ТАНИЛЦ: Усны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн танилцуулга

Н.Алтанцэцэг / Улстөр

Улсын Их Хурлын 2019 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэж баталсан хууль тогтоомжийн талаарх танилцуулга, инфографикийг уншигч Та бүхэнд цувралаар хүргэж байна. Энэ удаа Усны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын танилцуулга

УСНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛЬ, “ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ”

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛЫН ТАНИЛЦУУЛГА

Монгол Улсын Засгийн газраас 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Усны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Улсын Их Хурлын 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталлаа.

Усны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд Монгол Улсын усны аюулгүй байдлыг хангахад чиглэсэн бодлогын зөвлөмж гаргах, мэдээлэл харилцан солилцох үүрэг бүхий Усны үндэсний зөвлөлийг байгуулж, зөвлөлийн даргаар Монгол Улсын Ерөнхий сайд, нарийн бичгийн даргаар байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн байх бөгөөд бүрэлдэхүүн болон ажиллах журмыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлтэй зөвшилцөж, Монгол Улсын Ерөнхий сайд батлахаар заасан.

Усны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд Монгол Улсын усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөөг нэгтгэн боловсруулж батлуулах, улсын усны мэдээллийн санг бүрдүүлж хөтлөх, усны төлөв байдалтай холбоотой мэдээллээр иргэн, хуулийн этгээдийг хангах, улсын усны тоо бүртгэл, статистикийн мэдээллийг нэгтгэн боловсруулах, усны нөөц, ус ашиглалтын тайланг улсын хэмжээнд нэгтгэн гаргах, ус хэмнэх, хаягдал усыг цэвэрлэх, дахин ашиглах техникийн нөхцөл, стандартыг дэвшилтэт технологи, шинжлэх ухааны ололтод тулгуурлан боловсруулж, хэрэгжилтэд хяналт тавих, стратегийн томоохон орд газарт цооног өрөмдөх, ус ашиглах судалгаа хийхэд дүгнэлт гаргах, ган, цөлжилт, хуурайшилтын үед усны нөөц хомсдох, бохирдсон тохиолдолд тухайн сав газарт ус ашиглагчийн ашиглах усыг хуваарилах, хязгаарлах, ус, түүний орчныг нөхөн сэргээх зорилгоор ус ашиглахыг тодорхой хугацаагаар түр хориглох зэрэг бүрэн эрхийг усны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага хэрэгжүүлж ажиллахаар заасан.

Усны газар нь ус ашиглагч, хэрэглэгч, хангагч байгууллага болон сав газрын захиргаа, аймаг, нийслэлийн байгаль орчны алба, хөдөө аж ахуйн мэргэжилтэн болон сум, дүүргийн байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагчийг усны талаарх мэргэжил, арга зүйн нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг Усны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар зохицуулсан.

“Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 12 дугаар тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулж Усны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагыг байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний эрхлэх асуудлын хүрээнд байгуулахаар Улсын Их Хурлын тогтоолд тусгалаа.

Улсын Их Хурлын Тамгын газар


Сэтгэгдэл

ladtjplabzkn [178.158.22.30] 2022-06-18 12:14:07

http://images.google.co.zw/url?q=http://netstate.ru/

lxxctxlsczcm [178.158.22.30] 2022-06-18 06:42:33

http://tinyurl.com/249kmzto

lwvhfzlqvgni [178.158.22.30] 2022-06-17 19:11:48

http://tinyurl.com/243682x7

labmhclyftwc [178.158.22.30] 2022-06-17 14:06:09

http://tinyurl.com/23vuva2j

lbbqnclgcnfn [178.158.1.238] 2022-06-16 08:11:16

http://tinyurl.com/229635mf

lrwgtzldhkri [178.158.34.53] 2022-06-13 15:50:57

Мир Юрского периода: Господство http://bit.ly/mir-yurskogo-perioda-2022 76459561 28426053 902537446586 8396535736942863012 50941732 97842661 155050574763 63578490543012371895 54261689 28843202 753126022345 18192916929789561099

lyqnfplfdsyc [178.158.34.53] 2022-06-13 12:48:25

Мир Юрского периода: Господство http://bit.ly/mir-yurskogo-perioda-2022 3041550 24392077 906874529494 92038114439863031935 39689281 60754034 3997172155 30557763484025236600 72046882 39562856 984720466888 8218749740779461574

lubmoblrehqv [178.158.34.53] 2022-06-13 06:42:56

https://bit.ly/Shkala-tonov 51047430 9860420 943518151835 1971193560224233504 39992607 58605877 594292819701 351024016768481161 63179743 57626171 980131881785 34181143791721015159

ms-marvelxhsgq [178.158.1.48] 2022-06-03 22:39:36

Смотреть онлайн фильм в хорошем качестве. <a href="http://bit.ly/2Xa3fZb">Бумажный дом смотреть фильм</a> Вы любите смотреть фильмы онлайн. 1606884 76466120 144033817370 15618835635252679086 79746751 78769514 700693965465 1592357362179588210 54244683 90622208 4815299194 30966740119399516536

ms-marvelgldvk [178.158.51.144] 2022-05-29 14:39:27

Это моление о чуде, <a href="https://bit.ly/FILMFILMFILM">фильм</a> «Красотка» в русских снегах.

ms-marvelzxpou [178.158.1.69] 2022-05-25 22:45:07

Мисс Марвел (сериал). Смотреть онлайн <a href="http://bit.ly/ms-marvel-1-8-seriya">Посмотреть сериал Мисс Марвел 1 сезон 1 серия онлайн</a> Сериал Мисс Марвел 1 сезон 1,2 серия LostFilm смотреть

ZAP [134.122.22.13] 2020-03-29 15:05:25

ZAP [134.122.22.13] 2020-03-29 15:05:24

MOGEUH [66.181.161.117] 2020-03-27 15:13:36

Mongolin Ontsgoi Gamshigin ersdel unlegchdin holboo ard irged ta buhen gaduur baga garch maska zuuj garaa sain ugaaj hevshih MOGEUH

зочин [66.181.182.106] 2020-03-27 06:40:10

гаж тогтолцоо гэж үүнийг хэлдэг юм.

Үр дүн [202.9.46.7] 2020-03-27 04:52:57

Өмнө нь байсан усны агентлаг Оюутологойд ус ашиглуулах зөвшөөрөл өгч үүргээ гүйцэтгээд, УБ хотод 8 мянган худаг гаргах зөвшөөрөл олгоод татан буугдсан. Сав газрын захаиргаа байгуулбал ус рашаан болно гэх шахуу юм ариад байгуулсан. одоо юу хийж ямар үр дүн гарсан , юу ч байхгүй. Агентлагийн буурин дээр үлдсэн хүмүүс усаар бизнес хийхээс өөр ажилгүй. Одоо энэ агентлаг гэгч юу хийхээр байгуулагдаж байгаа юм болдоо хөөрхий.


16 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
16 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.