Нүхэн жорлонд ашигтай бактери хийсний үр дүн богино хугацаанд гарч байна

Aдмин / Нийгэм

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнгөрсөн тавдугаар сарын 26-нд Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдэд ажилласан. Энэ үеэрээ Гандангийн дэнжийн хөрсний бохирдлыг бууруулах, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, экологийн тэнцвэрт байдлыг хангах чиглэлээр айлуудын нүхэн жорлонд ариутгал халдваргүйтгэл, ашигтай бактери хийх ажлыг эхлүүлсэн юм.

Нийслэлийн Байгаль орчны газрын дарга М.Нямбаяр нүхэн жорлонгуудад найман омгийн 40 гаруй ашигтай бактери хийснээс хойш 17 хоногийн дараа бодит байдалтай танилцан, газар дээр нь ажиллалаа. Гандангийн дэнж орчим нь нийслэлийн хамгийн удсан суурьшлын бүсүүдийн нэг бөгөөд хөрсний бохирдол нь 200-300 хувьд хүрчээ. Тус ашигтай бактери нь хөрсний бохирдлыг арилгах, шээсний хүчлийг задлах, үнэр дарж, халдваргүйжүүлэхээс гадна хөрсний бордоо болох давуу талтай юм.

Нүхэн жорлондоо ашигтай бактер хийлгэсэн Баянгол дүүргийн 16-р хорооны иргэд “Үнэр мэдэгдэхүйц арилсан. Ялаа батгана шавахаа больсноос гадна бохир соруулах хугацаа ч уртсаж байгаа. Хотын дарга хамгийн чухал асуудлыг шийдэж өглөө” хэмээн ярилаа. Ашигтай бактери хийснээс хоёр сарын дараа нүхэн жорлон дахь бохирыг шингээж, хөрсөнд ашигтай бордоо болохыг Нийслэлийн Байгаль орчны газрын дарга М.Нямбаяр онцолсон юм.

Гэр хорооллын хөрсний 88 хувь нь нянгийн бохирдолтой. Ялангуяа нүхэн жорлон орчмын тав хүртэлх метрийн радиуст хөрсний нийлмэл бохирдлын индекс өндөр гарчээ. Иймд Улаанбаатар хотын гэр хороолол дахь 196 мянган нүхэн жорлонд ашигтай бактери хийж, үе шаттайгаар стандартын шаардлага хангасан нүхэн жорлонгоор солих, хуучин нүхийг ариутгаж, халдваргүйжүүлэх арга хэмжээ авч, хэрэгжүүлэх юм.


Сэтгэгдэл

Зочин [103.80.210.183] 2021-06-21 08:42:07

мөнх ариусгал гэдэг ХХК юм байна шүү 3-рэмнэлэгийн баруун талд бизенис центр 3 давхарт гэнэ дээ.

gg [202.21.109.60] 2021-06-19 15:51:32

zugeer nuhen jorlongoos ni salgaldaa yu vee heddugeer zuun bee zgr bohir dulaan usiig ni shiideed nuhen jorlongoo bolimoor bainaa za chadku bol yadaj bio noil etr hereglemeer bnaa mongolchuudaa bur ulam yadruu ulam doroi bolood bainaa

Иргэн [66.181.161.15] 2021-06-19 02:39:07

Ашигтай бактери авъяа. Манай Монголчууд өсгөвөрлөж үржүүлсэн бактери бий юү. Тэгвэл бүр сайн байна.

budaa boltol ni nirgene [202.126.89.15] 2021-06-19 01:45:33

ene gandangiin irged ih azgui nuhud yumaa horiin tuv shahuu gazar bj dahin tuluvluud oron suutsjuulad ugii geed bhad uursdiin shunalaasaa bolj 1hashaani gazraa 300say ch geh shig tengeriin une helj bj hooson hotsorson hir buusunduu holildood muuhai unertuuled yavj bhda taarsan humuus er emgui

Зочин [59.153.86.7] 2021-06-18 11:24:17

Манай офис болон ажилчдын гэрт 6 улсын ашигт бактерийг хэрэглэж харьцуулж туршсан. Үүнээс хамгийн үр нөлөөтэй нь АНУ-ын нэг брэнд байсан тул түүнийг байнга оруулж ирж ашиглаж байгаа. Хүссэн хүмүүст оруулж ирж өгнө. 1 сарын хэрэглээ нь 9000 орчим төгрөг болно. info@sssmn.com хаягаар авах хүсэлтээ илгээж болно.

Зочин [202.179.21.233] 2021-06-18 16:43:45

Utas?

Зочин [64.119.18.89] 2021-06-18 15:11:27

Zuslangiin jorlondoo hiie abayaa

Зочин [202.126.88.171] 2021-06-18 12:48:10

Сайн байна уу ашигтай бактер авъя.

Зочин [192.82.67.137] 2021-06-18 08:18:29

хаанаас авах вэ нийтэд сайн мэдээлээч. аваьяа заавар өгөөрэй

Zochin [202.126.89.130] 2021-06-18 08:05:07

Ашигтай бактерийг хаанаас авч бга вэ? Зуслөнгийн ил жорлонд хийх хэрэгтэй юм бна. Үнэр гардаггүй ч бага лээр нь хийгээд явах хэрэштэй юм бна гэж ойлголоо.

Зочин [103.80.210.183] 2021-06-21 08:34:15

мон химо гэдэг ХХК байгаа тэрнээс асуу. 1р төрөхийн урд байдаг. зар дээр ч байдаг.

Зочин [103.80.210.183] 2021-06-18 05:16:43

жорлон энэ тэр мэтийг бол хорооны засаг дарга шийдчих асуудал. хотын бүх том ажилаа барьж ав.

Зочин [202.9.46.237] 2021-06-18 04:13:46

наад ашигтай бактераа гэр хорооллын айлуудын жорлон руу цацчихаач.

Зочин [202.9.41.12] 2021-06-18 23:28:02

Мөнгөө төлөөд аваач


14 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
14 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.