ОБЕГ: Бага насны хүүхдүүд хийлдэг завиар тоглож байх үедээ УСАНД осолдож байна

Aдмин / Нийгэм

Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлэл хийлээ. Зуны улиралд онцгой байдлын байгууллагад ирж байгаа дуудлагын 90 орчим хувийг усны осол, үер усны дуудлага эзэлдэг байна. Баяр наадмын таван хоногийн хугацаанд хүчтэй аадар бороо ихэнх нутгаар орж, голуудын усны түвшин нэмэгдсэн. Улмаар амарч зугаалж явсан 15 хүн гол усанд осолдож амь насаа алджээ.

Тухайлбал Булган аймгийн Орхон суманд 17,18 настай эрэгтэй, Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сум, Мөрөн голын усанд 46 настай эрэгтэй, Сэлэнгэ аймгийн Шаамар суманд 48 настай эрэгтэй голд осолджээ. Мөн Сэлэнгэ аймгийн Орхон суманд зургаан настай хүүхэд гол усанд осолдсон байна. Голд осолдсон 15 хүний 12 нь насанд хүрэгчид бол гурав нь бага насны хүүхэд байв. Эцэг эхчүүдийн хараа хяналт сул байгаагаас хүүхэд гол усанд осолдож амь насаа алдаж байгааг албаныхан анхааруулж байна. Бага насны хүүхдүүд хийлдэг завиар голын усанд тоглодог. Улмаар голоос холдож тусламж үзүүлэхэд хүндрэл гарч амь насаа алдах золгүй тохиолдол гардаг аж.

Баяр наадмын өдрүүд буюу долдугаар сарын 10-15-ны хооронд Онцгой байдлын ерөнхий газар нийт 984 хүний бүрэлдэхүүн, 151 тээврийн хэрэгсэлтэй өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллажээ. Энэхүү хугацаанд нийт 59 дуудлага ирсний 28 иргэнд тусламж үйлчилгээ үзүүлсэн байна. Хуурайшилт ихтэй болон хур тунадас орохгүй байгаа улмаас ойн хээрийн зургаан удаагийн дуудлага иржээ. Тухайлбал Сэлэнгэ аймгийн Ерөө, Мандал суманд гарсан ба тухайн газрууд саад бартаа ихтэй учир албан хаагчид алхаж очиж байгаа аж. Бага насны хүүхдийг хараа хяналтгүй голын эрэг дагуу явуулах, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орох, баталгаатай гарц,гүүртэй газраар гарч байх мөн алхам тутамдаа анхаарал болгоомжтой байхыг ОБЕГ- аас дахин сэрэмжлүүлж байна.

Б.БАТЦЭЦЭГ


Сэтгэгдэл

Зочин [66.181.161.91] 2019-07-16 23:31:21

Ali ch ulsad bdag l asuudal vheed duusch bga yum alga 2sayas 3say garchasd tuuj yawna

Тэнэг пизда [66.181.161.25] 2019-07-17 14:48:49

Чамд байдаг л энэ зүйл битгий л тохиолдоосой билээ тэнэг пизда минь

дайн болоод байна уу [188.10.105.180] 2019-07-16 13:07:37

үхээд дууслаа, дайн болж байгаа оронд ч ийм зүйлс бага байна даа


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.