ХӨСҮТ-ын захирал Д.Нямхүү: Шинээр коронавирус илрээгүй

Н.Баярмаа / Эрүүл мэнд

Эрүүл мэндийн яамнаас коронавирусын цаг үеийн байдлаар мэдээллээ өглөө. ХӨСҮТ-ын захирал Д.Нямхүү "Тавдугаар сарын 29-ний өдөр ХӨСҮТ-ийн болон салбар лабораториудад нийт 47 хүнд шинжилгээ хийлээ. Бүгдэд коронавирус илрээгүй. Мөн нэг иргэн эдгэрч ХӨСҮТ-өөс гараад дараагийн ажиглалт руу шилжиж байгаа сайн мэдээтэй байна. Ингээд нийт батлагдсан тохиолдлд 179 эдгэрсэн 44 боллоо. Эмчилгээнд байгаа 135 иргэний 125 нь хөнгөн, 10 нь хүндэвтэр байна. ХӨСҮТ-д өнөөдрийн байдлаар нийт 165 хүн эмчлэгдэж байгаа" гэв.