Сайд Ц.Даваасүрэн Австрали Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Дэйв Воусэнг хүлээн авч уулзлаа

Aдмин / Нийгэм

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн Австрали Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Дэйв Воусэнг хүлээн авч уулзав. Уулзалтын хүрээнд эрчим хүчний салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар ярилцлаа.

Ноён Элчин Сайд Австрали, Монгол хоёр улс нь уул уурхайн салбарт хамтын ажиллагаатай, дэлхийн зах зээл дээр нүүрсний салбарт өрсөлдөхүйц гэдгийг онцлоод цаашдаа нүүрсний эрчим хүчийг дангаар нь бус сэргээгдэх эрчим хүчтэй хослуулан хөгжүүлэх нь зүйтэй талаар тэмдэглэв. Мөн сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний чиглэлээр хэрэгжүүлж буй туршлагыг дурдаж, байгалийн хий, нүүрсний давхаргын метан хийн чиглэлээр арвин туршлагатай улсын хувьд энэ чиглэлээр хамтарч ажиллах боломжтойг онцоллоо.

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн шинээр томилогдсон Элчин сайд Дэйв Воусэнд баяр хүргэж, ажлын амжилт хүсэхийн зэрэгцээ хоёр орны найрсаг харилцаа, ялангуяа эрчим хүчний салбарт хамтын ажиллагаа өргөжин тэлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа тодотгов. Манай улсын хувьд зөвхөн уул, уурхайн салбар бус хөдөө аж ахуйн салбарын хөгжил тэргүүлэх зэргийн ач холбогдолтой гэдгийг Сайд онцолж, Монгол Улсын эрчим хүчний салбарт хэрэгжүүлж буй бодлого, дунд хугацааны хөтөлбөр, эрчим хүчний салбарын бүтээн байгуулалтын ажлын тухай товч танилцууллаа.

image

Уулзалтаар өмнийн бүс болон “Оюутолгой”, “Тавантолгой” зэрэг уул уурхайн томоохон орд газрын эрчим хүчний хэрэглээг найдвартай хангах зорилго бүхий “Тавантолгой дулааны цахилгаан станц”-ын талаар ярилцав. Монгол Улсын Засгийн газартай байгуулсан гэрээний дагуу “Рио Тинто” компани тус станцыг 2023 он гэхэд ашиглалтад хүлээлгэн өгөх ажил саатах ёсгүйг Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн онцолсон. Элчин Сайдын яамны зүгээс шаардагдах арга хэмжээг авч ажиллан, дэмжлэг үзүүлнэ гэдгээ ноён Дэйв Воусэн илэрхийллээ.


Сэтгэгдэл

зочин [202.126.88.72] 2019-11-14 07:13:01

Энэ ЖДҮ-чин гаднаас цахилгаан авч тэрнийхээ 10 хувийг хүртэж байх санаатай хүн дээ

зочин [150.129.143.138] 2019-11-14 04:34:01

Даваасүрэн сайдад баяр хүргэе Улаанбаатарыг утаагүй болгож чадсанд цаашид их зүйл хийгээрэй Хүрэлсүх сайдтайгаа хамтраад амжилт хүсэе.

зочин [202.126.88.72] 2019-11-14 01:35:03

Эрчим хүчний сайд байж цахилгаан станц барьж Дотоодын хэрэгцээгээ хангах гэхээр эсэргүүцээд байдгийн учрыг еер ойлгодоггүй юм

Зочин [66.181.185.206] 2019-11-13 12:28:28

Австрали , австри гэж нэг улс юмуу ?! Тусдаа юу

Зочин [202.9.43.217] 2019-11-13 14:45:25

Тусдаа улс

Зочин [103.229.123.45] 2019-11-13 10:35:01

сагсан бөмбөгчин юм биш үү


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.