Хүний арьстай төстэй гар утасны гэр зохион бүтээжээ

Ц.Анударь / Гадаад мэдээ

Бристолын их сургуулийн судлаачид Сорбонни их сургууль, Telecomm ParisTech институттэй хамтран хүний арьстай төстэй ухаалаг утасны гэр зохион бүтээжээ. Энэ нь яг л хүний арьс шиг мэдрэгдэхээс чимхэх, гижигдэх, цохиход өөр өөр хариу үйлдэл үзүүлдэг юм байна.

image

Хиймэл арьсыг дерми, гиподерми гэх хоёр өөр төрлийн силиконыг давхарлан бүтээсэн бөгөөд дунд хэсэгтээ мэдрэгчээр ажилладаг нимгэн утаснуудаас бүрдсэн электрод суулгажээ. Түүнчлэн команд хүлээн авч, түүнийгээ эможи хэлбэрээр илэрхийлдэг гэнэ. Жишээ нь, утасны гэрийг хүчтэй атгавал ууртай, гижигдвэл инээж буй, хөнгөн товшвол гайхсан эможийг дэлгэц дээр гаргадаг аж.

Хиймэл арьсан гэрийг ухаалаг утаснаас гадна нөүтбүүкний мэдрэгч хулгана гэх мэт төрөл бүрийн дижитал төхөөрөмжид ашиглаж болно гэжээ.

Ухаалаг утасны гэр хуванцар, хатуу биш харин хүний арьстай төстэй байвал илүү дотно, эерэг мэдрэмжийг төрүүлнэ гэж эрдэмтэд үзэж байна. Мөн уг бүтээл нь ирээдүйд ухаалаг хариу үйлдэл үзүүлдэг, хүнтэй төстэй дижитал төхөөрөмж бүтээх үүдийг нээсэн гэж зохион бүтээгчид нь тайлбарлаж байгаа аж.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.