Улсын гуравдугаар төв эмнэлэг MRI аппараттай боллоо

Ц.Анударь / Эрүүл мэнд

Улсын гуравдугаар төв эмнэлэгт анх удаа шинээр суурилагдсан соронзон резонанс томографийн аппаратыг хүлээн авах үйл ажиллагаа өчигдөр боллоо.

Энэхүү өндөр түвшний хүчин чадалтай MRI аппаратыг Монгол Улсын Их Хурал, Монгол Улсын Засгийн Газрын шийдвэрийн дагуу Эрүүл мэндийн сайдын багцын 2018 оны хөрөнгө оруулалтаар суурилуулжээ. Мөн энэ оны зургаадугаар сард тус эмнэлэгт зүрх, тархины судсан дотуур эмчилгээ, оношилгоог явуулах хамгийн сүүлийн, дэлхий дээр цөөн тоотойгоор үйлдвэрлэгдсэн Philips брэндийн ангиографийн аппаратыг суурилуулж өдөр тутмын эмнэлгийн үйл ажиллагаанд ашиглаж байна.

Дээрх хоёр аппаратыг суурилуулахад нийт 4.5 тэрбум орчим төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэж, дан ангиографи, MRI аппарат суурилагдаагүй шаардлагатай засвар тохижилт, дагалдах тоног төхөөрөмжүүд багтаж байгаа.

image

Улсын гуравдугаар төв эмнэлэг болон Монгол улсын эрүүл мэндийн салбарын зүрх, мэдрэлийн лавлагаа төв эмнэлэг бөгөөд өнөөдрийг хүртэлх хугацаанд MRI оношилгоог зүрх судас, тархи мэдрэлийн эмгэгтэй хүмүүст үзүүлж чадахгүй байсан_ Тэгвэл одоо тус эмнэлэг зүрх, мэдрэлийн болон бусад өвчин эмгэгүүдийг энэхүү MRI аппаратаар оношлох боломжтой боллоо.

Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “Эмнэлэгт үйлчлүүлж буй иргэд үйлчлүүлэгчид эрүүл мэндийн даатгалаараа өндөр түвшний MRI оношилгоог хийх боломж бүрдсэнээр ойр хавийн хувийн эмнэлэг рүү явж чирэгдэл үүсэхээргүй боллоо. Мөн Эмч, мэргэжилтнүүд маань хамгийн сүүлийн үеийн аппарат, тоног төхөөрөмж дээр ажиллаж улам бүр мэдлэг, чадвар нь тасралтгүй дээшилнэ гэдэгт огтоос эргэлзэхгүй байна” гэв.


Сэтгэгдэл

Зочин [202.126.89.161] 2019-10-23 09:07:02

Hvmvvs genetiin tohoildol l bish bol ert emchid handah heregtei ta emchiin omnoos oudoogvi ooriinhoo toloo ooroo l sanaa taui ter ved dugaar hvleeh ni asuudalgvi negd ooriinhoo l toloo bas tegetlee bie chin dordoogvi bhd vzvvlhed ta baga tsag baga mongo zarna bolohoo baigaad emchid ochihod medeej bvh zvil hetsvvdene gedgiig hvn bvr oilgoosoi gej hvsej bn

Зочин [202.126.89.161] 2019-10-23 09:01:32

Mongotein dugaar hvleej chadahgvin huviin emnelegtee vzvvleh herdgtei bi huvidaa ulsin emneleg hariutslagatai chaduartai gantshan emch suvilagchiin tsaling sain nemeh zailshgvi heregtei ted noir hoolgvi ajilldag uls emchiig muulj bolohgvi

ТӨРИЙН НАРИЙН [103.111.68.3] 2019-10-23 06:17:53

БАЛИАР ЗУРАГЧИН АВГАЙ АЖЛАА ӨГ ЧАМТАЙ ЧАМГҮЙ ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАР ЯВСААР ИРСИЙН ЯВАХ Л БАЙЛГҮЙ

zocin [202.131.230.66] 2019-10-23 03:19:35

vhsen oochirin hvleeser btal vheh biz huviin emnleguudni havi ilvv deer

хх [202.55.191.205] 2019-10-23 02:27:39

болждээ улсын эмнэлэгүүдийн нэг нь ч гэсэн энэ аппараттай болдог чинь

Зочин [192.82.65.200] 2019-10-23 02:26:42

Монголын Анагаах ухаанаас математикийн боловсрол огт байхгүй явсаар ирсэн. Математик боловсролгүй эмч нарын хувьд MRI гэж нэрлэгдэх цахилгаан соронзон орны нөлөөгөөр үүссэн график оношлогоо тун хэцүү зүйл мэт санагдаж байна. Дараа жилээс эхлэн энэ бүх Анагаах ухааныхаа бүх сургуульд математикийн хичээлийг эрс сайжруулах хэрэгтэй сануулж байна. Эмч нар нь худал үг, хуурамч нэрээр хоол олж идсээр байх уу?


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.