ТӨРИЙН БАНК ХАРИЛЦАГЧАА ДЭМЖСЭН АРГА ХЭМЖЭЭГ АВЧ АЖИЛЛАЖ БАЙНА
Дэлхий нийтээр тархаад буй “COVID-19”-ийн цар тахлаас үүдэлтэйгээр Монгол Улсад үүсээд байгаа эдийн засгийн хүндрэлтэй холбоотойгоор харилцагчдаа санхүүгийн дарамтад орохоос урьдчилан сэргийлэх, энэ хүнд үеийг даван туулахад нь дэмжлэг үзүүлэх зорилгоор ТӨРИЙН БАНК зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах үйлчилгээний шимтгэл болон хугацаа хэтэрсэн тохиолдолд тооцдог нэмэгдүүлсэн хүү, торгуулиас чөлөөх шийдвэрийг гаргаад байна.
ТӨРИЙН БАНК нь орлого нь тасалдсан, доголдсон зэргээс шалтгаалан бизнесийн зээлийнхээ гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах хүсэлтийг нэгж дээр хүлээн авч байгаа бөгөөд ирэх долоо хоногоос эхлэн хүсэлтийг онлайнаар авахаар төлөвлөн ажиллаж байна.
Мөн хэрэглээний бүх төрлийн зээл, цалингийн, автомашины, лизингийн, сургалтын төлбөрийн, малчны зээл, кредит картын зээлтэй харилцагчдын хувьд гэрээний бүтцэд өөрчлөлт оруулан ямар нэгэн шимтгэл хураамж нэмэлтээр авахгүйгээр газар дээр нь шийдвэрлэж байгаа болно. Төрийн банк нь цар тахлын үеэр хаилцагчдаа банкинд ирэлгүйгээр хэрэглээний бүх төлбөрийг онлайнаар төлөх боломжийг олгон интернэт банкны болоод, шинээр карт захиалж буй хэрэглэгчдийнхээ жилийн хураамжийг чөлөөлөх зэрэг арга хэмжээг авч ажиллаж байна.
Монгол-Австрийн бизнес форумын талаар мэдээллээ
АН-ын бүлэг: С.Зориг агсны амь насаа алдсан хэргийн материалыг нууцаас бүрэн гаргахыг шаардлаа
Монголын баячууд улстөрчдөд дарлуулж байхдаа таарсан увайгүй л дээ
НЭРИЙГ НЬ АШИГЛАГЧ “ЭРЭЭ ЦЭЭРГҮЙЧҮҮД” ЦӨМ С.ЗОРИГИЙГ ТАЙВАН НОЙРСУУЛ…
О.Номинчимэг: "Хангай" зочид буудлын барилгыг нураах, дахин төлөвлөх цаг болсон
Либертари Нам УИХ-ын ээлжит сонгуульд АН-тай хамтарч оролцохоо мэдэгдлээ
Нийтийн тээврийн үйлчилгээнд шинэ чиглэл нэмэгдлээ
Б.Энхбаяр: Нэг хүн 500 саяын захиалга өгч улс төрчийг "social bully" хийсэн. Үнэ өртөг нь нэмэгдсэн байна
ТҮГЖРЭЛЭЭС ҮҮДЭН ЖИЛД ӨЧНӨӨН ИХ НАЯД ТӨГРӨГ САЛХИНД ХИЙСДЭГ
Нэрд гарсан юмнуудад нэг ч өөдтэй “амьтан” байхгүй