Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор жил бүр зохион байгуулдаг “Монгол Улсын Иргэний андгай өргөх ёслол”-ыг арвандүгээр сарын 26-ны өдөр буюу анхдугаар Үндсэн хуулиа батлаж, тусгаар тогтносон Монгол Улсаа дэлхийд зарласан 97 жилийн ойн түүхэн өдөр Төрийн ордонд зохион байгууллаа.
“Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол”-ыг орон даяар нэгэн зэрэг зохион байгуулж тухайн жилд 16 нас хүрч буй хүүхдүүдэд иргэний үнэмлэхийг нь гардуулдаг уламжлалтай. Энэ жил улсын хэмжээнд 43,166 хүүхэд 16 нас хүрч байгаа аж. Тэдний төлөөлөл зарим хүүхдэд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын иргэний үнэмлэх, батламжийг гардуулан өглөө.
Иргэний үнэмлэхээ гардан авсан сурагчид “Эртний их түүхт Их Монгол Улсын ирээдүй хойч Монгол Улсын иргэн би Монгол төрийнхөө сүр хүчийг сүлдлэн дээдэлж, Монгол Улсынхаа тусгаар тогтнолыг батлан хамгаалж, Монгол иргэнийхээ нэр төрийг өндөрт өргөн бүрэн эрхт ард түмнийхээ итгэлийг даан их түүх, эрх чөлөөний эзэн нь байж эх орон газар нутгаа хайрлан хамгаалж их соёл, зан заншлаа өвлөн дэлгэрүүлж, энх тайван, амар амгаланг эрхэмлэн дээдэлж, Их Засаг хууль ёсыг чандлан сахиж, үнэнч, шударга, цэвэр ариун, оюун төгс, хөдөлмөрч, хичээнгүй, иргэн байхаа их төрийнхөө дор андгайлж байна. Төрийн минь сүлд өршөөг” хэмээн андгай өргөв.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын түүхэнд онцгой энэ өдөр андгай өргөж буй 16 настай бүх сурагч, хүүхдүүдэд баяр хүргэж амжилт хүслээ. Андгай өргөх ёслолын ач холбогдлыг түүх, соёл, өв уламжлалаараа бахархдаг, Монгол гэсэн бүхнээ эрхэмлэн дээдэлсэн, эх оронч сэтгэлтэй, хариуцлагатай, дараагийн шинэ залуу иргэнээ Монгол Улс хүлээж авч буй явдал хэмээн тодорхойлсон. Ирээдүйд хэн болж, нийгэмдээ юу бүтээх вэ гэдгээ иргэний үнэмлэх авсан хүүхэд бүхэн энэ цаг мөчөөс эхлэн бодож, төлөвлөөрэй гэж зөвлөв.
Тэрбээр “Өнгөрснөө мэдэх тусам ирээдүй улам тодордог. Монголын онцлог бүрийг, түүх бүхнийг уншиж судлаарай. Зөвхөн төр, засаг хөгжлийн төлөө явдаг биш хүн бүхэн хөгжлийн төлөө урагшилдаг Монголын нийгмийг та бүхэн бүтээх учиртай. Бүргэд өндөрт нисэхдээ илүү алсыг хардаг гэдэг. Тэнгэрлэг Монголын залуу иргэн Та хязгааргүй өндөрт дүүлэн нисээрэй” хэллээ.
Сэтгэгдэл
Зочин [98.203.132.84] 2021-11-28 23:35:03
Kkkkk Google- hyyhed baihad ni baisan gej shaasan! 1998 ond Google company baiguulagdsan baidag! Ouyn-Erdene huuhduuded hudlaa shaasan!!!!
Бэгзсүрэн [66.181.161.92] 2021-11-28 03:35:21
өвөө эмээгийнхээ захиас - аман болон бичгийн эх сурвалжтай танилцаарай beesoy.blogspot.com/2021/11/uvuu-emee-maani-bidend-zahisan.html
Зочин [202.126.89.21] 2021-11-27 10:46:47
Новшнууд
Иргэн [192.82.71.235] 2021-11-27 09:32:24
Хөшөөний хулгайч, монголчуудыг тэнгэрт илгээгээд чи амёрикт очиж амьдрана гэж зүүдэлсэн юм биш биз
Зочин [202.126.88.217] 2021-11-26 18:26:19
Хязгааргүй өндөрт дүүлэн нисээрэй гэнэ үү, энэ юу гэсэн үг вэ, хий хоосон хийрхэл, амны зугаа гэхүү дээ
Иргэн [150.129.142.89] 2021-11-26 10:41:28
Монголчуудыг бүгдийг нь тэнгэр рүү илгээхнээ, үгээ ч олж хэлж чадахгүй амьтан, хятадын эрээн хотын монгол балгасын захирагч, 400 сая жуулчин хочит шүгэлддэг данх, худлаа яриаг нь цааш дэвэргэгч нь бандааж гантулга хэнтийнхэн өмнөөс нь ичиж үхэж байгаа даа
иргэн [192.82.74.71] 2021-11-26 06:40:47
Чи хаашаа дүүлэн нисээд байгаа юм.!!!! Чамд монголчууд Лууван өндөг кофе шиг храгдаад ,юу солиороод худалаа яриад байна.!!!!!!! маргааш юу болохий г чи мэдэхгүй!!!!!!!! хуцалгүй хээр газар өөрийнөө юм барихаар цалин тэтгэвэр нэм бацан аа!!!!!! Эрхтэн сэстемээрээ монголчуудийг доромжлоод бас нэг тэнэг эмгэн мөргөчих юм аааа!йййй!!!!!!!!!Солиорол Зайлцагаа Огцорцогоо.үхсний чинь 40 он вэ??????
Иргэн [139.5.217.80] 2021-11-26 06:29:19
Бас нэг Элбэгдорж
Jijuurt [68.146.209.193] 2021-11-26 06:21:33
Myy hebtiigiin jijuuruud ingej oodroh gej! Uheesei
Зочин [74.134.128.229] 2021-11-26 05:31:02
Ene ingej sots ueiin loozon unshij baisnaas zaluuchuudaa haraasai. Bugd durveh n bna shu
Зочин [202.21.108.24] 2021-11-26 05:28:02
Уянгалуулаад шааж өгдөг пзда шүү
bb [66.181.184.28] 2021-11-26 05:17:27
Toriin alban haagchid togtmol tsalintai zovj baina, demii umand mongo zartsuulaad show hiigeed baihiin hairan mongo. Ene uil ajillgaand heden togrog zartsuulsan boldoo
Иргэн [150.129.142.89] 2021-11-26 05:12:57
Оюунэрдэнэ игдэр дээрээс худлаа шаагаад л, хамгийн нүүрэнд өнөө бандааж гантулга суучихаж, залуу үёийг хордуулж байна даа та хоёр
Зочин [66.181.187.103] 2021-11-26 04:58:42
Яаж нисэх вэ чиний нам барьж хориод байхад нисэж үх гээгүй бол