Хятадын Huawei 3.1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр болжээ
Хятадын Huawei компани ирэх гурван жилийн дотор Италид 3.1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр болсноо зарлалаа.
АНУ болон БНХАУ-ын хоорондын худалдааны маргаан Huawei компанийн Италид хийх бизнесийн үйл ажиллагаанд одоогоор нөлөөлөөгүй гэж компанийн төлөөлөгч мэдэгдсэн. Huawei компани ирэх гурван жилд 1.9 тэрбум ам.долларыг нөөцийн худалдан авалтад, 1.2 тэрбум ам.долларыг үйл ажиллагаа болон маркетингт, 52 сая ам.долларыг судалгаа болон хөгжүүлэлтийн чиглэлд зарцуулах юм байна.
Сэтгэгдэл