Хубэй мужид коронавирусээр халдварласны улмаас нас барсан хүний тоо 1921 болжээ

Aдмин / Гадаад мэдээ

Хятадын төв хэсгийн Хубэй мужид шинэ коронавирусээр халдварласан хүний тоо 61600 давж, 1921 хүн нас барсан бол 9128 хүн эдгэрчээ. Энэ тухай тус улсын Эрүүл ахуй, эрүүл мэндийн хороо мэдэгджээ.

Өнгөрсөн мягмар гарагийн өглөө халдварласан хүний тоо 59900 давж, 7862 хүн эдгэрсэн тухай мэдээлсэн юм. Сүүлд мэдээлснээр, Хубэй мужид нас баралтын түвшин 3.11 орчим хувьтай байгаа аж.

Мэдэгдэлд дурдсанаар, өвчний дэгдэлтийн гол эх үүсвэр хэмээн тооцогдож буй Хубэй мужийн засаг захиргааны төв Ухань хотод коронавирусээр халдварласан хүний тоо 44400 давсан байна. Халдварын тоогоор Сяогань болон Хуанган хоёр болон гуравдугаар жагсаж байна.

Эх сурвалж: Монцамэ


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:40:18

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:40:18

Зочин [192.82.67.127] 2020-02-19 19:46:35

Хоёр монгол оюутан хүүхэд үлдсэн /тахалын голомт Ухай хотод/ тэр хүмүүсээ төр засаг минь сураглаачээ.Тэд яагаад үлдэв!!

Зочин [66.181.177.129] 2020-02-22 06:54:36

За яршигоо өөрсдийн дураар үлдсэн хүмүүс ойлгомжиой шдэ.

Зочин [66.181.178.93] 2020-02-19 02:03:16

Өчигдөр 1872 хүн гэсэн шдээ, өнөөдөр 1921 гэхээр яахаараа өдөрт 1000 хүн болдгийн 49 хүн л байна шдээ. Яах гэж олныг цочирдуулахыг хичээдэг байнаа , энэ нэг төрлийн өвчин байх шүү.

Zochin [61.156.116.222] 2020-02-19 01:58:45

Ugaasaa nemegdhen oilgomjtoi seheenii tasagt gehed 5248 gejiin tednees neleenel yavna dan hogshchuul odoo bol nemegdej hundrehen gaigui boloh bh gartaa eronhiidoo oruulaad avlaa shinjilgeegee gehed 15minutiin dotor 2shatlalaar avchiin emchilgeegee bas medeed avlaa

Зочин [66.249.82.100] 2020-02-19 01:18:34

SARS-ийн үед 289'000 хүн халдвар авч 10 мянга гаруй хүн нас барж байсаэ

Зочин [202.131.235.198] 2020-02-19 00:42:05

ЗХУ, ОХу болон СНГ-д 5 жил сурч төгссөн хүмүүст магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна утас 88671597

Зочин [202.9.46.134] 2020-02-19 00:11:02

Өдөрт мянган хүн халдварын улмаас нас барж

Зочин [112.96.179.139] 2020-02-19 01:34:28

Tiimuu? Medeenii eh uusveree tavi da. Esvel ooroo huviara sudalgaa hiideg hunuu?


10 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
10 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.