Улаанбаатар-Дарханы замыг өнөөдрөөс эхлэн 11-дүгээр сар хүртэл хаалаа

Б.БУРМАА / Орон нутаг

Зам, тээврийн хөгжлийн сайдын 2019 оны зургадугаар сарын 13-ны өдрийн “Авто зам хаах, чиглэл өөрчлөх тухай” 192 дугаар тушаалын дагуу “Улаанбаатар-Дархан” чиглэлийн 204.11 км хатуу хучилттай авто замын их засвар, шинэчлэлтийн ажил эхэлж байгаатай холбогдуулан даваа гариг буюу өнөөдрөөс /2019.07.15/ эхлэн уг авто замыг улсын ашиглалтад оруулах хүртэл хугацаанд, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хааж, тээвэрлэлтийг түр замаар хөдөлгөөнд оролцоно.

Авто замын ажлыг гүйцэтгэхдээ Улаанбаатар хотоос Дарханы чиглэлд нийт 15 цэгт хэсэгчлэн хаана. Иймд тус чиглэлд зорчиж буй тээврийн хэрэгслүүд авто замын хөдөлгөөн хаасан тухайн хэсэгт авто зам дагуух түр замаар хөдөлгөөнд оролцож, бусад хэсэгт үндсэн замаар тээвэрлэлтийг гүйцэтгэх юм.

Авто замын хөдөлгөөнийг 22-ын товчооны Дархан чиглэлд салдаг уулзвараас эхлэн хаах тул Улаанбаатар хот доторх буюу Баруун зүгт иргэд зорчихдоо 5-н шар Толгойт – Орбит – Тахилтын замаар явж шинээр баригдсан түр зам руу нийлэх ба түр зам нь төмөр замын хойгуур явж төмөр замын 384-р км-ийн гарамын орчим Баруун туруунд хүрнэ.

“Булган, Хөвсгөл, Орхон” аймгийн чиглэлд зорчих тээврийн хэрэгслүүд 22-ын салдаг уулзвараас Лүн сумаар дайран Булган аймгийн Дашинчилэн сумаар хөдөлгөөнийг үргэлжлүүлнэ. Иймд иргэд та бүхэн дээрх чиглэлүүдэд зорчихдоо батлагдсан замналын дагуу замын хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган тээвэрлэлт хийхийг ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБАНААС зөвлөж байна.


Сэтгэгдэл

зочин [202.126.89.187] 2019-07-17 04:30:05

Хөвсгөл Сэлэнгэ Эрдэнэт Булганы иргэд Дархан ортол өөрсдийн машинаар явж Дарханаас Райлбусаар хот орж байх сонирхолтой байна цаг тутамд явж байх тийм хүчин чадал нь ямар байдаг юм бол Ядаж л зам тээврийн осол багасах байх даа

zochin [103.111.68.50] 2019-07-16 05:41:03

odoo bgaa zamaa haalguigeer nogoo ursgaliihaa dalangiin ajlaa ehluuleechee malnuudaa.chiglel bur 2 ursgaltai gee bizdee.ajliin zohion bguulalt bhgui.uhernuud!!!!

Зочин [65.49.126.188] 2019-07-16 01:58:14

Учир мэдэх хүмүүс энэ зам олигтой зам болохгүй гэж ярьж байхыг нь сонслоо. Зам хуулах нэрээр маш их мөнгө идсэн. Тендерт ялсан компаниудад ашиггүй алдагдалтай болсон учираас эхнээсээ гарж байгаа. Улсаас шахааны хэдэн компаниа оруулж нэг жилийн настай зам тавигдана гэж......

Зочин [64.119.18.26] 2019-07-16 01:28:32

Хитад компаниар л тавиулахгvй бол манайхан ойрын 10 жилдээ тавьж барахгvй шvv!! Лvнгийн замыг монгол компани яаж гамшиг болгож байсныг санаарай!!

Зочин [122.201.31.30] 2019-07-15 12:38:44

Эрдэнэтийн зорчигчид воганы билет олдохгүй байна. Нэмэгдэл суудлын воган нэмэх төмөр замд ашигтай байна.

Зочин [64.119.16.243] 2019-07-16 01:11:40

Харина тийм , Бат-Үүлийн шахааны Рейлбусийг явуулж болдоггүй юмуу?

huygaa [103.10.23.110] 2019-07-15 12:02:05

yg haasan ymuu hednees ym be ali eswel 8sariin 1nees ghiin

zochin [103.212.118.154] 2019-07-15 07:47:50

Huuchin zamiig n zugeer uldeegeed ygd uur gazraar shine zamaa barij blogum be?

Зочин [64.119.22.138] 2019-07-15 07:42:24

хятадын 4 сураггуй ажлын туршлага муу компануудад огчээ. том том 2 3 компани яваад байсан авилгыг нь багадуулсан бололтой.

Зочин [66.181.188.244] 2019-07-15 23:29:46

Үнэн шүү. Мөнгөөр тэндэр авсан компаниуд нь ирэхгүй баахан хэл болоод яамны түшмэдүүдийн балаг нь гарч эхлэх байхаа.

Zochin [202.126.89.90] 2019-07-15 05:22:58

Hichneen udaa haaj surjignej medeelel hiidiin be, ajilaa hurdan ehleech!

Зочин [103.212.118.60] 2019-07-15 09:42:35

Tiin shdee malnuud ajil hiijj bgaa ch yum bhgvi

Од [66.181.161.121] 2019-07-15 04:40:08

11 сар одоохон шүү дээ. Манайхаан Зааврын дагуу 3 сар гариухан явж байгаад сайхан замтай баяртай золгоё оо. Цаг хугацаа мөн ч хурдан өнгөрч байна

Зочин [202.9.42.25] 2019-07-15 03:42:34

вагоноороо яв түр хэдэн сар тэсэж үз


14 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
14 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.