Нийслэлийн 2019 оны шилдэг дүүргээр Багануур дүүрэг тодорлоо

Aдмин / Нийгэм

Нийслэлийн 380 жилийн ойн баярын хүрээнд 2019 оны “Манай хороо-Миний гудамж”, “Шилдэг хороо” хэсгийн ахлагч нарын “Шилдэг баг” шалгаруулах ёслолын арга хэмжээ өнөөдөр боллоо. Ёслолын арга хэмжээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил бодлогын асуудал хариуцсан орлогч дарга Ш.Анхмаа, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Э.Содномжамц, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр болон нийслэлийн есөн дүүргийн албан хаагчид оролцлоо.

Уг аяныг шилдэг дүүрэг, шилдэг орон сууцны болон гэр хорооллын хороо, шилдэг орон сууцны болон гэр хорооллын аж ахуйн нэгж, байгууллага, шилдэг өрх, шилдэг хог хаягдлын үйлчилгээний байгууллага гэсэн таван чиглэлээр нийт 138 шалгуур үзүүлэлтээр дүгнэсэн байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан арга хэмжээг нээж хэлэхдээ “2019 оныг иргэдийн оролцоотой хөгжлийн жил болгон зарласантай уялдуулан төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, төрийн байгууллагын чадавх, төрийн албан хаагчийн сахилга хариуцлагыг дээшлүүлэх, инновацид суурилсан бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх зорилтот бүлгийн иргэдэд чиглэгдсэн үйлчилгээний чанарт ахиц дэвшил гаргахаар зорин ажиллаж байна. Төрийн үйлчилгээг үр дүнтэй, бүтээлч, шинэлэг байдлаар зохион байгуулахад үндсэн нэгжийн үйл ажиллагааг идэвхжүүлэх бодит үр дүнг дээшлүүлэх зорилгоор энэ аяныг зохион байгууллаа. Хотын хөгжил хороо дүүргээс эхэлдэг. Төрийн үйлчилгээг хүртээмжтэй чанартай хүргэхэд хороо дүүргийн албан хаагчид идэвхтэй, санаачилгатай ажиллах нь чухал” хэмээн хэллээ.

“Энэхүү аянд нийслэлийн есөн дүүргийн 152 хороо, 1200 гаруй СӨХ, 500 гаруй аж ахуйн нэгж байгууллага болон 17000 орчим иргэнийг хамруулсан. Аяны хүрээнд хийгдсэн гудамж тохижилт, бүтээн байгуулалтын ажилд төрийн байгууллагуудын идэвхи оролцооноос гадна хувийн хэвшил, иргэд олон нийтийн оролцоо маш сайн байсан” хэмээн Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр онцолж хэлсэн юм.

2019 оны шилдэг дүүргээр Багануур дүүрэг тодорсон бол удаах байрт Хан-Уул, Налайх дүүрэг шалгарлаа.

Харин шилдэг байгууллагаар Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны “Зөгий үүр” СӨХ шалгарч, дэд байрт Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтэс, гутгаар байрт Сүхбаатар дүүрэг 5 дугаар хорооны “Дэвшил 39” СӨХ тус тус шалгарав.


Сэтгэгдэл

Irgen [202.9.43.171] 2019-10-28 04:49:03

Urgeljlel......gedegt bodood bodood oorchilolt alga....taivan amgalan tseverhen gedeg bol jijig duureg bh l uzuulelt....oor busiig yalangyu ene shn duuregtee irged setgel hangaluun uzel bodloo biye biyenteigee sololtdod zaluus ni hairtsaglagdgui...darga nar ni irgedee namar huvaadagui bol ch mon shn duureg bh bh daa....hunii tolgoi ugaasan buteltei butelgui shouni ajil l hiilee dee....ter zam hargui barilga ene ter bol heden togrog ni shiidegdvel durtai hiine mongo heregtei uchir.....

Irgen [202.9.43.171] 2019-10-28 04:41:07

Yugaaraa ch terguuni yum.medeh bish dee.ooriin namiin bus toriin alband ajilaj bsan buh humuusiig ajilaas halj chadsanaaraa terguunii bh.....tomilson darga nar ni gomdoh yumgui boltloo idej uuh gadaad dotoodor ayalah oi temdegleh zasvar hiih nereer bor hodoodo hed nugalj iree tseergui handsanaara terguunii bh.....uteen baiguulalt hiij bga neriin dor mongo ugaj chadsanaara terguunii bh ....hetertlee uls torjij jijighen duureg dotroo biye biyenee tanihgui bolsonooro terguuni bh....namiin udirdlaguudiin hamuutnuud torol sadan ehner huuhduud ajil selgen sokij dadlaga turahlaga hiij ooroo oorsdiigoo ch tanihgui tsag hugatsaagaa ch medegui shahuu yaj bgaaraa terguunii bh.ene bugees urid onuudadas heden huvi deeshilsen yum chin terguun baihaas yah ve...heden barilga barih bol tosiin mongoor ch bai gadaad dotoodin horongo oruulaltaar ali ch tsag yued hiigdedeg ajil.irgediin ajil erhlelt.jijig dund uuldveriin hogjil hun amin amjirani tuvshin irgediin surch bolovsroh .eruul mend amjirga yamar.

Зочин [139.5.217.98] 2019-10-27 10:10:37

Багануур сайхан дүүрэг шүү. Баяр хүргэе.

Энх-оюун [66.181.160.87] 2019-10-24 02:30:39

Бага нуур дүүрэг цэвэрхэн энэ л сэтгэл ханамжтай амьдрахын эхлэл , дараа дараагийн асуудлууд болно

Gold [192.82.77.161] 2019-10-24 01:52:13

Чингэлтэй дүүрэг юм хийгээл байна гээд байдаг. Очиж очиж эхний 3т ч алга. Новш. Бодит үнэлгээ ийм л байна

Зочин [202.9.43.221] 2019-10-24 01:48:47

Багануур сайхан цэвэрхэн амгалан сайхан хот шүү

Зочин [202.9.43.212] 2019-10-23 17:28:05

Багануурт бүтээн байгуулалт их хийгдсэн байгаа.

Зочин [117.136.3.20] 2019-10-23 11:25:53

Багануурт ямарч хийсэн өөдөлсан ъм алгаа гэхдээ нөгөө хэдэн дүүргээ бодуул арай эмх цэгцтэй жижиг дүүрэг

Ten [122.201.21.83] 2019-10-24 14:26:03

Ataarhdimu

Зочин [202.179.31.22] 2019-10-24 01:11:03

Залуучуудын Хөгжлийн төв, Насан туршийн боловсролын төв, Цагдаагын барилга, Мөнгөн морьт хүртлэх 60км хатуу хучилттай авто зам, 850 хүний суудалтай Өргөө соелын төвийн эхлэл, ГГЦС-ын өргөтгөл спорт заал, 2-р хороо хүүхдийн цэцэрлэг энэ бүгд ажил биш үү? Битгий нүдээрээ хараагүй очиж үзээгүй байж ингэж олон юм онхолдож байгаач гуйя....


10 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
10 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.