Тэтгэврийн тогтолцоогоор тэргүүлэгч улсууд тодорлоо

Ц.Анударь / Гадаад мэдээ

Дэлхийн улс орнууд хөгширч буй иргэдээ тэтгэвэрт гаргах бэлтгэл хэр байгааг тодорхойлох глобал судалгааны дүн гарчээ. Судалгаагаар Нидерланд болон Дани улс шалгарч манай гара­гийн хамгийн шилдэг тэтгэврийн тогтолцоотой улс болжээ.

Даваа гарагт нийтлэгдсэн Melbourne Mercer global Pensions индексийн эхний хоёр байрыг эзэлсэн Нидерланд, Дани улс тэтгэвэрт зориулсан санхүүгийн баталгааны “А” зэрэглэлд багтсан юм. Харин гуравдугаар байранд “B+” зэрэглэлээр Австрали улс орж байна. Шилдэг 10­-т шалгарсан Финланд, Швед, Норвеги, Син­гапур, Шинэ Зеланд, Канад, Чили улс бүгд “B” зэрэглэлд багтжээ. Дэлхийн хүн амын бараг гуравны хоёрыг хамардаг 37 улсын дунд явуулсан уг судалгаа нь тэтгэврийн тогтолцоо тухайн улсын тэтгэвэрт гарагчдын санхүүгийн нөхцөлийг сайж­руулж чаддаг, тогтвортой, иргэ­дийн итгэл хүлээж чадсан эсэх зэрэг 40 шалгуур үзүүлэлтээр хэмжсэн байна.

Ажилчдын дийлэнх нь ажил­ласан нийт жилийнхээ дундаж цалингаар тооцсон тэтгэвэр авч чаддаг Нидерланд улс 2019 онд уг судалгааг дахин тэргүүлсэн байна. Адилхан “С+” зэрэглэлд багтсан Их Британи, АНУ жагсаалтын 14, 16 дугаар байрт тус тус шалгарчээ. Судалгааны тайлангаас үзвэл уг хоёр улс хүн амынхаа бага орлоготой хэсгийн тэтгэврийн үнэмлэхүй доод хэмжээг ихэсгэж чадсаны дүнд энэ жил байр дээшилсэн байна. “Ноцтой дутагдал, шийд­вэрлэвэл зохих бэрхшээлтэй” гэж тогтоогдсон Япон улс “D” зэрэглэлээр 31 дүгээр байрт орлоо. Тус улсын хүн амын дундаж наслалт ихэссээр бай­гаатай уялдан улсаас тогтоосон тэтгэвэрт гарах насыг дээш­лүүлэхийг уг тайланд зөвлөжээ.

Тэгвэл жагсаалтын адагт бичигдсэн тайланд улс заавал байх ёстой тэтгэврийн хуримт­лалын үнэмлэхүй доод түвшнээ тодорхойлж, хүн амын ядуу буурай хэсгийг ахиу дэмжих шаардлагатайг тус тайланд анхааруулжээ. Хүмүүс урт наслах болсонтой уялдан тоо нь ихэссээр байгаа тэтгэвэрт гарагсдад амьдралын баталгаат орлогын тогтвортой урсгал үүсгэх ажил бодлого тодорхойлогчдын тулгамдсан асуудал болсныг энэ жилийн судалгаа харуулж өглөө. Энэ оны байдлаар дэлхийн хүн амын ес орчим хувь нь урсгал үүсгэх ажил бодлого тодорхойлогчдын тулгамдсан асуудал болсныг энэ жилийн судалгаа харуулж өглөө.

Энэ оны байдлаар дэлхийн хүн амын ес орчим хувь нь тэтгэврийн насны иргэд байгаа юм. НҮБ-ын статистикаас үзвэл 2070 он гэхэд манай гарагийн хүн амын тавны нэг буюу 20 хувь нь тэтгэврийн насныхан болох төлөвтэй. “Хүн амын наслалт уртассан нь дэлхийн улсуудын халамжийн тогтолцооноос тэтгэврийн насны иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, нийгмийн халамжийн асуудлыг шийдвэрлэх нь нөөцөд улам дарамт болж буй”­г дээрх тайланг зохиогч, Mercer­-ийн захирал Дэвид Нокс тайлбарлажээ.

“Бодлого тодорхойлогч нар одоогийн тогтолцооны давуу болон сул талуудыг харгалзан үзэж, ирээ­дүйн тэтгэврийнхний төлөө илүү алс хэтийг харсан халамжийн бодлого боловсруулах шаард­лагатай” хэмээн Нокс үзэж байна. Энэ онд Азийн улсуудын тэтгэврийн тогтолцоо жилийн өмнөх үеэс сайжирсан ч ил тод байдал дутагдалтай хэвээр бөгөөд дэлхийн бусад оронтой харь цуулахад ажилчид нь гавьтай хадгаламж хурааж чадахгүй байгаа юм. Иргэд чинээлэгжих хэрээр зардал дагалдан ихэсдэг “баялгийн нөлөө” (wealth effect) улам бүр тод илрэх болсныг тус судалгаанд мөн дурджээ.

Тэтгэв­рийн актив, сан ихсэх тусам хүмүүс өөрийгөө илүү чинээлэгт тооцож, зээл авах магадлал дагалдан өсдөгийг Mercer­ийн судалгаа харуулав. “Ийм нөлөө муу зүйл биш. Тэтгэврийн одоогийн сангийн активын ачаар ирээдүйн орлого баталгаажих нь иргэдийн одоо­гийн болоод ирээдүйн амьдралын стандарт сайжрах урьдчилсан нөхцөл” хэмээн Нокс тайландаа дүгнэсэн байна.

Эх сурвалж: Засгийн газрын мэдээ


Сэтгэгдэл

Ахмад [202.9.43.102] 2019-10-24 12:32:45

Манай тэтгэвэрийн тогтолцоо хамгийн шившгийн тогтолцоо мөнөөс мөн ,хүнд хэлэхэд ичгэвтэр шүү дээ .Тэр нидерланд -дани улсруу НХХЯамны мэргэжилтнүүдийг сургалтанд явуулж туршлаг судлуулж ирэх хэрэгтэй шүү ,тэгэж л байж байж манай тэтгэвэрийн тогтолцоо сайжирах жамтай юм шүү дээ .

Зочин [202.21.108.221] 2019-10-23 08:09:11

Энэ хурдаараа бол манай тэтгэвэр удахгүй 100$ боллоо. Хүнийг яаж 100$-оор амьдар гэдэг байнаа?

Зочин [202.9.43.37] 2019-10-23 04:30:04

Үр хүүхдэдээ ч анхаарал тавих цаггүй улсын төлөө, ажлын төлөө үхэн хатан ажилчихаад дундаж тэтгэвэр 300 мянга аваад бүтэн сар яаж амьдар гэчихдэг байнаа. тэтгэврийн тогтолцоо их муу байна манайд. Татвар авчихаад худлаа сугалаа нэрээр хэн нэгэнд хэдэн арван саяаар нь өгчихдөг. Ийм байж болх уу. Монголчуудаа

Зочин [192.82.65.200] 2019-10-23 08:15:41

Монголын баялаг нь хүн, бусад нь хог.

Зочин [192.82.69.234] 2019-10-23 03:28:22

saihan yumoo. nasaaraa ulsdaa zutgeed utul nasandaaa jargaad suuj bh n. getel uudam mongoliin ard irged bid ulsdaa nasaaraa ajillaad urtei uhej bn. saihan mongol ornoo sain udirdan hugjuulj chadaagui archaagui huvia bodson humuusiin zoliond duusaj alga boloh nee eh oron mini. eh orondoo hudulmuruu uneluuleed saihan amidarmaar bn daan ch.... mongol oron mini eelgui ulsiin toond bagtaad bn shuudee. zaluus hudulmurluud 2 bair avch chadahgui, hugshchuul n tetgeveriin zeeltei setgel amar uhej chadahgui, huuhduud n togloh talbaigui hicheel surguulidaa yawahad n etseg ehchuud araas n bainga sanaa zovoostoi iim nutagt hen amidrahiig huseh yum bee.


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.