Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төсөл

Д.Тулга / Улстөр

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан бол дараагийн найман жилийн хугацаанд дахин хэлэлцэхгүй байх тухай заасан нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн асуудалд туйлын болгоомжтой, няхуур хандах зүй ёсны шаардлагатайг илэрхийлж байна.

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж байсан, харгалзан үзвэл зохих туршлага Монгол Улсад бий. Тодруулбал Улсын Их Хурлаас 1999, 2000 онуудад Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, 7 зүйл, заалт өөрчилж байв. Гэвч эдгээр нэмэлт, өөрчлөлт нь төрийн эрх мэдлийн хяналт-тэнцлийг хангахад сөрөг үр дагавар авчирсан тухай эрдэмтэн судлаачид, иргэд, олон нийт өнөөг хүртэл шүүмжилж ирсэн бөгөөд энэ удаа энэхүү алдааг давталгүй, олон талын санал, санаачлагыг нэгтгэн шүүж, улс орон, ард иргэдийн ахуй амьдралд дорвитой ахиц дэвшил гаргах томоохон өөрчлөлтийг хамтын хүчээр хийх нь нийт иргэн, улсын ашиг сонирхолд бүрнээ нийцнэ.

Өнгөрсөн 27 жилийн, тэр дундаа Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан 2000 оноос хойших хугацаанд хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийн хяналт-тэнцэл Үндсэн хуулийн суурь үзэл баримтлалын дагуу хэрэгжиж чадаагүй; засгийн бүх эрх ард түмний мэдэлд байх зарчим бүрэн алдагдсан; улс төрийн намын үйл ажиллагаа, санхүүжилт, ил тод байдал хангалтгүй; байгалийн баялагийг тэгш хүртээмжтэй, үр ашигтай ашиглах Үндсэн хуулийн үзэл санаа бүрэн нурсан; алс хэтийг харсан хөгжлийн бодлого хэрэгждэггүй, залгамж чанар муутай; шүүх эрх мэдлийн хараат бус, хариуцлагатай байдал суларч, иргэдийн шүүхэд итгэх итгэл үлэмж буурсан зэрэг засаж сайжруулбал зохих асуудлууд бүрэн илэрсэн гэж үзэж болно.

Үүний хүрээнд Ерөнхийлөгч нийт ард түмнээс сонгогдсон төрийн тэргүүний хувьд улс оронд үүсээд байгаа хүндрэл бэрхшээлийг бүрэн шийдвэрлэх ач холбогдол бүхий, Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн төсөлд тусгагдаагүй орхигдсон боловч зайлшгүй авч үзэж сайжруулах шаардлагатай асуудлуудын хүрээнд, Үндсэн хуулийн суурь үзэл баримтлалд нийцсэн нэмэлт, өөрчлөлтийн төслийг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн болно.

Та бүхэн төсөл болон төслийн үзэл баримтлал, танилцуулга, материалтай танилцан судалж, санал, зөвлөмжөө Монгол Улсын Их Хурал, түүний гишүүдэд шууд хүргүүлнэ үү.

1.Үзэл баримтлал

2.Танилцуулга

3.Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл

4.Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн энгийн хувилбар

5.Төсөл Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах үндсэн зарчимд бүрэн нийцсэн буюу харшлаагүйг нотолсон тайлбар

6.Монгол Улсын олон улсын гэрээнд харшлаагүй тухай тодорхойлол

7.Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төсөл болон УИХ-аар хэлэлцэгдэж буй төсөлд өгсөн Ерөнхийлөгчийн санал


Сэтгэгдэл

Сайн хүний үр сүүт гүүний унага гэдэг бил үү жолооч алүн үтитоий ү төөри [103.26.193.19] 2019-07-17 15:06:41


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.