Казахстан, Татарстан Монголын түүхийг булаалдаж Алтан ордны ойг нижгэр тэмдэглэх нь

Л.Батцэнгэл / Нийгэм

-Харин монголчууд бид эх түүх, алтан ургийн цусаа умартан өмд гутлын хэрүүлээр өдөр шөнийг нөхцөөж байна-

Монголын эзэнт гүрний бүрэлдэхүүн хэсэг байсан Зүчийн улс буюу Алтан ордон улсын түүх монголчууд бидэнд биш бус улс орнуудад хамаатах болжээ. Бид энэ түүхээ тун бага судалжээ. Зүчийн улс уу, Алтан ордон улс уу гэдэг нэршил дээр ч санал нэгдээгүй хэвээр. Чингис хаан 1218 онд Хорезм улсыг дайлахаар мордоод 1224 онд эрхшээлдээ оруулж авсны дараа эзэлсэн газар нутгаа дөрвөн хүүдээ хувь өмч хуваан өгсөн тухай Монголын түүхэн сурвалжуудад тэмдэглэсэн байдаг. Ууган хүү Зүчид өгсөн хувь эзэмшилд Эрчис мөрнөөс өрнө зүг Днепр мөрөн хүртэл Кипчакийн уудам тал нутаг, Баруун Сибирь, Хорезмын зарим хэсэг багтаж байв.Монголын эзэнт гүрний бүрэлдэхүүнд багтаж байсан томоохон улсын нэг болох Чингис хааны ууган хүү Зүчийн байгуулсан улсыг монголчууд хан эзнийх нь нэрээр “Зүчийн улс” гэдэг байсан бөгөөд хожим нь төр барьж байсан удмынхны нь нэрээр Батын улс, Бэрхийн улс гэх мэтээр ч нэрлэж байв. Харин оросууд “Государство Монголо-татар”, “Татары” гэж нэрлэдэг байсан ба монголчууд ханыхаа хүрээ буюу нийслэлийг “Ханы ордон”, “Орд” гэж ярьдаг байснаас улбаалан оросууд хоорондоо товчоор “Орда” гэж ч нэрлэдэг байжээ. Сүүлд 1566 онд хэвлэгдсэн “Казанийн түүх” хэмээх бүтээлд нэр нь үл мэдэгдэх зохиолч “Алтан ордон” гэдэг нэр томьёог хэрэглэж, түүнээс хойш оросын түүхчид “Золотая орда” гэх нэр томьёог хэрэглэх болсон аж. XX зууны дунд үеэс гадаадынхан төдийгүй Монголын түүхчид ч ийн нэрийдэх болжээ. Евразийн өргөн уудам тал нутагт төвхнөсөн “Зүчийн улс”-ын байгуулагдсан цаг хугацааг Оросын болоод бусад улсын ихэнх судлаачид 1242-1243 оноор авч үздэг. Гэвч зарим судлаачид Зүчи өөрийн улсыг бий болгох үндсийг 1224 оноос тавьсан эсвэл Бат ханы төр барьсан 1227 оноос, Бэрх ханыг төр барьсан цагаас эхлэн үзэх ёстой гэх мэтээр өнөөдрийг хүртэл санал зөрөлддөг билээ.

Өнөөгийн ОХУ-ын Татарстан, Казахстан улсууд өөрсдийгөө Алтан ордон улсын залгамжлагчид хэмээн зарлаж, түүхийг нь далайцтайгаар судалж, судалгааны болоод урлагийн бүтээлүүд туурвиж байна.Тухайлбал, Татарстаны ШУА-ийн дэргэд Алтан ордон улс судлалын томоохон төв ажиллаж, хоёр жил тутам олон улсын форум зохион байгуулж хэвшжээ. Энэ жил долоо дахь удаагийн форумаа зохион байгуулахаар урилга заллага илгээсэн байна. Харин энэ форумд Монголын эрдэмтэд, судлаачид оролцдоггүй, сураг сонссон төдий байх аж.Алтан Ордны улс байгуулагдсаны 750 жилийн ойг тохиолдуулан ирэх онд Татарстаны нийслэлд Олон улсын эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулах төлөвтэй байгаа талаар “Татар-информ” агентлаг өмнө нь мэдээлж байсан. Энэхүү арга хэмжээг Казанийн Холбооны их сургууль, Маржанийн нэрэмжит Түүхийн дээд сургууль зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаж байгаа ба Казахстан, Азербайжан, Кыргызстан, Швед, Норвеги болон Италийн эрдэмтдийг уриад байна. Алтан ордон улсын түүхийг өнөөдөр дэлхийн улс орнууд булаацалдах болсон. Энэ талаар Батлан хамгаалах эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Цэргийн түүх судлалын төвийн дарга, доктор, хошууч Т.Сүхбаатартай “Алтан ордон улс бол яах аргагүй Их Монгол Улсын бүрэлдэхүүн улс. Монголын ч түүхтэй, Оросын ч түүхтэй холбогдоно. Хэн ч үүнийг үгүйсгэж булааж чадахгүй. Аливаа хүчирхэг улсын түүхийг түүхгүй ард түмэн булаацалддаг. Жишээлбэл, аливаа нэг улс эсвэл хүчирхэг гүрэн, амбицтай улс байхын тулд нэгдүгээрт, эдийн засаг нь хүчирхэг байх ёстой, хоёрдугаарт, өөрийн гэсэн гоё түүхтэй байх ёстой байдаг. Алтан ордон улсын түүхийг булаацалддаг нэг улс бол яах аргагүй Казахстан. Казахстан улс манай улстай харьцуулахад эдийн засгийн хувьд хамаагүй илүү болчихсон. Бүс нутгийнхаа хүрээнд өөрсдийн хэмжээндээ геополитикийн тоглолт хийчихдэг. Гэхдээ энэ улс өөрийн гэсэн түүхгүй.Тэгэхээр яах ёстой вэ гэхлээр, хэрвээ чи түүхгүй бол бусад улсын түүхээс зээлж ав, нөгөө талаар, хэрвээ чи түүхээ мэдэхгүй бол чамд түүхийг чинь зохиож өгнө гэсэн үг бий. Үүнтэй адил Казахстан улс сүүлийн үед Монголын түүхийг өмчилж, үгүйсгэдэг боллоо.Алтан ордон улсын бүрэлдэхүүнд маш олон үндэстэн, ястан байсан. Түүний нэг нь кипчакууд. Гэхдээ кипчак гэдэг нэрийг халж, казах гэдэг нэршил нь нэлээн сүүлд XVII зууны үед гарч ирсэн. Кипчакууд бол түрэг угсааны хүмүүс. Тухайн үед Алтан ордон улсад түрэг угсаатай хүмүүс ноёлж байж. Учир нь, Алтан ордон улс өөрөө Кипчак болон Булгарын хаант улсын суурь дээр байгуулагдсан тул хүн амын ихэнх нь түрэг гаралтнууд байсан. Харин хэсэг бүлэг хүмүүс нийлэн Алтан ордон улсын хүчин чадал сулрах үед бие дааж салан нэг аймаг болсон нь казахууд юм. Эдгээр нэгдэл дотор эртний хэрэйд, найман, мэргид аймгийн нэрийг авсан кипчакууд үлдсэн байсан бөгөөд тэдгээрийг өнөөдөр XIII зууны хэрэйд, найман, мэргидүүд гэж үзэх үндэслэл байхгүй. ДНК ч өөр. Эдгээр нь өөрсдийгөө шууд монгол угсаатан гэж үзэн Монголын түүхийг булаацалдаж, илт гуйвуулж байна.

image

Үүнээс гадна, Татарстан гэж улс байна. ОХУ-ын харьяа Бүгд найрамдах Татарстан улс юм. Тэд өөрсдийгөө монгол гаралтай, Алтан ордон улсын залгамжлагчид гэж үздэг. Харамсалтай нь, тэд монгол биш түрэг гаралтай. Тэд зүгээр л татар хэмээх нэрийг зээлчихсэн түрэг гаралтай улсууд. Тэд өөрсдийгөө XIII зууны үеийн Монголын татар аймгийн үр удам гэж улаан цайм худлаа ярьдаг. Тэд бол тухайн үеийн татаро-монгол гэж ярьдаг байсан татар хэмээх нэрийг авчихсан л улс. Татарстан бол ОХУ-ын Бүгд Найрамдах улс дотроо эдийн засгийн хувьд хүчирхэгжиж байна. Саяхан Оросууд бүс нутгийнхаа амьжиргааны түвшнийг тодорхойлох судалгаа явуулсан байна лээ. Тэрхүү судалгаанд амьжиргааны түвшин хамгийн өндөр үзүүлэлттэй гарсан нь Москва, Татарстан байсан бол эсрэгээрээ Халимаг, Тува, Буриад нь амьжиргааны түвшин доогуур байгаа нь ажиглагдсан.Үүнээс ажиглахад, Татарстан эдийн засгийн хувьд хүчирхэг болж байгаа нь харагдаж байна. Иймээс тэдэнд өөрийн гэсэн түүх хэрэгтэй. Тэд Алтан ордон улсыг 1269 онд байгуулагдсан гэж үзээд өнөөдрийг хүртэл тоолоод үзэхээр 750 жил болж байгаа юм. Үүнийгээ олон улсад зарлаж байна. Гэхдээ энэ тоолол бол Алтан ордон улс байгуулагдсан он цаг биш. Учир нь, 1269 онд Алтан ордон улсын хаан Мөнхтөмөр (1266-1282) хаан ид төрийг барьж байсан түүхтэй. 1269 онд Алтан ордон улсын хаан Мөнхтөмөр Цагаадайн улсын хаан, Өгөөдэйн удмын хан хөвгүүд нар нийлж, Таласын чуулганыг зохион байгуулсан байдаг юм. Энэ чуулганаар тэд өөрсдийгөө Монголын эзэнт гүрний харьяа улс биш бие даасан, туурга тусгаар улс гэдгээ зарласан байдаг юм. Үүнээс өмнө Алтан ордон улсын хаанаар өргөмжлөгдсөн хүнийг Монголын эзэнт гүрний нийслэл Хархорумд батламжилдаг байсан. Тэд Монголын эзэнт гүрэнд албаа барьж, үнэнчээ илэрхийлдэг байв. Ингээд Таласын чуулганаар тэд өөрсдийгөө Хархорум явах шаардлагагүй гэж үзэн, тусгаар улс хэмээн зарлаж, хэрвээ Монголын Юань гүрнээс энэ байдлыг нь цэргийн хүч эсвэл ямар нэгэн хүчээр дарах гэж оролдвол хамтарч тэмцэнэ гэсэн стратегийн том гэрээ байгуулсан байдаг. Энэ цаг мөчөөс улбаалаад Алтан ордон улсыг 1269 онд байгуулагдсан гэж Татарууд дураараа ярьж төөрөлдсөн байх магадлалтай. Энэ үед Татарстан гэж улс байтугай Алтан ордон улсыг байгуулагдсан гэж үзэх үндэслэлгүй. Харин Алтан ордон улс Монголын эзэнт гүрний харьяанаас гарах гэж оролдсон гэж үзэж болно.Гэхдээ түүнээс хойш 1360 он хүртэл Алтан ордон улсын хаад Монголын эзэнт гүрэнд алба гувчуураа тушааж, үнэнчээ илэрхийлээд явж л байсан. Яахав, өнгөн дээрээ өөрсдийгөө тусгаар тогтносон мэт зарласан боловч Хархорумаас хараат байсан” гэж ярьсан байна.

Татарстаны ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн тэргүүн Рафаэль Хакимов “Реальное время” цахим сэтгүүлд Их Монгол Улсын Чингис хааныг залгамжлагчдын дотор хэн хаан ширээнд суух талаарх маргаан Бат хааны үед л гарч байсан. Үүнээс болоод Бат хаан Монгол Улсаас тусгаар бие даасан бодлого явуулж эхэлсэн юм. Монголын эзэнт гүрэн дөрөв хуваагдах нь тэр үед тодорхой болсон. Алтан Ордны Өзбег хааны үед исламын шашныг төрийн шашин болгосон нь Чингис хааны Их Яса буюу Их Засаг хуулийн “Бүх шашин тэгш эрхтэй” гэснийг шууд зөрчсөн хэрэг байлаа. Алтан Орд, Ил Хаант Улс, Цагадайн улсын хооронд дайн гарч, энх тайвны гэрээ байгуулахдаа хил хязгаарыг тогтоосноор Монгол улс Алтан Орд, Ил Хаант Улс, Цагадайн улс, Юань гэсэн дөрвөн улс болон задарсан. Алтан Ордны улстай харьцуулчихаар улс орон тэр үед байгаагүй. Эдийн засаг, дэд бүтэц, санхүүгийн систем, цэргийн хүч гээд Алтан Ордны улс хамгийн соёл иргэншилтэй улс байсан. Хэн нэгэнд таалагдахгүй байж болох ч энэ бол түүхэн үнэн. Оросын жижиг улсууд өөр хоорондоо алалцаж байхад Алтан Орд л зогсоож, тэднийг нэгтгэсэн. Европ тив ядуу хоосон, олигтой зам ч байхгүй, хэдэн жижиг улс хоорондоо дайтаж байсан. Бат хаан Унгарт довтлохдоо Европын нэгдсэн армийг хялбархан бут цохисонд гайхах зүйлгүй. Бат хаан Серб хүртэл явсан ч Монголд Их хаан таалал төгсөөд буцах хэрэгтэй болоод л зогссон юм. Тиймээс Алтан Ордны улстай хөгжлөөр эн тэнцэх битгий хэл харьцуулж үзэх улс ч тэр үед байгаагүй. Орост татаруудыг муулдаг түүхэн уламжлалтай. Гумилев үүнийг “Хар домог” гэж нэрлэсэн. Алтан Ордны улсын бүрэлдэхүүнд л Орос цэцэглэж эхэлсэн. Оросууд хэзээ ч татаруудтай байлдаж байгаагүй. Мэдээж улс оронд нь халдан дайрах нь хэнд ч таалагдахгүй. Гэхдээ Бат хаан Европ явахдаа Оросоор зүгээр дайраад гарсан хэрэг. Хэдэн хот шатаасан л гэнэ, цөөхөн хэдэн хот шүү дээ. Түүний эсрэг дайтах цэрэг байгаагүй болохоор оросууд эсэргүүцэн тэмцсэн гэдэг түүхийн хэтрүүлэг. Мэдээж дайнд явж байгаа хойно их цэргээ хооллох хүнс хураан авч таарна. Гэхдээ дараа нь Бат хаан Оросын эдийн засгийг сэргээхийн тулд татвараас чөлөөлж байлаа.

Мөн Алтан Ордны улсын үед Үнэн алдартны шашин цэцэглэн мандсан гэдгийг мартаж болохгүй. Татвараас чөлөөлөгдөж байсан болохоор маш олон сүм хийд байгуулагдаж байлаа.Алтан Ордны улс Оросыг эзлэн түрэмгийлээгүй. Ямар ч цэргийн анги байрлаж байгаагүй. Арван хувийн татвар авдаг байлаа, хариуд нь зам барьж, аюулгүй байдлыг нь ханган, санхүүгийн тогтвортой систем нэвтрүүлсэн. Хаад ноёдыг нь томилдог байсан. Казахстан улс өөрсдийгөө Алтан Ордны улсын залгамжлагч гэж зарлаад мөн 750 жилийн ой тэмдэглэнэ гэж яриад байгаа. Энэ талаар тэдэнтэй ярилцах болно. Казахстаны талтай Засгийн газрын түвшинд хамтран ажиллаагүй. Харин казах эрдэмтэдтэй харилцаж, тэднийг энд ирж, хэд хэдэн гэрээ байгуулахыг санал болгосон. Ер нь Алтан Ордны улсыг судалдаг түүхч, эрдэмтдийг урьж байгаа. Алтан Ордны улс судлалд юу болж байгааг нийтэд нь харж, дүгнэх шаардлагатай байна. Алтан Ордны улсыг судалдаг эрдэмтэдмаш олон. Сүүлийн үед улам нэмэгдэж байна. Биднээс түрүүлээд энэ сэдвээр доктор болж байгаа хүн ч олон байна. Алтан Ордны улс судлалаар Москва, Петербург сайн. Орос орон хаанаас үүссэн бэ гэдэг асуулт бидний өмнө байна. Үүнд Киевийн Русь, Новгород гэсэн хоёр тайлбар эрт үеэс байлаа. Одоогийн нөхцөл байдалд Оросыг Киевээс үүссэн гэж хэн ч хэлэхгүй болсон. Мөн 14-хөн мянган хүнтэй Новгородоос яагаад Орос үүснэ гэж. Ингэхээр Алтан Ордны улс л үлдэж байгаа юм. Өзбег хаан лалын шашныг нэвтрүүлэхэд маш олон татар Москвад очиж байлаа. Москва хот бол Мөнхтөмөр хааны үед үүссэн хот. Алтан Ордод байр суурьгүй болсон хүн Москвад, Орост очдог байлаа. Борис Годунов, Семион Бекбулатович гээд маш олон татар хүн Оросын арми, флотод өндөр албан тушаал хашиж явсан. Орос хэлийг аваад үз л дээ, маш олон татар үгтэй. Орос гүрэн орос, татарчуудын хамтын холбоон дээр үүссэн юм.

Харамсалтай нь Екатерина хатан хааны үеэс Барууны нөлөө орж ирэн, түүхийг өөрөөр бичиж эхэлсэн. Хуучны судар бичгүүдийг шатаасан тул баталгаа, нотолгоо үлдсэнгүй. Олон улсын форумд Москва, Петербург хотын төлөөлөл, Унгар, Польш, Румын, Серб, Их Британи, АНУ, Монгол, Япон, Иранаас эрдэмтэд ирнэ. Бид Оксфордод “Дэлхийн түүхэн дэх Алтан Ордны улс” зохиолоо танилцуулахаар очиход олон түүхч анх удаагаа ийм улсын тухай сонсож байна гэж байлаа. Тийм судлал тэнд огт байгаагүй. Тэд монголчуудын талаар судлаж байсан болохоос татар гэж сонсоогүй байсан. Бусад оронд ч ялгаагүй. Дэлхийн түүхийг Алтан Ордны улсгүй ойлгох боломжгүй болохоор сүүлийн үед энэ сэдэв олны анхаарлыг ихэд татаж байна. Бүгд л Монголын Их гүрэн гэж яриад байдаг. Үнэндээ Хааныхаа нэрээр л Монгол гэж байгаа ч тэнд халх, ойрд гэсэн монголчууд бараг байгаагүй. Алтан Ордны улс монгол, түрэг гэсэн албан ёсны хоёр хэлтэй байсан гэж түүхчид бичдэг. Тэгвэл монгол хэл дээр бичигдсэн ямар нэг баримт бичиг үзүүл дээ. Юу ч байхгүй. Алтан Ордод монгол хэлээр бичиж байгаагүй. Харин татараар бол бичиж байлаа. Өөр нэг зүйл бол хэрэв энд монголчууд ирж, захирч байсан юм бол одоо тэдний үр сад, удам нь хаана байна. Бид татаруудын дунд генетикийн судалгаа явуулдаг. Монголчууд маш цөөхөн таардаг. Энд Чингисийн удмынхан хэдэн үе хаанчилж, хаанууд нь олон хатантай байсан гэдэг. Тэгвэл тэдний ул мөр хаана байна. Алтан Ордны улс бол санхүүгийн тогтвортой системтэй, чанартай сайн замтай, хил хязгаараа найдвартай хамгаалдаг, хууль дүрэмтэй, хүчирхэг улс байсан. Таарсан болгоноо дээрэмддэг дээрэмчин улс биш соёл иргэншилтэй улс байлаа. Орчин үеийн улстөрчид татаруудыг салган бутраагчид гэж үздэг, харин татарууд төрт засгийг тогтоогчид байсан гэдгийг түүх харуулж байна. Татарууд ямар нэг улс байгуулаагүй үе түүхэнд байхгүй. Москвагийн сэтгүүлчид надад “Та нар салан тусгаарлагчид. Тусдаа гарахаас өөр юм боддоггүй” гэж хэлдэг. Харин би “Яагаад бид Алтан Ордны улсаас тусдаа гарах гэж. Энэ чинь манай эх орон. Орос бол Алтан Ордны улсын залгамжлагч” гэж хариулдаг” гэж ярилцлага өгсөн байна.

Казахстанаас Татарстан улсад суугаа Ерөнхий консул Еркин Тукулюв “Алтан Орд улсын 750 жилийн ойг тэмдэглэнэ гэдэг үнэхээр гайхамшигтай санаачилга. Ах дүү татарууд маань юм хийх гэж байна. Би та нараараа бахархаж байна. Алтан Орд улс бол Казахстаны түүхийн салшгүй хэсэг. Алтан ордны хаадын өвөг дээдэс, Чингис хааны ууган хүү Зүчийн булш Казахстаны нутагт байдаг. Энэ нутагт Алтан Ордны худалдааны төв нэг нийслэл Сарай-Жук хот оршиж байсан. Тийм учраас Алтан Ордны улс байгуулагдсаны 750 жилийн ойд зориулсан арга хэмжээнүүд нь Казахстаны хамтарсан төсөл байх ёстой. Казань хотод болох бүх арга хэмжээнд Казахстаны төлөөлөгчид заавал оролцоно” гэж мэдэгдлээ. Алтан Ордны түүхийг судлах, өөрсдийн түүхэндээ наах ажлыг Н.Назарбаев Ерөнхийлөгч байх үеэсээ дэмжиж ирсэн байдаг. Казахстаны шинэ Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев Алтан Ордныг үндэслэн байгуулагч Зүчийг оршуулсан газрын дэд бүтцийг дээд зэргийн болгохыг үүрэг болгосон. Зүчи хааныг Улытау хэмээх газар оршуулсан бөгөөд энэ нь газар зүйн хувьд авч үзвэл Казахстаны яг төв нутагт оршдог аж. Манайхаар бол Өвөрхангай Хархорин шахуу юм даа. Ерөнхийлөгч К.Токаев саяхан Алтан Ордны улсын ойг тэмдэглэх гэж буйтай холбогдуулан ард түмэндээ хандаж хэлсэн үгэндээ Зүчийн түүхэнд оруулсан хувь нэмрийг онцлон, ойн томоохон ямар ажлууд зохион байгуулах тухайгаа зарлигласан байгаа юм.

Гадаадын улс орнууд монголчуудын түүхээр ийн хүүдэгнэж байхад уугуул ус, урсах цус нэгтэй төв голомт Монгол Улсад маань Алтан Ордны улсын ойн талаар ямархан байр суурьтай буйг сонирхож ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн академич, доктор цолтой хэд хэдэн хүнтэй холбогдож тандаж үзлээ. Харамсалтай нь, Хубилай хааны мэндэлсний 800 жилийн ойг БНХАУ тэмдэглэхээр болоход л манайхан сэрсэн юм шиг хэвлэлийн хурал зарлаж байсантай адил явдал болж байна. Алтан Ордны улсын 750 жилийн ойг үндсэндээ Монгол Улс тэмдэглэх талаар одоогоор яригдсан юм юу ч үгүй байгаа гэж эрдэмтэд хэлж байна.

Сэтгэгдэл

gswhmhnhz [122.247.15.224] 2023-04-24 22:43:51

Мэдээ.МН [url=http://www.g05b4og3776s5h5c1se5v90ikre44m2hs.org/]ugswhmhnhz[/url] agswhmhnhz gswhmhnhz http://www.g05b4og3776s5h5c1se5v90ikre44m2hs.org/

tpgrpmswzn [124.229.144.169] 2022-08-01 09:15:35

Мэдээ.МН atpgrpmswzn tpgrpmswzn http://www.gyl4y23z3u86rz31w13bs81hnqk682o9s.org/ [url=http://www.gyl4y23z3u86rz31w13bs81hnqk682o9s.org/]utpgrpmswzn[/url]

tvffcriw [58.44.134.171] 2022-06-17 03:50:51

Мэдээ.МН tvffcriw http://www.g4737nfdthrjxx1274r0v9p8s0509r2os.org/ atvffcriw [url=http://www.g4737nfdthrjxx1274r0v9p8s0509r2os.org/]utvffcriw[/url]

Abrttib [195.2.67.223] 2022-03-15 08:34:36

Безумный Макс

Aberttib [195.2.67.223] 2022-03-05 13:09:39

коли закінчиться війна в україні 2022 коли закінчиться війна в україні скільки буде тривати війна в україні 2022

АААgrjhvtv [178.158.70.35] 2021-11-02 05:45:52

Некероване кохання 14 серія Некероване кохання 14 серія yunb ddnznz Смотреть онлайн сериал Некероване кохання / Любовь без тормозов 14 серия Некероване кохання / Любовь без тормозов: 1,2,3,4,5,6,7,8,9,10,11,12,13,14,15,16 СЕРИЯ (украина)

AixBC [213.139.229.5] 2021-01-10 17:40:34

Drugs information sheet. Drug Class. where can i buy viagra online in USA. Best information about medicine. Get information now. Best information about drug. Best what you want to know about medication. Some what you want to know about medicine. 314eabe

Баасандаш [66.181.161.114] 2023-01-08 22:38:50

Монголын түүхийг булаалдаж байгаад Монголчуудтай Хамт Мөхчихвий Монголоос гадна Хятадын Хүн ам ихсэж байгаа цус удам хүртэл хужаа хятад болчихсон Монгол хятдад эзэглдэгвэл Ази тивд Хятадын харийнхан Цус холигдож байх Дэлхий даяар Хятад улсыг Сонирхлыг татжин шдэ Хятадууд дураараа Монголын Түүхийг казакстанчуудад өгөхгүй байхаа Хятадууд бүр Монголын болон ази тивд кыргыз Казак Узбек түркмен тажик улсуудыг эзлээд устгачих байлгүй

Зочин [202.126.89.134] 2020-05-19 11:06:18

Hasag uls chin nadaas duu geed bodohoor hoh ineed hureed bh ymdaa

Зочин [202.126.89.134] 2020-05-19 11:03:49

Chingis haanii ued suragch ugui bsan ovdol tsovdoloos butsen tenemeluud haaniig mini hasag hun bsan gej doromjilj bj haaniig doromjilson ulsuudad tom gai zovlon tohiolddog ni olon uil yavdalaar batalgaajsan hasaguud 30 jiliinhee tuuhchugui oros hyatdad huvaagdaad alga boloh zam ni neegdtsen bgaag medehgui soliortsgooj l bg

Хуц [59.153.113.26] 2021-10-24 18:39:21

Хуцдаг халтар

Зочин [202.126.89.134] 2020-05-19 10:51:55

Dain samuunaas zugtsan heseg buleg archaagui humuusiig jalgand boognorood uhel tsarailj bhad ni mongolchuud jalganaas ni gargaj hasag gej ner hairalsan ymdaa

анхаа [66.181.161.30] 2020-02-09 09:45:02

татар казакуудын маш зөвөө мандатугай

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:35:58

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:35:58

Түүхээ сайн судал [202.9.45.168] 2019-11-15 13:56:11

Алтан ордны улсын бүрэлдэхүүнд дан ганц монгол эсвэл түрэг гаралтай улсууд байгаагүй.Зүсэн бүрийн улс байсан, Эдгээр зүсэн бүрийн улсын үр сад нь одоогиийн энэ булаалцалдаад байгаа улсууд.Баруунд тэднийг нийтээр нь татар гэж нэрлэж байсан..Хаад нь эхэндээ монголчууд байгаад аажмаар уусан шингэж исламжсан. Тэгэхээр эдгээр улсууд нь тэмдэглэх эрхтэй гэсэн үг..Хасаг бол днк түвшинд эцгийн Ү гаплогруппээр монголчуудад хамгийн ойр үндэстэн .Харин татар киргизүүд бол өөр. Осман турк, сэлжүк туркийн хаант улсыг үндэслэгчид нь монголын хиад,салжууд овогтнууд байсан.Мөн кипчакийн хаант улсын хаад нь монголын баяд овогтнууд байсан гэдгийг энэ түүх бичээд байгаа хүн огт мэддэггүй бололтой.Энэ утгаараа Осман Селжүк туркийн хаант улсууд болон кипчакийн хаант улсын түүх ч бас л монголчуудад хамаарна шүү.

Зочин [202.9.45.168] 2019-11-15 14:21:58

Хасаг яагаад Монголын түүхийг булаацалдаад байдаг вэ гэхээр 13-р зууны хэрэйд,найман,хонгирад,мэргэд,жалайр,татаар ,урианхай,хатагин ,горлос ,баяд,кидан зэрэг монгол аймгууд тэдний дотор олноороо байгаа болохоор тэр юм.Тэгээд тэдгээр монгол гаралтай аймгуудын гарал угсааг түрэг гээд итгэчихсэнд байгаа юм.Одоогийн монголчууд дотор байдаг сартуул ,хиргис ,хавчиг буюу кипчак мэтийн түрэг угсааны улс өөрсдийгөө монгол гэж боддогтой адил.Назарбаевын днк шинжилгээнийх нь хариу нь С3 буюу монгол нирун аймаг тэр дундаа алтан ургийнхантай холбоотой гэж гарсан.

Зочин [66.181.185.237] 2019-11-13 15:04:33

Эзлэн авалтын үед нийт дайчидын 90% казакууд байсан гэж назарбаев ярьсан байдаг бодоод үзхэд 10 монгол очоод 90 казакийг цэрэглээд алтан орд улсыг барьж байсан болтой юм тэгхээр одоогийн баайгаагаасаа арай л дээр ухаантай хүмүүс байж гэж бодогдох үнэндээ хувьсгалаас өмнөх түүхэн фото зургуудыг нь хархад маниудаасаа ер дээрдэх юмгүй л амьсгаануууд байсан юм билээ дээ зху ссср л эднийг өөд нь татсан болтой тэгээд ч алтан ордны улс блансаараа монголоос орсод шилжсэн юм бишүү

zochin [103.229.122.73] 2019-11-13 03:51:00

Монголчууд хар архи, тамхинд оюун ухаанаа доройтуулж, газар шороогоо ухаж хамаг баялгаа зөөж оюун ухаан, сэтгэл санааны доройтолд орж байгааг анзаарсан золбин казакууд, татарууд түүхийг хүртэл гуйвуулж, Чингис хааныг бүр лалын шашинтай араб болгох гээд байгааг Монголчууд минь анхаараарай. Өөрсөндөө арчаатай байж ө. хэлбэл архи тамхинаас хол байж оюун ухаанаа цэлмэг байлгаж эх орон удам судараа өөд нь татахгүй бол юу болох гэж байгааг харж байгаа биз дээ. Хотонд ирээд хонь минийх гэдэг үг биелэхэд удахгүй болж бна шүү. Удахгүй эргээд ирэх эх оронгүй болж магадгүй шүү...

GG [202.9.44.226] 2019-11-12 21:31:52

KAZAKHUUD CHINGISIIG KAZAKH HUN GEDGIIN BANLEE

Зочин [64.119.17.207] 2019-11-12 14:18:38

Монголын эзэнт гүрний түүхийн улбааг сануулан сэрээж байгаа нь юуны буруу байх вээ казах гэж овог 1550 оны үеээс л буй болсныг орос иран сири гээд олон орны түүхийн бичээс гэрчлэх биздээ хаа байсан ватикканы номын сангаас монгол хаадын захидал хэлцэл гараад байхад яах вэ дээ түр зуурынмл шохоорхол биз үнэндээмзүүн гараас айж оросын хатан хаанаас аврал гуйж байсныг бид биш орос түркууд сануулаад өгөх биздээ

borjigon [140.122.110.252] 2019-11-12 05:28:09

hasaguudiig zugeer hooj yvuulii dandaa tsaashaa setgeltei bdag

Ардын нам буруутай [150.129.142.174] 2019-11-11 15:35:57

Ардын намынхан хэзээнээсээ Монголын түүхийг үргэлж гуйвуулж монголчуудыг гарал угсаагаа мартах ажлыг 100 шахам жил санаатайгаар явуулж байдаг юм чинь ингээд монголчуудын дээд үeийн түүхийг гадаад орнууд өарсөддөө наах нь зөв шлээ. Одоо ч гэсэн Ардын нам Чингис хааныг үзэн яддаг хэвээрээ ш дээ. Төв талбайг Чингис хааны нэрээр нэрлэсэн чинь боож үхэх гээд орилолдоод байсан биз дээ. Ардын нам ардын там болсоон

зочин [66.181.161.123] 2019-11-11 12:21:42

их монгол улсын харьяа нөхдүүд арга шүү дээ ,бүгдийн нь түүх одоо бүгд нэгдэж хаант улс болох ёстой

Зочин [66.181.161.41] 2020-04-30 15:12:20

Энэ татар гэдэг нэр бол монголын татараас зээлдсэн нэр. Чингис хаан, Зүчид, арван таван мянган монгол иргэн өгсөн. Тэд уусаад алга болсон. Монголд эзлэгдсэн хивчакууд, итал, герман зэрэг маш олон үндэстнүүд, Монголын татар аймгийн нэрийг зээлдэж, өнөөгийн татар гэдэг нэр буруу ойлголт төрүүлээд байгаа юм.

zochin [123.178.29.210] 2019-11-11 11:06:58

Ene L Bat-tsengel sedguulsh uneher teneg yostai ivshiuu sedgeel tai hun yumaa , uur bosod IKH MONGOL in ur udum gej bulalldaj baiga chin Mongol in omogchol shuu dee ,

Зочин [202.21.108.236] 2019-11-11 09:21:11

archaagui ulsiin tuuhiig tal tal bulaalzdag jijig yastnuudiin zan. unuugiin mongol ch yahav dovjnii nohoi shig l hool mungu ed bayalagt yuga ch zarhad belen archagui amitad. hohino l gey

Zochin [76.28.228.54] 2019-11-11 06:24:57

Hasag nohoinuudiig uyiin ued tsustai n hutgaj yavsan n bid bile,odoo1 1booriig gargah tsag bolsiin bishuu

Зочин [172.58.139.251] 2019-11-11 15:55:57

Goe helsen.

Зочин [202.21.109.46] 2019-11-11 05:37:49

Монголчуудыг хагаралдуулж,алтан ургийн хүнийг устгасан явдал бол ЗХУ-н тэргүүн билээ.Тэгээд Монголчуудыг түүхгүй болгох гэж их хичээсэндээ.

До [202.9.43.154] 2019-11-11 05:36:12

Түрэг монголчуүдын боол

g [202.179.24.99] 2019-11-11 05:04:02

тэмдэглэх нь зөв шдээ. тэд нар чинь үр удам нь мөн шдээ. харин бид нар чинь зүч, цагадайн удмынхан биш биздээ

Зочин [66.181.161.41] 2020-04-30 15:27:53

Өнөөгийн казакстан улс чинь, Цагадайн улс, Зүчийн улс хоёрт харъялагдаж байсан хэрээд, жалаар, хонгороод, барлас, найман бааран зэрэг Монгол аймгуудаас гаралтай түрэгжиж хэл нь өөр болсон Монголын маань нэг хэсэг шүү дээ! Цагайдайн улсын үед лалын шашныг хүчээр шүтүүлж, уйгарчууд лалын шашинтай болсон юм. Тэр үед Цагайдайн улсын монголчууд, мал аж ахуйгаа эрхлэн, нүүдлэн аж төрдөг байсан. Тэд маш их түрэгжиж, уйгар төрхтэй болсон. Тэрний нэг жишээ нь Монгол улсын казакууд буюу хэрээд аймгийн монголчууд юм. Хэрээд аймгийн царай төрхийг харвал уйгар, монгол төрхтэй байгаа биз дээ

Зочин [202.55.188.92] 2019-11-11 04:47:36

103.80 .210.54 дугаартай та монголоор бичихийг бодвол монголын казак бололтой чи яагаад монголчуудын мөхөж байгаа ард түмэн гэж хэлэв монголчууд таны өвөг дээдэст орох орон оочих аяга өгч сайхан газар нутагтаа амьдруулсан нь буруу болов уу та монголд дургүй юм байна шинжааны эх нутагтха харих хэрэгтэй ер нь эх оронд чинь тушаах хэрэгтэй юм болуу та нарыг

Зочин [43.242.243.63] 2019-11-11 04:08:09

Хасаг гахайнууд хичнээн чарласан ч түүхийн үнэнийг яаж гүйцэх вэ. Өмхий шалбаагандаа орилж чарлаж л байг.

Зочин [202.9.45.226] 2019-11-11 03:31:37

kazahuud mini tuuhiig ursduu buteedeg bolohoos busdiin tuuhiig hulgailj bichdeggui yum .zaluul.

Зочин [66.181.184.44] 2019-11-11 03:19:29

ХЯЗГААРГҮЙН хязгаар гэж нэвтрүүлэг үзсэн үү.Энэ чинь дохио.Хасагууд ийм балай даварсан үхдэлүүд. Оросууд ч,Хятадууд ч хасагт ясны дургүй. Османыхныг 3 улсын нисгэгч ба хилийн цэргийнхэн яйртал бөмбөгдсөн түүх саяхан болсон шиг цаг эхэлэх нь.Яаж монголын хойморт оччоод Бес Богд гээд газрын нэр өөрчилчээд сууж бна. Эдэнд хатуу сургамж өгөхөд маш амархан.Тэнд байгаа ойрдуудыг турхираад л гүйцээ.Малыг нь хувхайртал хулгайлуулж,хурдан хөлтай болгоныг шаах хэрэгтэй. Тэр бүх мал уугуул монголчуудынх нь гэнэлээ.Нийгэмчлээд 90 оны дараа хувьчилхад мал нь тэдэнд очсон.Тэд Шинжианаас юучгүй орж ирсэн,гуйлгачин,ядуус бсн тухай түүх нь бий. гэлцдэг...

Зочин [103.212.117.31] 2019-11-11 03:05:28

Эд нар чинь монголчуудад хядуулж байсан хөөрхий ард түмэн шүү дээ Чингисийн буянд баяр тэмдэглэж үзэг л дээ ЗҮГЭЭР орхио БИД АГУУ ТҮҮХТЭЙ АГУУ АРД ТҮМЭН доодостой цэц булахлдаад яахав

Зочин [103.80.210.54] 2019-11-11 04:02:39

aguu tuuhtei muhuj baigaa ard tumen gewel zohiltoi

Zochin [66.181.185.171] 2019-11-11 03:04:41

Bathaan gej ted hundelj bichirch yavdag ium bna lee ted temdegleh ni zuvuu bid bayr hurgie

Ака [202.126.89.203] 2019-11-11 02:45:41

Чи казак уу?Зайлѳарай новшоо!!!!Хятадаас биш энэ казакуудаас болгоомжлоорой Монголчуудаа!!!

Зочин [202.126.88.163] 2019-11-11 01:56:58

Монголын газар нутөгт алтан ордоны улс байгуулсан биш тэд тэмдэглэх нь түмэн зөв өө

Зочин [103.212.117.31] 2019-11-11 01:32:21

Хох нь хоолноос өөр юм бодохгүй ухвар мөчид х эдэн юм гаргаж суулгасны гай үүгээр ч зогсохгүй дээ тэмцэх гэсэн хэдийгээ хөгшин хөвөө ичлээ барьлаа гэж мэдрэлтэнэ .Түүх ч үгүй газар ч үгүй ядуу өрөндөө бхригдсан амьтад болох нь гэж мэдээд тэр хүмүүс тэмцэж байна

Зочин [45.135.186.53] 2019-11-11 01:31:09

Юундаа санаа зовоод байгаа юм? Монголчууд бид эргүү дагз биш, аятайхан ёсзүй, боловсролтойсон бол ингэж цагаан солиорч байхын оронд харин баяр хүргээд, танай манай түүх нэгэн хэсэг нэг дор байсан шүү ч гэдэг юм уу сайхан үгээр урамшуулаад, юм мэдүүлэх байсандаг. Нэг тийм том сэтгэж болно доо. Тэгдэггүй дандаа аяга тагш, авгай нарын юм сэтгэж гоншигнож суудаг, хэн нэг нь урдах үмх махыг нь булааж авчихсан юм шиг үхэнгиршинэ. Ийм л болохоор өнөөдөр бусад улс мань хэдийг нүдний булангаар ч хардаггүй юм шүү дээ. Сүүлийн зуунуудад хужаажчихсаны хар лай. өөрсдийгөө хар. Жинхэнэ хачин ази царайтай жартайсан орхидоснууд. Чингисийн хөргийг хужаа нар урласныг бүгд мэдэж байгаа, төрхийг нь ази руу дөхүүлээд зурчихсан. Тиймээс биш арай ийм жартайсан байгаагүй л байх. Ер нь үхсэндээ санаа зовдог юм. Хүн амын дундах чингисийн удмынхны тоо хэмжээгээр монгол улс нэгт, угаасаа судалгаа байгаа, болоо юм биш үү. Утгагүй юман дээр хэрүүл хийх гэж.

Зочин [150.129.143.191] 2019-11-11 03:49:51

Estoi doo

Za tegeed yaav gej [202.70.34.70] 2019-11-11 01:29:19

Altan Ordny nutag deer bga ulsuud temdeglej bolno bizdee, Bid dagaj daldagnaad 2016 ony ASEM shig mungu zarah u? Hunjliinhee hereer huluu jii.

би [202.70.44.46] 2019-11-11 01:22:57

газар хэнийх вэ? тэр ард түмэн л ойгоо тэмдэглэх ёстой, тэгэхээр татарстан, казахстан л тэмдэглэх ёстой, монгол, буриад, халимаг, якут% өвөр монгол ... бүгд л арчаагүй ард түмэн юм даа, хий л их монгол гээд л онгироод байх юм, татарстан айхтар ард түмэн

Hagi [139.5.217.208] 2019-11-11 01:18:48

Чингис хаан бидэнд юу үлдээсэн бэ?

Зочин [202.126.89.103] 2019-11-11 09:22:38

Чамайг өөрийг чинь үлдээсэн юм. Тэгээгүй бол чи өдийд баасаараа ногоогоо бордсон луухаан байх байсан юм

Зочин [45.135.186.53] 2019-11-11 01:25:07

Монгол гэдэг нэрнээс өөр юу ч үлдээгээгүй. Уул нь их юм үлдээсэн агуу хүн байх, даанч монголоос гадуур, угаас хамаг сайн эрчүүл нь цэрэг гээд гараад явсан, дандаа гэр сахьж, юмны ард шигдэж суудаг орхидоснууд төв азийн цээжин дээр үлдсэн, одоо тэдний үр сад нь ямар байгааг та өөрөө харж байгаа биз дээ? тэгээд өөрсдийгөө болохоор их мундаг манаж үлдсэн гэдэг тайлбар хайдаг юм.

Зочин [66.181.191.183] 2019-11-11 01:10:55

тэд тэгцгээж л байг.бид чинь монгол агуу монгол шүү дээ

Зочин [202.131.225.197] 2019-11-11 01:09:57

kazakuud bvr chinges haan tvreg kazak hvn ged oros heltei saitar dvvren bichleg hiij bna.manai tvvhchid bas mongo goridoj sudalgaa shinelgeeg ni hvleen zobshoorch bna..ene talaar tor zasagaas ogt anhaarahgui yumaa..

Зочин [112.96.70.1] 2019-11-11 00:48:57

Tuuh bulaaldah gej unelj dugneh bol utgagui shu de. Bid mongol geegui tsagt asuudal baihgui shu dee. medeej tuuhend ni chuhal heseg baisan, ovog deedes todorhoi heseg ni chingisiin ugshiltai baisan ni unen hoino. Utgagui yuman deer tenegtej buhimdahaa bolimoor yum bid.

Зочин [103.212.117.221] 2019-11-11 00:41:35

Naad 2 uls rugaa 1 bichig yvuulchaach

зочин [202.21.108.103] 2019-11-11 00:41:34

Монголоос тусгаарласан гээд байгаа ойг нь их Монгол улс тэмдэглэж доош орно гэж юу байхав. Түүхгүй, боол улсууд Түүх хайгаад булаацалдаад явж л байг. Дээдэс Монголчууд нь тэднийг ихэмсэгээр ажиглаад л, жуумалзаад л ганц нэг ёжтойхон уг чулуудчихаад сууцгааж байя.

Зочин [66.181.191.183] 2019-11-11 01:09:00

зөв хэллээ

Зочин [202.9.43.217] 2019-11-11 00:33:13

Одоогоос зуун жилийн өмнө сохор оюуны ядууралтай монголчууд өөрсдийнхөө төрсөн он сар өдрөө мэддэггүй байсан байж бараг мянган жилийн өмнөх үеэ мэдээд байдаг сонин байна шүү. Ингэж зохиомол түүх бичихээсээ ичихгүй байна уу. Тэр чингис хаан чинь лалын хаан байсан. Туркийн хаан эсвэл арабын хаан байсан байж таарна.

иргэн [192.82.75.37] 2019-11-12 14:54:21

Хаха согтуу казак байна. Монгол Хятадыг рустай хамсан эзлэн доройтуулж байсан Манж гээч улс түүхэнд ор сураггүй болж байхад бид өдий дайтай үлдээд өвөг дээдсийн нэрийг гаргаж явна. Хангалттай тогтоогдож байхад чи энд өөрийн ийн оюуны хоосноо гайхуулж мэдрэлээ чилээж яахнав дээ. Жаахан юм унш, судал, харьцуулж юмыг бодож тунгааж бай. Түүх архилог, генетиг, гео политик, түүхэн баримтууд /захидал харилцаа, ном, аман өгүүлэмж, домог, язгуурын урлаг гээд л байна шүү дээ найзаа. Монголд хэл ярианы хэдэн зуун аялгуу, яс, овог ОХУ, БНХАУ д оршин байгаа хэдэн арван Монгол гарвалтай овог аймгууд автономит улсууд халимаг, тува, буриад, алтай, цахар, барага, үзэмчин, дээд монгол, цастын монголчууд, уйгарын монголчууд дээрээс нь дагавар Монголчууд болох хазар, моголтсан, хотон, төвдийн монголчууд гээд явж өгнө. Бүүр тэд нарын дараа Та нар киргиз, хазак, өзбек, татар гээд л орж ирнэ шүү дээ хаха энэ их нүдэнд ил байгаа баримтууд чинь даравч далдайж булавч бултайдын байгаа биз дээ.

Зочин [66.181.185.206] 2019-11-11 00:31:32

Зиаа. Бид одоохондоо юун их монгол улсын тvvхийг булаалдахтай манатай!! Ардчилсан жорлонгоо ч цэвэрлэчихэж чадку байж юун эзэнт гvрний тvvх ярьж дээдсийг гутаагаад юухэв. Одоо амьдарч байгаа жорлонгийнхоо учрыг эхлээд олцгоое.

Зочин [103.111.68.3] 2019-11-11 00:12:33

Сайн уншаарай Чингис хаан чинь Түрэг л хүн бга юм даа. Нууц товчоогоо ахин дахин сайн унш. Бас өөрсдөө авилга хээл хахууль хэдэн луйварчидддаа баригдсихаад юун Чингис мингис. Чингис чинь Хэдэн тэнэг худалч хулгай арчаагүй дээрэмчин Монгнол овгуудыг шудрага журмаар нэгтгэн Их улс байгуулсан юм шүү. Одоо нэг Турк ирээд энэ хулгайч луйварчидаас биднийг цэвэрлээд өгөөсэй

irgen [192.82.75.37] 2019-11-12 14:14:35

Түрэгүүдийг одоогийн турк казакууд гэж хэн хэлээд байгаа юм ямар ч нотолгоо алга байна шүү дээ. Түрэг судлал бол одоо л хүчээ авч байгаа судлагдахуун. Одоогийн туркуудад Монгол Түрэг угсаа гарвал байхгүй гэдэг нь тодорхой байна. Тэд бол арав, перс, монгол түркуудад шахагдсан дундад азийн коллекци

Зочин [103.212.117.31] 2019-11-11 02:39:12

ЧИНГИС ХААН БОЛ ТҮРЭГ ГАРАЛГҮЙ ЯЗГУУРЫН ХӨХ ТОЛБОТ МОНГОЛ ХҮН

Зочин [103.212.117.31] 2019-11-11 02:37:33

Балай амьтан минь битгий балайраад бай элийрдэг газраа очиж элийрэгч нартайгаа нийл .ОДООГИЙН ТУРКУУД БОЛ ЭРТНИЙ ТҮРЭГ БИШ ХАЛТАР АРАВ БА ЭНЭТХЭГ ЦИГАНУУДААС ГАРАЛТАЙ ХҮМҮҮС ГЕНИЙН ШИНЖИЛГЭЭ НЬ ХЭЛЖ БАЙН.хаа хамаагүй юмруу үсчээд байх юм

Зочин [103.229.123.45] 2019-11-11 01:38:31

харин чи өөрөө уншсан юм уу моча минь

Зочин [202.9.43.217] 2019-11-11 00:00:06

Туркууд хүртэл алтан ураг манайх гэж булаацалддаг

65 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
65 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.