ОХУ сансрын хөлгийн гадна ажиллах робот бүтээнэ

Д.Тулга / Технологи

Олон улсын сансрын станцад сансрын хөлгийн гадна үйл ажиллагаа явуулах “Teledroid” туршилтын роботуудыг 2020 оноос угсарч эхэлнэ гэж ОХУ-ын технологийн “Android” компанийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Евгений Дудоров мэдэгджээ.

“Энэ оны эцэс гэхэд бид загварын онцлох тодорхойлолтуудыг боловсруулж дуусган ирэх оноос роботуудын анхны загваруудыг угсарч, үйлдвэрлэж эхэлнэ” гэж Е.Дудоров мэдэгдсэн байна.

Олон улсын сансрын станц дээр үүрэг гүйцэтгэх “Teledroid” туршилтын загварт зориулсан техникийн даалгаврыг 2019 эхээр баталсан бөгөөд 2022 он гэхэд роботын эцсийн хувилбарыг хүлээж авахаар тооцоолжээ.

Эх сурвалж: Монцамэ

Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:59:53

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:59:53

2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.