Монгол орны ихэнх гол үертэй байна

Н.Баярмаа / Нүүр

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар усархаг бороо орж, гол мөрний усны түвшин нэмэгдлээ.

Өнөөдөр буюу 2020 оны долдугаар сарын 6-ны өдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Шишхэд, Хэнтий нурууны баруун хажуугаас усжих Тэрэлж, Хангай нурууны арын Чулуут, Увс нуурын савын Намир зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-15 см нэмэгдсэн байна.

Мөн долдугаар сарын 7, 8-нд нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо, 9-нд ихэнх нутгаар, 10-нд нутгийн зүүн хагаст усархаг бороо орох тул гэнэтийн үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулъя.

Ус судлалын Хариг-Сагил, Хэрлэн-Мөнгөнморьт харуул орчимд үерийн түвшинг 5 см давсан. Маргааш буюу долдугаар сарын 7-нд Туул гол Улаанбаатар хот орчимд усны түвшин 20 см нэмэгдэж, олон жилийн дунджийг 10 см давах төлөвтэй байна.

Иймд дээр дурьдсан голуудын сав дагуу суурьшиж, нутагшиж буй ард иргэд, аж ахуйн нэгж, аялаж зугаалж яваа хүмүүсийг үерийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна. Цаашид орох хур борооны эрчимшил хэмжээнээс шалтгаалан гол мөрөн богино хугацаанд үерлэх, жижиг голууд болон хуурай сайраар уруйн үер буух нөхцөл бүрдэнэ. Иймд үер усны аюулаас онцгойлон анхааруулж доорх сэрэмжлүүлгийг хүргэж байна.

Үүнд:

  • Гэр, хашаа, саравч, орон байраа гуу жалга, голын ойролцоо барьж суурьшихгүй байх.
  • Бага насны хүүхдийг гол усны ойролцоо тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах.
  • Үерийн ус зайлуулах суваг шуудуу татах, далан хашлага барих зэргээр өөрийн болон бусдын амь нас , эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй гамшиг ослоос урьдчилан сэргийлэх.
  • Голын усны түвшин нэмэгдэж, үерийн байдалд шилжсэн үед гармаар зорчихгүй зориулалтын гарцтай газраар зорчих.
  • Хот суурийн газрын үерийн далангийн ус зайлуулах хоолойгоор ус чөлөөтэй урсах нөхцлийг бүрдүүлэхийг орон нутгийн холбогдох байгууллага анхааралдаа авч урьдчилан арга хэмжээ авахыг зөвлөж байна.

Ус, цаг уур, орчны судалгаа мэдээлэлийн хүрээлэнгийн Гадаргын усны судалгааны хэлтэс


Сэтгэгдэл

Зочин [64.119.16.52] 2020-07-06 13:09:42

Хөдөөнийхөн хотыг маань юу ч биш болгож байнадоо. Хот маань арай ч ийм байгаагүй дээ, уул усаа зарж олсон мөнгөөрөө хотын хаа сайгүй шавж хашаалаад үерээс салахаа байлаа. Бүр дарга нар нь хүртэл хөдөөнийхөн. Уб т ийм усанд яваад сурч байгаа юм чинь хэдүүлээ приуснүүдээ сул онгоцондоо ачаад далай явъя. Амарч байгаа юм шиг амаръя. Хэдэн жилийн өмнө хашлага даваад хальж байгаа усанд завин дээр байгаа юм шиг толгой эргэж байлаа. Өнөөдөр хороолол 1000 нэрийн урд үерийн ус машины хамар давж байхад юун толгой эргэх, цаанаа л нэг ялж байгаа ч юм шиг болж байна.

Энхбат [66.181.161.15] 2020-07-06 11:23:22

Энэ долоо хоногтоо маш ихээр бороо Орхон байн шүү сэрэмжтэй байгаар аа


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.