МЭДЭЭ.МН ОНЦЛОВ

Д.Тулга / Нийгэм

М.Нямсүрэн: Хувийн хэвшлийн цэцэрлэгийн ихэнх нь зориулалтын бус байртай байна

image

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас Улаанбаатархотод үйл ажиллагаа явуулж буй ерөнхий боловсролынсургууль болон цэцэрлэгүүдэд хяналт шалгалт хийж байна. Эхний шатны шалгалт дуусаж, дүгнэлт нэгтгэгдэжбайгаатай холбогдуулан МХЕГ-ын Боловсрол соёлынхяналтын хэлтсийн дарга М.Нямсүрэнтэй ярилцлаа.

-Мэргэжлийн хяналтын газраас хичээлийн шинэ жилийн бэлтгэл, үйл ажиллагаанд урьдчилан сэргийлэх хяналт, шалгалт хийсэн шүү дээ. Шалгалтаар ямар ямар зөрчил илэрсэн бэ?

-МХЕГ-ын Ерөнхий байцаагчийн баталсан удирдамжийн хүрээнд жил бүрийн хичээлийн шинэ жилийн бэлтгэл, үйл ажиллагаанд урьдчилан сэргийлэх хяналт, шалгалт хийдэг. Энэ удаагийн хяналт шалгалт хоёр үе шаттай явагдаж байна. Эхний шат нь хичээл сургалтын үйл ажиллагааны бэлтгэлийг шалгах бол үргэлжлүүлээд эрүүл ахуй, хоол үйлдвэрлэлттэй холбоотой үйл ажиллагааг жигдрүүлэх зорилготой хяналт, шалгалт хийгдэж байна. Боловсролын чиглэлээр хийгдсэн хяналт, шалгалтын дүн мэдээнээс харвал зөрчилтэй хэд хэдэн асуудал гарч байна. Тухайлбал, Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын нэг ангид 25 хүүхэдтэй байхаар заасан байдаг бол одоогийн байдлаар нийслэлд дунджаар 40-59 хүүхэд, аймгийн төвд 50-52 хүүхэдтэй байна. Уг үзүүлэлтээс харахад аймгийн төвүүдийн цэцэрлэгийн нэг ангид эзлэх хүүхдийн тоо цаашид ихсэх хандлагатай байна. Мөн ерөнхий боловсролын сургуулиудын анги дүүргэлт өндөр байгаа. Аймгийн төвүүдийн хувьд нэг ангид 35-47 суралцагч байгаа бол нийслэлд дунджаар 39-50 суралцагч нэг ангид сурч байна. Харин зарим сумдад нэг анги 5-15 хүүхэд ч хичээллэх тохиолдол байна. Өөрөөр хэлбэл, эндээс нийслэл болон орон нутагт сурч байгаа хүүхдүүдийн тооны харьцаа алдагдаж байгааг харж болно.Үүнтэй холбогдуулан нэг багшид оногдох хүүхдийн тоо ч мөн адил ихэсч байна.

Дэлгэрэнгүй


М.Оюунчимэг, Ж.Мөнбат, Л.Болд нарын УИХ-ын гишүүн болсноос хойшхи огцом өссөн хөрөнгийг шалгуулна

image

“Бид уучлахгүй” хөдөлгөөнөөс УИХ-ын нэр бүхий гурван гишүүнийг УИХ-ын гишүүн болоод хөрөнгө нь огцом өссөн баримтыг шалгуулах хүсэлтээ УИХ-ын Ёс зүйн хороонд өгч буйгаа мэдэгдлээ.

Тухайлбал, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг гишүүн болсны дараа гэр бүлийнх нь орлого 16 дахин огцом өсч 461 сая болсон бол эх үүсвэр нь тодорхойгүй 541 сая төгрөгийн хадгалмжтой болжээ.

Мөн УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат гишүүн болсны дараа орлого нь 5 дахин өсч 1 тэрбум хүрсэн бол үл хөдлөх хөрөнгө нь мөн огцом өсч 2.2 тэрбумын хөрөнгөтэй болсон байна.

Гурав дахь УИХ-ын гишүүн бол Л.Болд. Түүний орлого ч мөн огцом өссөн талаар “Бид уучлахгүй” хөдөөлгөөнөөс онцолсон бөгөөд эрхэм гишүүн 2014 оноос УИХ-ын гишүүн болсны дараа орлого нь 6 дахин өсч, 1.053 тэрбум төгрөг болжээ.

Тиймээс “Бид уучлахгүй” хөдөлгөөнөөс эдгээр гишүүдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг үндэслэн, хэрхэн орлого нь нэмэгдэж, хөлжсөн гэдгийг шалгуулахаар УИХ-ын Ёс зүйн хороонд өгөхөө мэдэгдлээ. Энэхүү асуудлыг шалгах эрх нь АТГ-д байдаггүй бөгөөд зөвхөн Ёс зүйн хороонд байдаг аж.


“The HU” хамтлагийн Гэрэг цомог нээлтээ хийлээ

image

Хүннү урсгалаар уран бүтээлээ туурвидаг “The Hu” хамтлагийн “Гэрэг” цомог өнөөдрөөс /2019.09.13/ дэлхийн улс орнуудаар нэгэн зэрэг нээлтээ хийж байна. Цомгийн нээлттэй зэрэгцэн есдүгээр сарын 11-нээс эхлэн тус хамтлагийнхан АНУ-дахь аялан тоглолтоо ч эхлүүлээд байна.

“The Hu” хамтлаг есдүгээр сарын 14-ний өдөр Чикаго, есдүгээр сарын 15-ны өдөр Дитройт, есдүгээр сарын 18-ны өдөр Торонто зэрэг хотуудаар тоглох хуваарьтай. Одоогоор 10 гаруй хотын тоглолтын билет нь дуусчээ.


Ардчилсан хувьсгалын 30 жилийн ой, Олон улсын Ардчиллын өдрийг тохиолдуулан илгээлт хүргүүллээ

image

Ардчилсан хувьсгалын 30 жилийн ой, Олон улсын Ардчиллын өдрийг тохиолдуулан илгээлт хүргүүллээ

Ардчилсан хувьсгалын 30 жилийн ой, Олон улсын Ардчиллын өдрийг тохиолдуулан өнөөдөр “Туушин” зочид буудалд “Монгол Улс-Ардчиллын замаар 30 жил”, “Ардчилал бидэнд юу өгсөн бэ” сэдэвт онол, практикийн хурал боллоо.

Хуралдаанд оролцогчдод Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга илгээлт хүргүүлснийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд уншиж сонордуулав.

Дэлгэрэнгүй



У.Хүрэлсүх: Ажлаа хийвэл хий, хийхгүй бол улсын хөгжилд гай бүү бол

image

Ерөнхий сайд У.Хүрэлсүх, БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг нар өнөөдөр Үндэсний урлагийн их театр, Байгалийн түүхийн музей, Чингис хааны музейн барилгын загварыг үзэж, холбогдох хүмүүст зарим үүрэг даалгаврыг өгч, 14 хоногийн дараа дахин шалгахаар болов. Энэ үеэр зарим төсөл хөтөлбөрүүд хэрэгжихгүй байгаад бухимдаж, урам хугарч буйгаа илэрхийлэв.

Тэрбээр “Засгийн газар бүх асуудлыг шийдвэрлэсэн. Хэрүүл маргаантай байгаа бүх асуудлыг шийдсэн. Нураад унаж байгаа музей дээр Улсын Ерөнхий сайд өөрөө очиж үзсэн. Асуудлыг чинь шийдээд байхад яагаад ажиллахгүй байгаа юм. Та нар ажил хийвэл хий. Хийхгүй бол боль. Та нарын ард гадаадад сургуульд төгссөн залуучууд төрдөө зүтгэе гээд байж л байна. Энд битгий буг болоод суугаад бай. Ажил хийж чадахгүй бол монголын төрөөс зайлцгаа. Соёл урлагийн үндэсний театрт хийгээд тавьцан макетаа хар. Төрийн ордонд оруулж ирсэн макетыг хар. Битгий доромжлоод байгаарай. Сургуулийн сурагч ч ийм макет өгөхгүй. Чингис хааны музей шиг хийчихиж болохгүй байна уу. Энэ асуудлаар олон удаа хэлж, сануулсан. Ё.Баатарбилэг сайдаа, Г.Ганбаяр дэд сайдаа. Ажилаа хийвэл хий. Хийхгүй бол улсад бүү гай бол. Монголын хөгжлийн түүхэнд гай битгий бол. Цаашид төсөл хөтөлбөрүүдийг ийм байдалтай удирдах уу Г.Ганбаяраа” гэв.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.