ОБЕГ: Шалгалтаар 647 зөрчлийг илрүүллээ
Онцгой байдлын байгууллагаас улсын болон хувийн хэвшлийн томоохон эмнэлэг, эрүүл мэндийн төв болон коронавирусын халдвартай иргэдийг хүлээн авч эмчилж байгаа эмнэлгүүдийн бэсрэг хүчилтөрөгчийн үйлдвэр, цэнэглэх байрууд, баллон хадгалах, хий түгээх байруудын стандарт, норм, норматив, аюулгүй ажиллагааг хангуулах төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг зохион байгууллаа.
Шалгалтад 21 аймаг, нийслэлд үйл ажиллагааг явуулж байгаа улсын нэгдсэн эмнэлэг, хувийн хэвшлийн эмнэлэг, эрүүл мэндийн төв зэрэг 132 объектыг хамруулж, галын аюулгүйн норм дүрэм, стандарт, хүчилтөрөгчийн аюулгүй ажиллагаатай дүрэм, журамтай холбоотой заалтыг хэрэгжүүлээгүй 647 зөрчил дутагдал илрүүлсэн юм.
Алба хаагчид газар дээр нь 103 зөрчил дутагдлыг арилгуулан, бусад зөрлийг арилгуулах заавар зөвлөмж өгч ажиллалаа. Хүчилтөрөгчийн үйлдвэр, цэнэглэх байр, хий түгээх станцад ашиглагдаж байгаа хүчилтөрөгчийн хийтэй, хийгүй, нөөц баллонуудыг эмнэлгийн гадна талбайд ил байрлуулсан, эмнэлгүүдэд ашиглаж байгаа хүчилтөрөгчийн баллонуудын аюулгүй ажиллагаа хангалтгүй зориулалтын бус газарт байрлуулсан, /Ковид-19/-ын халдвартай эмчлэгдэж байгаа өвчтөнд залгасан хүчилтөрөгчийг бэхлээгүй, хүчилтөрөгчийн холбох хэрэгслүүд шаардлага хангахгүй, гэмтсэн, хуучирсан, баллоны будаг халцарсан, хугацаа нь дууссан баллон ашигласан.
Мөн хий цэнэглэх, түгээх байранд эд зүйл, бараа материал хураасан, хүчилтөрөгчийн үйлдвэрийн байранд тэмдэг, тэмдэглэгээ хийгээгүй, хүчилтөрөгч хүлээн авсан, хүлээлгэн өгсөн мөн хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны зааварчилгаа аваагүй, хийн баллонуудын нөөц, цэнэгтэй, цэнэггүй, баллонуудыг ялгаж эрэмбэлэн хаягжуулаагүй, хий түгээх байр нь стандартын шаардлага хангаагүй, дээврээс борооны ус гоождог, эмх цэгц муу, тоосжилттой, агааржуулалтын систем ажиллагаагүй, нөөц баллонуудыг нэг дор олноор хураасан,даралтат савтай мэргэжлийн бус хүн хариуцаж ажилладаг зэрэг нийтлэг зөрчил илэрлээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Сэтгэгдэл
Зочин [202.9.41.26] 2021-08-04 13:23:47
Ene jijig tsaini gazar delgvvrvvde shalgaache shalgalt hiigddeg ymuu bzd dvvrgiin14horooni hajuud bdag tsainii gazar ymr mahaar hisen ni medegdehgvi bas mash muuhai orchind hool hiideg hool chin muuhain gsn hvmvvstei chaddiin bol tgd shalguulach gd l delgvvrvvd ni hugatsaan duussan baraa zarchad tgd sain haraad awah chin yasiin geel bj bdag iimerhvv gazaruda shalgaj bmaar ym olon niitin ezemshliin talbaid minii gazar gd hervvl hiih ym iim gazaruudig medegdeh geher utasaa awdaggvin bnlee ajilaa hgd gazar bnuu zaawal ymr 1hvnd asuudal garch bj shalagdag boltsiinmu eswel
Зочин [103.80.210.183] 2021-08-04 09:05:14
анхнаасаа зөв хийлгэхгүй дээ. нөгөө цүнхчид нь дагаж намирахгүй байна уу?