Баяр наадмын өдрүүдэд 25000 зорчигч тээвэрлэжээ

Б.БУРМАА / Орон нутаг

Үндэсний их баяр наадмын өдрүүдэд дундажаар өдөрт 5000 орчим иргэд хот хоорондын нийтийн тээврээр үйлчлүүлжээ. Автотээврийн үнэсний төв ТӨҮГ-аас баяр наадмын өдрүүдээр 21 аймгийн 68 чиглэлд 625 тээврийн хэрэгслийн тээвэрлэлт гаргаж, нэмэлтээр 120 тээврийн хэрэгсэл гаргаж, тээвэрлэлтийн үйл ажиллагааг зохион байгуулжээ. Тус өдрүүдэд нийт 25,000 зорчигч тээвэрлэсэн бөгөөд Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Дархан-Уул, Говь-Алтай, Дорнод, Завхан, Увс, Ховд болон Хөвгөл аймгийн чиглэлд зорчигч урсгал хамгийн өндөр үзүүлэлттэй байсан талаар АТҮТ-өөс мэдээллээ.

Тус үйлдвэрийн газраас баяр наадмын өдрүүдэд хариуцлагатай жижүүр, шуурхай бүлэг ажиллаж, хот хоорондын тээвэрлэлтийн байпдалд 24 цагаар хяналт тавьж ажилласан байна. Өнөөдрийн байдлаар нийт нутгаар цаг агаар тогтуун, тээвэрлэлт хэвийн явагдаж байна.


Сэтгэгдэл

Зочин [202.9.45.155] 2019-07-18 05:11:13

Тээврийн жолооч нарын эрүүл мэндийн асуудал үнэхээр хүнд Даралт нь байнга өндөр хүмүүс байдагг юм билээ. Энэ талаар бодолцох ёстой шүү

Том даргад нь [202.179.31.57] 2019-07-17 09:56:47

Танайх энэ лавлах утсаа 1900-1234-өө жирийн цахилгаан холбоо эсвэл мобаилынх нь тарифаар гардгаар хийгээч !. 550 төгрөг/минутанд болгодог нь яаж байгаа юм бэ? Асуух юм их гардаг хүмүүст. Өөрсдөө супер хуудасгүй байж ганц холбоо барих утас нь ҮНЭТЭЙ тарифтай байж болохгүй. Дарааллаар нь дуудлагыг нь аваад үйлчлээч. Онлаин чат үйлчилгээ бас нэмээч. Тэгж их дуудлага авахаас ЗАЛХУУРААД байгаа бол онлаин үйлчилгээ чинь цаг нар нь ил хэн хариулсан үгүй нь ил илүү хяналттайгаас гадна хэргэлгчийн эрх ашгийг бодвол ҮНЭГҮЙ. Энэ талаар бодож наадах алдаагаа засаарай. Ийм чухал газрын үйлчилгээний цорын ганц дугаар нь үнэтэй бүү хэл гадаадад үнэгүй байдаг юм ! Өөрсдөдөө дүгнэлт хийгээрэй ! Хамгийн том дарга нь !

Зочин [202.179.31.57] 2019-07-17 09:58:53

Аль 2 жилийн өмнө хүмүүс энэ тухай шүүмжлээд байхад одоо болтол хэвээрээ! өөрчлөгдөж шинэчлэгдэж САЙЖРУУЛЖ чадахгүй бол бүгд суудлаа өгөөд зайлах хэрэгтэй. Хийж чадах хүмүүс байна !


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.