [202.131.230.19] 2019-05-23 07:53:32

орон нутгиин мобигиихондоо ёс зүитэи баи гэж дуулга хүнииг алагчлалгүи үилчлэх талаар хичээл заа. ес зүин талаар шалгалт ав.зээлиин төлбөриигнэ маш саин анхаар. луивардаад бна орон нутгиин мобигиинхон чинь.

Зочин [202.126.88.38] 2019-05-23 07:00:51

Нуугаад байх зүйл биш шдээ Нямаагын Энхболд

Их хурлын гишүүн нь [202.126.88.38] 2019-05-23 07:00:12

Нямаагын Энхболд шүү дээ

Жи моби [202.126.89.59] 2019-05-23 05:15:23

Мобиком маш өндөр орлоготой гэтэл үндсэн хөрөнгө барьдаггүй дандаа түрээсийн байранд үйл ажиллагаа явуулдаг бизнесийн зарчим аль болох бага зардал, ашгийн төлөө баймаар юм ойлгодоггүй шдээ

Зочин [43.242.243.100] 2019-05-23 13:21:47

Японы компаниуд токиод аль болох турээслэхийг хичээдэг.Хитачи гэхэд гинзад байр турээслэдэг.Ашиглалтын зардал хамаагуй бага гардаг гэнэ лээ.

иргэд [202.131.230.19] 2019-05-23 03:53:13

дээр дооргүи ес зүигүи луиварчид шалгавал таарна. орон нутгиинхан бол бүр но тои: заваан ялгавартаи орохоос дургүи хүрмээр.

ҮНЭН [27.123.214.2] 2019-05-23 03:16:55

ИЙМЭРХҮҮ МЭДЭЭЛЭЛ ЗАХИАЛГААР БИЧИЖ АМЬ ЗУУДАГ ГАЗАР ШИГ БАЙГАА ЮМ. 140 ХҮН ЗАЙСАНГЫН БУРГЕР КИНГЭЭС ХОРДЛОО ГЭЭД БИЧЭЭД УНАЛАА ХАХА. БОДВОЛ kfc ЗАХИАЛСАН БИЗ

дайраад гэж нэг үг байдаг байх аа [103.194.176.117] 2019-05-23 02:59:55

захиалгат бичвэр юм байна даа.

Зочин [122.201.31.59] 2019-05-23 02:25:33

Худлаа захиалгатай юм бичихээ болих хэрэгтэй. Үнэн юм бол нэртэй устай нь бичээч. Байрыг нь бүтнээр түрээслэх хүн олдохгүй боож үхэх гэж байгаа юм байна л даа.

Зочин [103.212.119.188] 2019-05-23 02:25:12

Bugd hoorondoo holbootoi novshnuud sh te, Bugd mongolchuudaa shuldag, japan ezdin zargs nar

хх [202.55.191.194] 2019-05-23 02:17:37

харин яадгийм болдоо

зочин [64.119.19.253] 2019-05-23 02:17:11

Нэгэнт л мэдээ бичиж байгаа бол Их Хуралын гишүүний нэрийг нь бичил дээ. Хүүхдийн хувцасны үйлдвэр гэж хичнээн сайхан газар байлаа одоо хэдэн наймаачид л сууж байх юмдаа.


20 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
20 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.