“Улаанбаатар травел экспо 2019” аялал жуучлалын үзэсгэлэн энэ сарын 24-нд эхэлнэ

М.Амаржаргал / Нийгэм

Аялал зугаалгын улирал эхэлж байгаатай холбогдуулан “Улаанбаатар травел экспо 2019” үндэсний аялал жуучлалын үзэсгэлэнг энэ сарын 24-26-ны өдрүүдэд зохион байгуулж байгаа талаар БОАЖЯ, нийслэлийн Аялал жуучлалын газар, Улаанбаатар аялал жуулчлалын холбооны төлөөллүүд өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тус үзэсгэлэнг тав дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд энэ үеэр иргэд аяллын маршрутын цогц мэдээлэл, аяллын даатгалын иж бүрэн үйлчилгээ, аялал жуулчлалын шинэ чиг хандлагын талаарх лекц хэлэлцүүлэг, 21 аймгийн байгалийн цогцолборт газрууд, рашаан сувилал, аяны хэрэгслийн талаарх мэдээллийг авах боломжтой аж. Мөн БНХАУ-ын цайны соёлын танилцуулга, БНСУ-ын эрүүл мэндийн аялал жуулчлал, Тайванийн төлөөлөгчийн газар гэх мэт авиа компаниудын шинэ аяллын маршрутыг танилцуулах юм байна.

“Улаанбаатар травел экспо 2019” үндэсний аялал жуучлалын үзэсгэлэнд Тур оператор компаниуд, зочид буудал, жуулчны бааз, гэст хаус, их дээд сургуулиуд, төрийн болон төрийн бус байгууллагууд, агаарын тээврийн үйлчилгээ эрхлэгч авиа компаниуд, клубүүд, аян хэрэгслийн дэлгүүрүүд,аялал жуулчлалын дагалдах бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид оролцож үйл ажиллагаагаа сурталчлан оролцох юм.


Сэтгэгдэл

Зочин [202.55.188.44] 2019-05-24 03:19:42

Мэдээ мэдээллийг олон нийтэд түгээхэд хэдхэн зарчим бий хэн хэзээ хаана яагаад яах гэж хэн илтгэв гэдэг хэдхэн асагудалыг товч илэрхийлж бай сэтгүүлч гэдэг энгийн амны салиа арилаагүй нусгай хөөрхөн хүүхэд л яваад байж болохгүйшү

Зочин [202.21.124.28] 2019-05-24 01:33:02

хаана болох вэ

Зочин [202.21.113.82] 2019-05-23 08:12:56

Tegeed haana bolohin? Misheel Expo-d uu? Hezee haana yu yamar uchirtai geed buren duuren medeelel ugch bai l daa.


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.