Д.Нямхүү: Коронавирусын 12дахь тохиолдол Истанбулын онгоцоор ирэгсдээс илэрлээ
Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ.
ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл: Дэлхий дахинаа коронавирусын халдварын тохиолдол 597092 бүртгэгдлээ. ОХУ "covid-19" халдвараар өвчилсөн хүмүүсийн нэр болон явсан замыг шууд зарлаж байна. ДЭМБ вакцин 12-16 сарын дараа гарна гэж мэдээлсэн. Эрүүл мэндийн ажилтнууд халдвар авах тохиолдол маш их байна гэж ДЭМБ мэдээлж байна.
ЭМЯ-ны Эмнэлгийн тусламж, үйлчилгээний газрын дарга Я.Буянжаргал: Тусгаарлах байранд өнөөдрийн байдлаар 2390 иргэнд 320 эрүүл мэндийн ажилтнууд үйлчилгээ үзүүлж байна. Халуун бууруулах болон өвчин намдаах эмийг тусгаарлах байранд оруулахгүй байгаа. Хээрийн эмнэлэг дэлгэх асуудлыг иргэд нийгмийн сүлжээнд бичиж байна. Үүнийг бид анхнаасаа судалсан. Гэхдээ тусгаарлах байр манай улсад боломжийн хэмжээнд байгаа. Цаг агаарын нөхцөл байдлыг харгалзан үзэн хээрийн эмнэлэг дэлгэх асуудлыг одоогоор авч үзээгүй байна.
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: "Токио-УБ" чиглэлээр ирсэн нийт 206 хүнийг шинжилж хянаж дууслаа. Коронавирус илрээгүй. Үүргийн онгоцоор ирсэн бүх хүнийг шинжилж дууслаа. Гэхдээ дахин шинжилгээ хийж, хянана. Истанбулын онгоцоор ирсэн нэг хүнээс коронавирус илэрлээ гэлээ.
Монгол-Австрийн бизнес форумын талаар мэдээллээ
АН-ын бүлэг: С.Зориг агсны амь насаа алдсан хэргийн материалыг нууцаас бүрэн гаргахыг шаардлаа
Монголын баячууд улстөрчдөд дарлуулж байхдаа таарсан увайгүй л дээ
НЭРИЙГ НЬ АШИГЛАГЧ “ЭРЭЭ ЦЭЭРГҮЙЧҮҮД” ЦӨМ С.ЗОРИГИЙГ ТАЙВАН НОЙРСУУЛ…
О.Номинчимэг: "Хангай" зочид буудлын барилгыг нураах, дахин төлөвлөх цаг болсон
Либертари Нам УИХ-ын ээлжит сонгуульд АН-тай хамтарч оролцохоо мэдэгдлээ
Нийтийн тээврийн үйлчилгээнд шинэ чиглэл нэмэгдлээ
Б.Энхбаяр: Нэг хүн 500 саяын захиалга өгч улс төрчийг "social bully" хийсэн. Үнэ өртөг нь нэмэгдсэн байна
ТҮГЖРЭЛЭЭС ҮҮДЭН ЖИЛД ӨЧНӨӨН ИХ НАЯД ТӨГРӨГ САЛХИНД ХИЙСДЭГ
Нэрд гарсан юмнуудад нэг ч өөдтэй “амьтан” байхгүй