Налайхын замын хөдөлгөөнийг нээхэд зургаан хоног үлдлээ

Aдмин / Нийгэм

Налайх чиглэлийн 20.9 км замын хөдөлгөөнийг Нийслэлийн 380 жилийн ойн өдөр буюу энэ сарын 29-ний өдөр нээхээр төлөвлөн ажиллаж байгаа юм. Хотын захирагч С.Амарсайхан өчигдөр орой уг замын ажлын явцыг шалган ажиллалаа.

Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр “Хөрсөн дээр цочир хүйтэрч, өглөө оройдоо ажиллахад багахан хүндрэл учирч байна. Гэсэн хэдий ч бид хугацаандаа амжиж ажлаа дуусгана” гэлээ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Замын ажлыг товлосон хугацаанд нь хийж дуусгахдаа чанар, стандартын горимыг алдуулахгүй байх хэрэгтэй” гээд үндсэн замын ажлаас гадна үлдэж буй ажлуудыг тогтоосон хугацаанд нь хийж гүйцэтгэхийг үүрэг болгосон юм.

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс


Сэтгэгдэл

Зочин [202.9.44.69] 2019-10-23 17:42:51

Ажлаа шалгаж байна, сайн байна, зугээр ажлыг нь нервтуулэлгуй хийлгэ дээ!

Зочин [103.57.94.62] 2019-10-23 13:28:58

2 хонож очоод л шалгаад л нэг талаар мундаг ч юм шиг, нөгөө талаар ажил зохион байгуулах ямар ч чадваргүй юм бүхэнд өөрөө гүйж очоод бдг дарга ч юм шиг ойлгохоо байлаа

зочин [202.179.25.38] 2019-10-23 07:39:11

Налайхын зам дээр бүтээн байгуулалт харин одоо л жинхэнэ утгаараа явагдаж байна лээ дээ.Уг нь ажил эхнээсээ л ийм эрч хүчтэй баймаар юм.

Зочин [64.119.21.22] 2019-10-23 07:35:24

Өвөл болохоор хүйтэрнэ гэдгийг эрхэм гишүүн аль эрт хэлсэн ш дээ. Одоо шалтаг шалтгаанаа хүйтэн рүү чихэх вий дээ. Харин ч сайхан намар болж байна.

Зочин [64.119.27.32] 2019-10-23 06:22:27

ingj shalgj shaardj ahil hiilgdg yum bga bzd ingdgvil bsan bhgui yu umnuh udirdlaguud uruunduu shigdchiheed amaaraa burj bdg bsan bzd

Зочин [64.119.17.44] 2019-10-23 06:11:27

Darga zaavarchilgaa ugch shalgalt yavuulj baina...


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.