Монголд анх удаа жюү жицүгийн Азийн АШТ болно

Б.БУРМАА / Спорт

Жюү жицүгийн Азийн АШТ (Аварга шалгаруулах тэмцээн) Монголд анх удаа маргааш буюу долоодугаар сарын 17-20-ны хооронд болно. Тус тэмцээн зохион байгуулагдах тухай Монголын Жюү Жицүгийн холбооноос өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тэмцээний насанд хүрэгчдийн ангилалд 331, өсвөрийн ангилалд 77 нийт 24 орны 408 тамирчин оролцох ба нийт 13 орны 19 хүнтэй шүүгчийн бүрэлдэхүүнд манай улсаас 3 шүүгч ажиллана. Зохион байгуулагч орны давуу талаар Монгол улсаас насанд хүрэгчдийн ангилалд 62, өсвөрийн ангилалд 47 тамирчин буюу жин тус бүрд 4 хүртэлх тамирчин оролцох аж.

Монгол бөхийн өргөөнд болох Жюү жицүгийн Азийн АШТ-ий өсвөрийн ангиллын тэмцээн нь Монгол улсын ерөнхийлөгчийн ивээл дор зохиогдох “Азийн хүүхдүүд-2020” наадмын “Test event” бөгөөд долоодугаар сарын 20-нд эхэлнэ. Жюү жицүгийн Азийн АШТ “NeWaza JiuJitsu”, “Fighting JiuJitsu”, “Contact JiuJitsu”, “Duo System” гэсэн төрлөөр явагдана. Тэмцээнийг SPS, MNB телевизууд шууд дамжуулах аж.


Сэтгэгдэл

Зочин [66.181.161.84] 2019-07-16 12:06:05

Хэн ч мэдэхгуй юмны ААШТ авах ямар хэрэг байдаг юм бол, олдож байгаа нь л энэ юм байх даа

Зочин [202.21.108.224] 2019-07-16 16:38:43

medehgui bol hohino


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.