ӨНӨӨДӨР: “Хүний эрхийн тухай ярилцъя” уулзалт болно

Aдмин / Нийгэм

11 дүгээр сарын 13-нд болох үйл явдлын тойм:

08.00 цагт Нээлттэй нийгэм форумд “Хүний эрхийн тухай ярилцъя” өглөөний уулзалт болно.

10.00 цагт Хангарди ордонд “Буяны зан үйл ба тулгамдсан асуудал” хурал болно. Утас: 91915822

10.00 цагт Нийслэлийн ерөнхий боловсролын 35 дугаар сургуульд “Пипл Ин Нийд” ТББ-аас хэрэгжүүлж буй Амьсгалах Эрх төслийн хүрээнд тус сургуулийн сурагчдыг “Амны хаалтаа зүүж хэвшицгээе” сургалтад хамруулна. Утас: 99993254

10.00 цагт Нээлттэй нийгэм форумын байранд төсвийн хөрөнгийг зориулалтын дагуу ашиглах, үр ашгийг дээшлүүлэх, төсвийн байгууллагуудын ажлыг үнэлэх аудитын дүгнэлт, зөвлөмжийн хэрэгжилтийг танилцуулах уулзалт болно.

11.00 цагт “Mонгол ньюс” мэдээллийн төвд иргэн Б.Төгсбилгүүний өмгөөлөгч болон гэр бүлийнхэн цаг үеийн асуудлаар мэдээлнэ. Утас: 80555007

11.30 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д улс төрийн намууд нэгдэн цаг үеийн асуудлаар мэдээлнэ.

12.00 цагт Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо буюу Дарь-Эхийн эцэст 50 ортой эмнэлгийн шав тавих ёслол болно. Утас: 88064025

14.00 цагт Баянгол дүүргийн 22 дугаар сургуульд “БИ ХАРИУЦЛАГАТАЙ ААВ, ЭЭЖ” сургалтын аяны нээлт болно. Утас: 88098294

14.00 цагт Монголын хүүхдийн урлан бүтээх төвд “Монгол-Солонгосын нөхөрлөл” уран зураг, гар урлалын үзэсгэлэнгийн шилдгүүдэд шагнал гардуулна.

Төрийн ордонд

10.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдана.

11.00 цагт “В” танхимд Эдийн засгийн байнгын хороо хуралдана.

14.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдана.

15.00 цагт УИХ-ын чуулган хуралдана.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.