Драмын театрын залуус олон улсын фестивалиас шагнал хүртжээ

Н.Алтанцэцэг / Энтертайнмент

Улсын драмын эрдмийн театраас төрөн гарсан залуу хос соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Г.Алтангэрэл, Г.Номуун нар БНСУ-ын Сөүл хотноо зохион байгуулсан хоёр хүний жүжгийн олон улсын фестивальд амжилттай оролцож, "Special Performance" шагналын эзэд болжээ.

Энэ сарын 6-10-ны өдрүүдэд 19 дэх удаагаа болж буй “World duo arts performing festival-2019" фестивальд Грек, Украин, Солонгос, Монгол, Румын улсын уран бүтээлчид өрсөлдөж, Монголын уран бүтээлчид ийнхүү тусгай байрын шагнал хүртсэн байна.

Манай жүжигчид анх удаа В.Красногоровын “Хувь заяаны хүлээс” хэмээх хоёр хүний төрлийн жүжгээр олон улсын фестивальд амжилттай оролцсон. Уг жүжгийн найруулагчаар Улсын драмын эрдмийн театрын залуу найруулагч О.Итгэл ажилласан бол жүжигчид, найруулагчийн багийг ахалж “Гэгээн муза” академийн захирал, ардын жүжигчин С.Сарантуяа хамт явжээ.

Залуу жүжигчин Г.Номууны хувьд МҮОНТ-ийн "Босго тотго”, "Нарны жим” олон ангит кинонд туслах дүрд, сургуулиа төгсөөд "Эмоци” продакшинд ажиллаж байхдаа "Гурван найз” кинонд тоглосон бөгөөд Улсын драмын эрдмийн театрын жүжигчин болоод удаагүй байхдаа Жульеттад сонгогдон тогложээ. Харин Г.Алтангэрэлийн хувьд тайзны олон дүрээс нь гадна “Аав”, “Зангараг” зэрэг кинонд тоглосон юм.

image

image


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:03:48

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:03:48


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.